Гайхалтай аз жаргалтай хүмүүсийн хийдэг 7 зүйлс
2014, 4 сарын 4. 9:140
Аз жаргал гэдэг бол сонголт юм. Нэн ялангуяа та зөв сонголт хийсэн үедээ аз жаргалыг мэдэрч болно.

Аз жаргал: Хүн бүр үүнийг хүсдэг боловч харьцангуй цөөн хүмүүс л үүнийг хангалттай мэдэрдэг. Нэн ялангуяа 40-с өмнөх насандаа. Би сэтгэл зүйч биш боловч бидний ихэнх нь “Хүлээгээрэй, аз жаргал гэдэг чинь бүх зүйл юм уу?” гэж бодож эхэлдэг.



Сайн бас муу мэдээ байна. Харамсалтай нь бидний аз жаргалын 50 орчим хувь нь таны өөрийн аз жаргалын тухай үзэл бодлоор тодорхойлогддог. Харин үлдсэн хувь нь та аз жаргалыг хэрхэн мэдэрч байна гэдгээс шалтгаалдаг бөгөөд үндсэндээ таны гадаад хүчин зүйл гэсэн үг.

Урам хугалсан зүйл. Гэхдээ таны аз жаргалын түвшингийн 50% таны гарт байна. Үүнд: Харилцаа холбоо, эрүүл мэнд, албан тушаал гэх мэт. Гэхдээ хэрэв та бүрхэг байдалтай байгаа бол өөрийгөө аз жаргалтай болгох олон зүйлсийг хийж болно гэсэн үг.

1.    Найзуудтай бол. Түнш, харилцагчид, ажилчид гэх мэт мэргэжлийн сүлжээг бий болгоход анхаарах амархан.
Гэхдээ жинхэнэ найзуудтай (зөвхөн мэргэжлийн эсвэл сошиал медиа найзууд биш) болохын тулд үйл явдлыг тодорхойл. Найзуудынхаа тоог нэмэгдүүлэх нь сайн сайхан байх субъектив байдалтай өндөр хамааралтай байдаг. Найзуудынхаа тоог нэмэгдүүлэх нь орлогоо 50%-иар нэмэгдүүлсэн юм шиг аз жаргалтай байдлыг мэдрүүлдэг.

Хэрэв энэ хангалттай биш бол хүчтэй нийгмийн харилцаа байхгүй хүмүүс ямар ч цаг хугацаанд оршин тогтноход 50% буурлаа гэсэн үг.
Ажлаас гадна найзуудтай бол. Ажил дээрээ найзуудтай бол. Хаана ч бай найзуудтай бол. Жинхэнэ найзуудтай бол. Ингэвэл та урт удаан, аз жаргалтай амьдарна.

2. Талархлаа идэвхитэй илэрхийлж бай. Нэгэн судалгаагаар  харилцаа холбоондоо талархал илэрхийлдэг хосууд бие биенийхээ харилцаа холбоо, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Үнэндээ бол судалгааны зохиогчид талархал бол харилцаа холбоог гайхалтай нэмэгдүүлдэг зүйл гэсэн байна.

Мэдээж хэрэг талархал ажил дээр ч бас бодит зүйл. Ажилчдаа сайн ажилласных нь төлөө, бие биенийхээ тухай ямар зүйл мэдэрч байгааг илэрхийл.
Бас нэгэн хялбар арга бол орой бүр талархаж байгаа цөөн зүйлсээ бичих явдал. Нэгэн судалгаагаар 7 хоногт нэг удаа талархал илэрхийлсэн 5 зүйлсийг бичдэг хүмүүс 10 долоо хоногийн дараа аз жаргал нь 25%-иар нэмэгддэг. Үүний үр дүнд аз жаргалын тухай үзэл бодлоо нэмэгдүүлдэг гэсэн үг.

Аз жаргалтай хүмүүс байхгүй зүйлдээ биш байгаа зүйлдээ анхаарал хандуулдаг. Энэ нь таны албан тушаал, харилцаа холбоо, банкны данс гэх мэтийг хүсэхэд урамшуулал болдог боловч байгаа зүйлээ бодож, түүндээ талархал илэрхийлж чадвал маш их аз жаргалтай байна.

Хэрэв та том мөрөөдөлтэй байгаад түүндээ хүрсэн бол чин сэтгэлээсээ бахархаж, өөртөө сануул.



3. Өөрийнхөө зорилгын төлөө идэвхитэй яв. Та зорилгынхоо төлөө явдаггүй. Зорилго бол мөрөөдөл юм. Мөрөөдөж байхдаа та аз жаргалтай болдог.
Зорилгынхоо төлөө явах нь таныг аз жаргалтай болгоно.”Амьдралынхаа тэн хагасыг шилдэг байлгах 100 энгийн нууц” номын зохиогч Дэвид Нивен “Зорилгоо тодорхойлсон хүмүүсийн 19% нь өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бол 26% нь өөрсдийгөө эерэгээр мэдэрдэг” гэжээ.

Тиймээс байгаа зүйлдээ таларх. Дараа нь илүү их зүйлд хүрэхийг идэвхитэй хичээ. Хэрэв та том зорилготой бол түүндээ хүрэх жижиг алхмыг ч болов хийж байгаа эсэхээ цаг тутам шалгаарай.

Гэхдээ өөрийнхөө одоо байгаа байдлыг хэн нэгний хүрэх гэж итгэж байгаа зүйлтэй нь бүү харьцуул. Дараа нь та багаар их зүйлийг хийж, маш олон талархах зүйлтэй болно.

4. Сайн хийдэг зүйлээ чадах чинээгээрээ хий.Та хуучны нэг хэвийн болсон зүйлийг эрэлхийлдэг аз жаргалтай уран бүтэлчийг мэдэх үү? энэ бол үнэн. Уран бүтээлчид бусад салбарын ур чадвартай хүмүүсээс бага цалин авдаг ч уран бүтээлч бус хүмүүсийг бодвол ажилдаа илүү сэтгэл хангалуун байдаг.
Яагаад гэж үү? Би судлаач биш. Гэхдээ та хийж байгаа зүйлдээ тодорхой байж, аз жаргалтай мэдрэмжийг мэдэрч болно.

“Аз жаргалын давуу тал”-ын зохиогч Шаун Анчор “Сайн дурын ажилчдыг авах үед тэдний гарын үсгийг авч, долоо хоногийн өдөр бүр үүнийг ашигласнаар тэд илүү аз жаргалтай болж, сэтгэл гутрал багатай байгааг мэдэрсэн” гэжээ
Мэдээж хэрэг бүх зүйлийг чулуудаж бодлогогүй байх хэрэггүй бөгөөд дуртай зүйлээ хий. Гэхдээ сайн хийдэг зүйлээ илүү их хийх аргуудыг олж чадна. Төлөөлөл бий болго. Гадаад эх үүсвэр ол. Таны давуу талд илүү их зүйлийг авчрах бүтээгдэхүүн, үйлчилгээний салбар  луу орж эхэл. Хэрэв та гайхалтай сургагч бол илүү олон хүмүүсийг сургах аргуудыг ол. Хэрэв та шилдэг борлуулатын ажилтан бол захиргааны ажлуудаа сайжруулах аргуудыг олж, олон харилцагчид хүр.



Хүн бүр дор хаяж цөөн хэдэн зүйлсийг маш сайн хийдэг. Тэдгээр зүйлсийг илүү олон хийх аргуудыг ол. Тэгвэл та аз жаргалтай байна.
Мөн амжилттай ч болж чадна.

5. Өглөг өг. Өглөг өгөх нь хувиа хичээхгүй байх үзэл гэж үздэг бөгөөд өглөг өгөх нь өглөг хүлээн авахаас илүү үр дүнтэй. Өглөг авахаас илүүтэй нийгмийн тусламж дэмжлэг илүү үр ашигтай байж болох юм.

Бид бүгдээрээ тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслах нь сайхан зүйл гэдгийг мэддэг. Туслах нь зөвхөн хэрэгцээ хангахаас гадна бидний хувь заяа хэрхэх вэ, байгаа зүйлдээ хэрхэн талархалтай байх вэ гэдгийг сануулж байдаг.

Дээр нь, өглөг авахыг та хянаж чадахгүй шүү дээ. Хэрэв таньд тусламж хэрэгтэй бол эсвэл тусламж хүсч байгаа бол бусдаар туслуулах албагүй. Гэхдээ та үргэлж тусламж, дэмжлэг үзүүлж байгаа эсэхээ хянаж байгаарай. Мөн өглөг өгөх нь таныг аз жаргалтай болгодог.

6. Зөвхөн нэг үзэл бодлоор аливаа зүйлсийн араас хөөцөлдөх хэрэггүй. Мөнгө чухал. Мөнгө маш олон зүйлийг хийж чадна. Гэхдээ хамгийн чухал зүйлийн нэг бол сонголтыг бий болгох.
Гэхдээ тодорхой үзэл бодлын үүднээс мөнгө хүмүүсийг аз жаргалтай болгодоггүй. Жилд тодорхой их мөнгө авсан ч гэсэн түүгээр илүү их аз жаргалыг худалдаж авч чаддаггүй. Өндөр орлого аз жаргалд хүрэх гүүр боловч аз жаргалгүй байдал, стрессийг ч бас бий болгодог.

Их мөнгө олох нь орлогыг нэмэгдүүлдэг ч хувь хүний таалагддаг хүмүүстэйгээ цагаа өнгөрүүлэх, өвчин зовлонгүй байх, амрах гэх мэт сэтгэл хөдлөлийн сайн сайхан байдалд үзүүлэх ихэнх зүйлсийг үгүй хийдэг.
Мөн та аз жаргалыг худалдаж авч чаддаггүй шүү дээ. Материалист хүсэл тэмүүлэл амьдралын сэтгэл ханамж хоёр сөрөг хамааралтай байдаг. Лейманы онолоор эд хөрөнгийн араас хөөцөлдөх нь аз жаргалыг бууруулдаг.
Та үүнийг том байшингийн синдром гээд бодоод үз. Та том байшин хүсдэг. Таньд том байшин хэрэгтэй гэж бодъё. Тиймээс та түүнийг худалдаж авсан. Та хэдэн сарын дараа таны мөрөөддөг том байшин таных болох хүртэл амьдрал сайхан байсан.
Шинэ зүйл “шинэ” хэвийн зүйл болдог. Аливаа юмс аз жаргалтай байдлын хормын төдийг л хангадаг. Аз жаргалтай байхын тулд их олон зүйлийн араас хөөцөлдөх хэрэггүй. Үүний оронд цөөхөн зүйлийн араас хөөцөлд.

7. Амьдрахыг хүсч байгаа амьдралаараа амьдар. Бонни Ваер амьдрах хэдхэн сар үлдсэн өвчтөнгүүдтэй цагаа өнгөрүүлдэг. Тэдний ихэнхийнх нь харамсдаг зүйл бол “Би бусдынхаар биш жинхэнэ өөрийнхөөрөө амьдрах байсан юм” гэж байжээ.
Бусад хүмүүс юу бодож байгааг нэн ялангуяа таны мэддэггүй хүмүүс юу гэж бодох нь хамаагүй. Бусад хүмүүс таниар юу хийлгэхийг хүсч байгаа нь хамаагүй.

Таны итгэл найдвар, таны мөрөөдөл, таны зорилго. Та өөрийнхөөрөө л амьдар. Таныг тусалж дэмждэг хүмүүсээр хүрээлүүл. Гэхдээ тэд таныг өөрсдийнхөөрөө байлгахыг хүсдэг биш жинхэнэ “таныг” анхаардаг байх нь чухал.
Өөртөө зөв сонголтуудыг хий. Хэлэхийг хүссэн зүйлээ сонсох хэрэгтэй хүмүүст нь хэл. Мэдрэмжээ илэрхийл. Сарнай цэцэгсийг үнэрлэ. Найзуудтай бол. Тэдэнтэй харилцаатай бай.

Энэ бүхний эцэст аз жаргал гэдэг бол сонголт. Өөрийн хяналтын хүрээнд хэрхэн аз жаргалтай нь байх нь таниас шалтгаална. Өөрийгөө аз жаргалтай болгох илүү олон зүйлсийг хий.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57