БИЗНЕС ЭРХЛЭХЭД ТААТАЙ ОРНУУД
2012, 3 сарын 30. 17:440
Бизнес эрхлэхэд хамгийн таатай 50 орныг “Bloomberg” нэрлэлээ. Хонконг, Нидерланд, АНУ, Их Британи болон Австрали зэрэг орон уг жагсаалтыг тэргүүлжээ. Эдийн засгийн интеграцийн түвшин, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн эсэх, дэлхийн зах зээлээс хамааралтай эсэх, бизнес эрхлэхийг дэмжих, ажиллах хүч болон түүхий эдийн үнэ, бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх зардал, хэрэглэгчдийн худалдан авах чадвар, авлига хээл хахууль газар авсан, эсэх зэрэг үзүүлэлтэд үндэслэн 160 орны рейтингийн жагсаалтыг гаргажээ. Рейтинг гаргахын тулд олон улсын судалгааны байгууллагууд, хараат бус шинжээчдийн ирүүлсэн тоо баримт, дүгнэлтийг ашигласан гэдгээ “Bloomberg” онцолсон байна. Латин Америкийн улсуудаас бизнес эрхлэхэд хамгийн таатай орон Чили, Ойрхи Дорнод болон Африкаас Арабын нэгдсэн Эмират улс, Европоос Польш хэмээн шинжээчид онцолжээ. Дашрамд сонирхуулахад, бизнес эрхлэхэд таатай орнуудын жагсаалтыг “Forbes”, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас мөн гаргадаг билээ. Өнгөрсөн онд тус байгууллагуудаас гаргасан рейтингийн жагсаалтыг Сингапур тэргүүлж, Хонконг, Шинэ Зеланд, АНУ, Дани удаалсан юм. Харин бизнес эрхлэхэд таагүй улсаар Конго, Төв Африк, Чад зэрэг орон нэрлэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47