Багийн доторх итгэлцлийн ач холбогдол
2014, 4 сарын 7. 9:340
  Байгууллагын төв хэсэгт хамтдаа ажилладаг багууд виртуал багуудаас илүү хялбархнаар итгэлцлийг бий болгох боломжтой.



Амжилттай багийн ажил итгэлцлийн суурин дээр бий болдог. Багийн гишүүн тус бүр итгэлцлийг бий болгож, хийж байгаа үйлдэл, үг, ажлаараа итгэлцлийг бий болгож байх ёстой. Мөн гишүүн тус бүр багийн шийдвэр гаргахад багийн бусад гишүүддээ болон зорилгодоо итгэж, зорилгынхоо дагуу ажиллаж, багт нөлөөлж байгаа асуудлуудын талаар ярилцах хэрэгтэй.

Үүрэг даалгавар



Үүрэг даалгавар гэдэг бол итгэлцлийн хамгийн чухал хэсэг юм. Багийн гишүүн тус бүр багийн зорилгод хүрэхийн тулд хувийн ч бай, мэргэжлийн ч бай саад бэрхшээл тулгарахад нь багийн гишүүддээ тусламж үзүүлж байх хэрэгтэй. Жишээ нь, удаан хугацаагаар өвчтэй байсан багийн гишүүндээ боломжийн хэрээр гэрээсээ ажиллахад бэлэн байх бололцоогоор ханга. Багийн гишүүд багийн ажлаа амжилттай хийхийн тулд нэг нэгэндээ итгэдэг байх хэрэгтэй. Багийн гишүүн тус бүр үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байснаас үүдэн гарах сөрөг үр дагаврыг ухаарч ойлгох ёстой.

Чадвар



Багийн гишүүд бие биенийгээ чадвартай, багийг амжилттай байлгахад туслах ажил үүргүүдийг амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт нь гэдэгт итгэдэг байх хэрэгтэй. Жишээ нь, багийн гишүүн тус бүр бусдын томилогдсон ажилд санаа зовохгүйгээр өөрсдийн ажил дээрээ анхаарал төвлөрүүлэх чадвартай байх хэрэгтэй. Багийн гишүүн тус бүр тусламж хэрэгтэй болсон үед багийн сул талыг далдлахын оронд тусламж хүсэх хэрэгтэй. Багийн гишүүд бие биендээ мэдрэмжтэй хандах нь үр ашигтай, тустай харилцаа, тэдний хоорон дахь итгэлцлийг нэмэгдүүлнэ.

Харилцаа



Тогтвортой бөгөөд утга учиртай харилцаа гэдэг бол баг доторх харилцаа холбооны итгэл гэсэн үг. Жишээ нь, багийн гишүүн ажлаа эрт дуусгадаг бол түүнийгээ багийн гишүүндээ мэдэгдэж, өөр бусад гишүүдийн ажилд тусалж болох эсэхийг асуу. Хэрэв багийн нэг гишүүн ажлыг хийж дуусгах эцсийн хугацааны өөрчлөлт эсвэл нөөц дутагдах гэх мэт багийн амжилттай холбоотой амин чухал мэдээллийг олж мэдсэн бол боломжийн хэрээр бусад гишүүддээ мэдэгдэх хэрэгтэй. Виртуал багт ажилладаг хүмүүс багийнхаа бүх гишүүдийг хадгалах тал дээр хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Жишээ нь, нэг эсвэл хоёр багийн гишүүнд хандаж и-мэйл бичих нь хангалтгүй. Үүний оронд групп и-мэйл эсвэл онлайн хамтын ажиллагааны хэрэгслийг ашиглан гишүүн тус бүртэйгээ харилцах нь чухал. Багийн бусад гишүүдээсээ и-мэйл хүлээн авсан гишүүд итгэлцлийг бий болгохын тулд мэдээллийг хүлээн авсан гэдгээ баталгаажуулж үргэлж хариу өгч байх хэрэгтэй.

Хамтын ажиллагаа



Багийн гишүүдийн дунд итгэлцлийн мэдрэмж байхгүйгээр жинхэнэ хамтын ажиллагаа бий болохгүй. Багийн гишүүд хамтран ажиллах үед бүтээлч санааг айдасгүйгээр хуваалцаж, бусад гишүүд нь тэдний санааг хэрэгжүүлнэ. Багийнхаа орчинд итгэлтэй байдлыг мэдэрдэг багийн гишүүн багийн зорилго болон гишүүдтэй холбоотой үзэл баримтлалуудыг гаргахад бэлэн байж ч болох юм. Хамтран ажилладаг болон багийн итгэлцэлтэй орчин нь багийн гишүүддээ хувийн мэдээллийг хуваалцах, хүчтэй харилцаа хөгжүүлэх боломж олгодог.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41