Хэрхэн бага ажиллаж, их хийх вэ?
2014, 4 сарын 7. 14:240
Ажил, амьдралын тэнцвэр гэдэг бол бизнес эрхлэгч бүрийн мөрөөдөл. Та бизнес, оффисоос гадуурх амьдралдаа бууж өгөхгүйгээр бизнесээ өсгөх нэг алхам бий.



Нэг жилийн өмнө би бизнес, амьдралынхаа хуваарийг өөрчлөх шийдвэр гаргасан нэгэн гүйцэтгэх захирлыг мэдэх болсон. Тэр бага ажиллахыг хүсч байгаа төдийгүй компани нь ч хурдан өсч байгаа юм. Хэн үүнийг буруу гэж бодож байна? Үнэндээ бол түүний зорилго бизнесээ нэмэгдүүлж, 7 хоногт 4 өдөр ажиллах зорилго тавиад байсан юм. Тэгээд жилийн дараа түүний зорилго хэрхэн хэрэгжиж байгааг түүнээс асуусан юм.

Тэрээр бизнес нь гайхалтай сайн байгаа төдийгүй түүний тодорхойлсон өсөлт ахицтай байгааг дурдсан юм. Хамгийн чухал зүйл нь урт хугацаанд бий болсон дадал зуршлуудаа өөрчлөх явдал байсан юм. Тэрээр хийх өөрчлөлтүүд, компаниа илүү үр ашигтай байлгах аргуудаа дараах байдлаар тайлбарласан.

1. И-мэйлээ өдөрт 2-3 удаа шалга. Гэхдээ өглөө хамгийн түрүүнд шалгах хэрэггүй.  Тэрээр “Би маш их цагийг завгүй ажиллаж, бусад хүмүүст нэн тэргүүнд байгаа зүйлсийг хийхэд маш их цаг зарцуулдаг байж. Би өдөр бүр  би и-мэйлээ шалгах давтамжаа бууруулсан. Түүнчлэн Microsoft Outlook (нэн ялангуяа и-мэйл)-ийг хэрхэн ашиглахыг суралцаж, и-мэйлүүдээ багцлах автомат тохиргоо хийж, боломжтой үедээ унших боломжтой болсон” гэжээ.



2. Харилцаа холбооны талаар дүрэм журам боловсруул:
     a. И-мэйл бол яаралтай зүйл биш. Миний дүрэм бол “Хэрэв та надтай яаралтай ярилцах хэрэгтэй байгаа бол над руу залга” дүрэм.
     b. Хурлын менежмент. Хурлыг сунгах шаардлага гараагүй л бол 60 минут хийхийн оронд 30 минут хийдэг. Мөн хурлын хэлэлцэх асуудлыг 24 цагийн өмнө урьдчилан календарт оруулаагүй бол хүлээж авдаггүй.
   c. Хурал зөвхөн шийдвэрт зориулагддаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хурал зөвхөн харилцаа төдийгүй аливаа зүйлсийг илүү үр дүнтэй гүйцэтгэх зүйл гэсэн үг.

3. Багтайгаа хэлэлцэх зүйлсийн жагсаалтыг гарга. Оффис дээр өдөр тутам явагдаж байгаа оролцоо ихэнхдээ үр ашиггүй байдаг. Багийнхаа гол гишүүдтэй ярилцах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, багцлаагүй асуудлуудыг зохицуулах хуваарьт цагийг ашигласнаар хурлын давтамж болон үр ашиггүй байдлыг бууруулна. Түүнчлэн та илүү өөртөө итгэлтэй хүмүүс авсны үр ашгийг ч хүртэх болно.

Түүний суралцсан зүйлс:


 
  1. Бүтээмж нэмэгдсэн: Цагаа чөлөөтэй болгосноор миний сэтгэлгээ ч бас чөлөөлөгдсөн. Гүйцэтгэх захирлуудын компанидаа авчирдаг гайхалтай үнэт зүйлсийн нэг бол тодорхой бөгөөд шийдэмгий байдал юм. Энэ нь өдөр тутмын яаралтай ажлуудаас гадуур нэмэлт цаг шаарддаг.
  2. Бүх зүйлийг хийхээс илүү чухал зүйлийг хийхэд анхаардаг. Харилцаа холбоонд дүрэм журам тогтоох нь миний өдөр тутмын ажлын төлөв байдлыг өөрчлөөд зогсохгүй манай багийн ажлын ачаалал болон бүтээмжид хандах хандлага өөрчлөгдсөн.
  3. Ажил, амьдралын тэнцвэр сайжирсан. Энэ багахан өөрчлөлт мэт боловч 7 хоногт нэмэлт өдөр гаргах нь миний оюуны болоод биеийн эрүүл мэндэд үнэхээр тусалсан.
Энэ бол боломжтой зүйл. Та үүнийг хийж чадна. Энэ тохиолдолд шинэчлэлт бүрэн хэрэгжихэд 3 орчим сар зарцуулагдсан бөгөөд хурал болон үйлчлүүлэгчдэд зоруилж 1 өдөр төлөвлөгөө гаргадаггүй. Гэхдээ даваа гарагийг гартаа авснаар амжилтын 75%-д хүрсэн бөгөөд хийж байгаа ажил маань ч сайжирсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00