Менежментийн үндсэн мэргэжлүүд дэх албан тушаалын сонголтууд
2014, 4 сарын 3. 14:290
Топ гүйцэтгэх захирлууд жижиг, дунд эсвэл том хэмжээний хэмжээний бизнесийн байгууллагуудад ажиллаж болно.



Менежментийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд төрөл бүрийн байгууллагуудыг удирдах баялаг мэдээллийг олж авч, мэдлэгээ зузаатгадаг. Тэд маркетинг, байгууллагын зан төлөв, менежмент, стратеги төлөвлөлтийн зарчмуудыг суралцдаг. Нэмж хэлэхэд менежментийн мэргэжлүүдэд эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, корпорацийн санхүү, санхүүгийн тайлангийн шинжилгээ зэрэг байгууллагыг удирдах санхүүгийн хичээлүүдийг заалгадаг. АНУ-ын хөдөлмөрийн статистикийн хорооноос 2012 оны 5 сард гаргасан цалингийн мэдээллээр менежментийн чиглэлийн ажлуудын цалин дундаж цалин болох 34,750 ам.доллараас хоёр дахин их байгаа аж.

Менежментийн шинжээчид



Менежментийн шинжээчид гэдэг бол менежментийн зөвлөхүүд, компанийг илүү үр ашигтай ажиллахад туслах компаниуд гэж хэлж болно. Тэд зардал, орлогын тайлан, ажил эрхлэлтийн тайлангийн судалгаа гэх мэт санхүүгийн мэдээллийг цуглуулж, шинжилдэг. Менежментийн шинжээчид ажилчдын ажиллаж байгаа явцыг ажиглаж, ажилчид болон менежерүүдтэй ярилцлага хийдэг. Дэлгэрэнгүй шинжилгээ хийсний дараа менежментийн шинжээчид бодлого, журмыг өөрчлөх, ажлын процесс, байгууллагыг сайжруулах шийдлүүдийг гаргадаг. Хөдөлмөрийн статистикийн хорооны 2012 оны 5 сарын цалингийн мэдээллээр менежментийн шинжээчдийн жилийн дундаж цалин 78,600 ам.доллар байгаа аж.

Сургалт, хөгжлийн менежерүүд



Сургалт, хөгжлийн менежерүүд байгууллага дахь хүмүүсийн ур чадварын түвшин болон ур чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Тэд сайжруулах хэрэгтэй байгаа талбаруудыг тодорхойлох үнэлгээ хийж, тэдгээр хэрэгцээг хангах сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулдаг. Түүнчлэн сургалт, хөгжлийн менежерүүд сургагч нарыг удирдаж, сургалтын ангиудаа хэрхэн удирдах талаар зааж сургадаг. Нэмж хэлэхэд тэд сургалтын хөтөлбөрийн үнэ цэнэ, сургагч, зааварлагчдын үр ашгийг үнэлдэг. 2012 оны 5 сарын цалингийн мэдээллээр сургалт, хөгжлийн менежерүүдийн жилийн дундаж цалин 95,400 ам.доллар байсан байна.

Хүний нөөцийн менежерүүд



Хүний нөөцийн менежерүүд хүний нөөц бүрдүүлэх, ажилтан авах, үр ашиг болон мэргэжлийн чиглэлүүдийг зохицуулах үүрэгтэй байдаг. Тэд хүний нөөц бүрдүүлэх, шүүх, өргөдөл гаргагч нартай ярилцлага хийх, ажилд авахаар шалгарсан өргөдөл гаргагч нарт цалин урамшууллын багцаа санал болгодог. Зарим менежерүүд ажилчдын урамшууллын багцыг хянаж, хэлэлцдэг. Хүний нөөцийн менежерүүд захиргаа, тусламж үзүүлэх ажилчдын багийг удирдаж, компаний гүйцэтгэх удирдлагын стратеги төлөвлөгөө гаргахтай холбоотой ажилд хувь нэмрээ оруулдаг. Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээллээр хүний нөөцийн менежерүүдийн жилийн дундаж цалин 99,000 ам доллар байна.

Дээд шатны гүйцэтгэх захирлууд



Дээд шатны гүйцэтгэх захирлууд байгууллагын үйл ажиллагааг өндөр түвшинд удирдаж байдаг. Тэдгээрт зорилго, зорилт, бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх, байгууллагыг илүү үр ашигтай удирдах аргуудыг хөгжүүлэх гэх мэт ажил үүргүүд багтдаг. Дээд шатны удирдах ажилтнууд түүнчлэн байгууллагын санхүүгийн үзүүлэлтүүдийг удирдах, менежерүүд болон бусад төрлийн удирдагчдыг томилдог. Дээд шатны гүйцэтгэх захирлуудад гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч эсвэл ерөнхий болон үйл ажиллагааны менежерүүд багтдаг. Түүнчлэн коллеж, их дээд сургуулийн ерөнхийлөгч, сургуулийн дарга, засаг дарга, хотын менежерүүд ч бас энэ төрлийн ажлын байруудад багтана. Хөдөлмөрийн статистикийн 2012 оны 5 сарын цалингийн мэдээллээр дээд шатны удирдах ажилтнуудын жилийн дундаж цалин 101,650 ам.доллар байна.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04