Шилдэг босс байх 8 хялбар арга
2014, 4 сарын 2. 11:530
Өндөр зэрэглэлийн манлайлал гэдэг бол жижиг ч бай, том ч бай зүйлсийг хийхдээ ажилчдаа хөгжүүлэх явдал юм. Үүнийг эхлүүлэх зөвлөгөөг дурдая.



Хэдэн жилийн өмнө би өндөр амжилттай ажиллаж байгаа хэд хэдэн гүйцэтгэх захирлуудтай ярилцлага хийсэн юм. “Шилдэг боссуудын 8 үндсэн итгэл үнэмшил” постондоо би тэднээс суралцсан зүйлсээ нэгтгэн бичсэн юм. Тэр нийтлэлд нэг зүйлийг орхигдуулсан нь “Төлөвлөгөөний гүйцэтгэл” юм.

Үүнийг эхлүүлэхэд дараах зүйлсийг анхаараарай:

1. Янз бүрийн үзэл бодлыг дэмж.
Дундаж боссууд хүн болгон ижилхэн бодолтой байх багийг бүрдүүлдэг. Шилдэг боссууд үзэл бодол, санал хүсэлтийн хувьд янз бүр байхыг эрэлхийлдэг бөгөөд зах зээл дээр юу болоод байгааг болон зах зээлийн нөхцөл байдлын давуу талыг ойлгодог. Тэд “хиймэл” хувь хэмжээг тогтоодоггүй боловч сэтгэлгээний нэг хэвийн байдлаас зайлсхийсэн аргаар ажилтан ажилд авч, тушаал дэвшүүлдэг.

2. “Саалийн үнээнүүдээ” алж ид.
Дундаж боссууд өөрсдийг нь амжилттай байлгах бүтээгдэхүүн, үйл явцыг барьж авдаг. Шилдэг боссууд ихэнх бүтээгдэхүүн, үйлчилгээ өөр ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр солигдохоос өмнө харьцангуй богино “амьдралын мөчлөг”-тэй байдаг гэдгийг мэддэг. Тэд дараагийн үе бүхэлдээ шинэ технологи ашиглаж магадгүй гэдгийг мэддэг бөгөөд борлуулалт, зах зээл бүхэлдээ өөр аргаар явагдаж магадгүй гэдгийг мэддэг. Тиймээс тэд санаа зовохоос илүү сайн борлуулалттай байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрчлөхөд бэлэн байдаг.

3. Чин сэтгэлээсээ ярь.

Дундаж боссууд ажил хэрэгч, алс холыг зорьсон мэт байж, этгээд үг хэллэг болон ховын үгсээс сэтгэл хөдлөлөө нуудаг. Эсрэгээрээ шилдэг боссууд зорилго, хүсэл эрмэлзлэлийнхээ тухай чин сэтгэлээсээ ярьж, өөрсдийн хэврэг талыг хүлээн зөвшөөрч, ажилчдаа ойлгож, туслахыг гуйдаг. Тэдний баг ялсан үед тэд талархлаа илэрхийлдэг. Баг нь амжилтгүй ажилласан үед шүүмжлэхээс илүү “эмгэнэл” илэрхийлдэг. Дараа нь тэд дараагийн удаад хэрхэн илүү сайн байхаа шийдвэрлэдэг.



4. Итгэлцлийг бий болго.
Бизнесийн амжилт гэдэг бол биелэх боложгүй мэт санагдсан ч мөрөөдөлдөө хүрнэ гэсэн үг. Гэхдээ хүмүүс лидерүүд нь итгэмээргүй зүйлийг хийхийг гуйх үед хийх боломжгүй зүйл гэж итгэхгүй байж магадгүй. Хүмүүс босс худлаа ярьж байгааг зөн совингоороо мэдэрдэг бөгөөд эргээд тэд худлаа хэлэхэд хүргэдэг. Эсрэгээрээ үнэнээ хэлж байх соёлыг бий болгох нь төсөөллийг гайхашруулсан зүйл болгон хувиргах үндэс суурийг тавина гэсэн үг.

5. Найрамдалт харилцааг дэмж.
Дундаж боссууд цайны өрөө гэх мэт зүйлсэ ажилчдаасаа тусгаарладаг. Шилдэг боссууд менежерүүд болон ажилдын хоорондын нийгмийн харилцааг дэмжих тоглоомын өрөө, үнэгүй үдийн хоол гэх мэт зүйлсийг санал болгодог. Зорилго нь ажилчдад нөхөрлөлийг бий болгох, хүн бүрт “бид бүгдээрээ хамтдаа байгаа учраас намайг хүрээллээсээ гаргахгүй” гэдгийг ойлгуулах явдал.

6. Гэр бүл мэт нөхөрсөг бай.
Дундаж боссууд гэр бүлээ бодит бизнесийн ажил гүйцэтгэхэд анхаарал сарниулж байна гэж үздэг. Шилдэг боссууд олон тооны судалгаагаар хүүхэд харах, гэрээсээ ажиллах боломж олгох нь бүтээмжийг ихээр нэмэгдүүлдэг болохыг мэддэг. Тиймээс шилдэг боссууд ажилчдаа анхаарлаа бага сарниулах, илүү бүтээлч байх, гэр бүлтэйгээ илүү холбоотой байхад нь туслах аргуудыг эрэлхийлдэг.

7. Практик сайн дурын ажлыг дэмжиж, санхүүжүүл.
Дундаж боссууд байгууллагын буяны ажлыг хүмүүсийг нэгтгэх зүйл гэж хардаг. Шилдэг боссууд бялуу борлуулах, нийгмийн харилцааг бий болгох концерт, сургуулийн сургалтын хөтөлбөр ивээн тэтгэх үйл ажиллагааг дэмжиж, компани доторх нийгмийн бүлгийг бэхжүүлж, томруулдаг.

8.  Эрх мэдлийг хуваарилах замаар хүнд суртлыг бууруул.
Дундаж боссууд хүнд суртлыг бий болгох, шийдвэр гаргах эрх мэдлийг дээд түвшинд хуримтлуулдаг. Шилдэг боссууд хүнд суртал болон төвлөрсөн шийдвэр гаргалт нь өсөлтийг удаашруулах маргаан болон нэмэлт зардал бий болгодог гэдгийг мэддэг. Шилдэг боссууд эрх мэдлийг доош нь хуваарилснаар тэгш, илүү уян хатан байгууллагыг бий болгодог.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04