Мэдрэмжтэй бөгөөд “мөнгө хийх” чадвартай залуусыг ажилд авах нь
2014, 4 сарын 15. 9:360

Мэргэжилтнүүд залуу үеийнхэн хэрхэн мөнгө хэмнэж, таны бизнесийг өсгөх талаар зөвлөмжийг өгч байна. Яагаад би залуу үеийнхнийг ажилд авах хэрэгтэй гэж? Ажил олгогчид энэ асуултыг надаас өдөр бүр асуудаг. Харин тэд надтай л адил насан дээрээ өөрсдийн түүхийг эхлүүлсэн байдаг шүү дээ. Тэгвэл “Би таны үеийнхний тухай бүгдийг мэднэ. Өнгөрсөн жил л гэхэд коллеж төгссөн нэг “зөв” залууг ажилд авсан. Тэр сайн дүнтэй төдийгүй хөдөлмөрч юм шиг санагдсан. Нэг 7 хоногийн дараа л гэхэд компаний нойлын өрөөнд гар утсаар ярьж байхыг нь сонссон. Тэр гар утсаа чанга яригч дээр нь тавьчихсан байлаа. Тэр буруу зүйл хийж байгаагаа ч мэдээгүй. Тэр үргэлжлүүлэн ярьсаар л байсан юм. Тийм ээ, би үүнийг ойлгосон. 

Би болон Миний хүндэлдэг хүмүүсийн хооронд ажлын байранд орох багахан ялгаа бий. Бидний ихэнхэд нь шивээс, уламжлалт бус үсний өнгө, пьерсинг олон зүйл байдаг. Гэхдээ зөвлөх болон бизнесийн лидерүүдтэй ярилцах гээд миний ажилд залуу үеийнхний ажлын байранд авчрах гайхалтай гүйцэтгэл, үнэнч байдлыг зөв удирдаж чадвал бодит үнэ цэнийг бий болгодог. Энэ хослол зөв цагтаа гарч ирээгүй ч одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, өрсөлдөөнт бизнесийн ертөнцөд компаниудыг бага зүйлээр ихийг хийхийг шаардаж байна. Энэ бол танай өртөг зардлыг бууруулж, бизнесийг тань нэмэгдүүлэх, сратеги өөрчлөлтийг авчрах маш олон залуу үеийнхэнд итгэдэг итгэл үнэмшил. Зөв удирдаж чадсан үед залуу үеийнхэн ажлын байранд цөөн боловч давуу талыг авчирдаг:

Үр дүнд чиглэсэн – Энэ тодорхойлолтоор бол залуу үеийнхэн бүгдээрээ үр дүнг хүсдэг. Бид хийж байгаа ажилдаа, шийдэлдээ ахиц дэвшлийг нь харахыг хүсдэг. Та ажлын байрны тодорхойлолтоос илүү биднийг үр дүнд чиглүүлэн удирдах үед бид бүх эрч хүчээ танай бизнесийн үйл ажиллагааны хамгийн чухалд тооцогдох зүйл дээр үр дүн гаргахаар зориулах болно.

Технологийн шийдэл – Залуу үеийнхэн бидний өвөө, эмээ нарын мөрөөдөл болсон одоогийн технологиудыг ихээхэн сонирхож байна. Залуу үеийнхэн технологид таатай хандах нь компаний үнэ цэнэтэй төдийгүй бизнесээ явуулах, харилцагчдад үйлчлэхийн тулд технологид итгэж найдаж байна. Залуу үеийнхнийг технологийг ойлгох явдлыг хөшүүрэгдэхийн тулд байгууллагадаа ашиглах гэж байгаа шинэ технологийг тест хийж үзэхийг тэднээс асуух хэрэгтэй.

Хүсэл эрмэлзлэлээ батлах – Залуу үеийнхнийг зөв удирдах үед компанид томоохон үнэ цэнийг авчирч болох ч заримдаа том хүлээлт сөрөг талтай байх нь ч бий. Гэхдээ тэдний ур чадварыг сайжруулах богино хэмжээний томоохон төслүүд дээр түр хугацаагаар ажиллах боломжийг олгож, тэрхүү амбицийг нь дэмжих хэрэгтэй. Тэд суралцах, юу хийж чаддагаа харуулах ихээхэн хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Гэхдээ та үүнийг хийж чадвал хоёр тал хоёулаа хожно.

Зардал бууруулах—Маш олон газарт залуу үеийнхэн хамгийн бага өртөгтэй ажилтнуудын бүлэгт хамрагддаг. Бага өртөгтэй байх нь залуу үеийнхнийг ажилд авах хангалттай шалтгаан биш боловч цаг үеэ олсон ур чадвартай байдаг төдийгүй ажлын байранд ихээхэн хүсэл эрмэлзлэлтэй байдаг төдийгүй боломжит хөрөнгө оруулалтын өгөөжийг авчирдаг. Хамгийн чухал асуудал бол тэднийг зөв удирдаж, бизнесээ өргөжүүлэх явдал. Ямар алхам хийхээ ойлгохын тулд би гүйцэтгэх захирлууд, менежерүүд, бизнес эрхлэгчидтэй ярилцаж, залуу үеийнхнийг хэрхэн амжилттай ажилуулах талаар судалж, “залуу үеийнхэн хэрхэн мөнгө хэмнэж, таны бизнесийг нэмэгдүүлж болох вэ?” номоо гаргасан юм. Залуу үеийнхнийг ажилд авах үед дараах зүйлсийг хийдэг:

Залуу үеийнхний стратеги

1.) Ажлын эхний өдөр мартагдашгүй зүйлийг хийдэг Залуу үеийнхэн ажлын эхний өдөр л тухайн ажил олгогчтой урт хугацаагаар ажиллах уу үгүй юу гэдгийг шийддэг. Эхний өдрийг мартагдашгүй байлгахын тулд та бүхний хийх ёстой зүйл бол тэдэнтэй гар барьж, шинэ бизнес картуудаа өгөөрэй. Энэхүү санамсаргүй тааламжтай байдал бид бол мэргэжилтнүүд бөгөөд бид дараах хүлээлт, шаардлагуудыг хангах ёстой байдаг гэсэн өнгийг илтгэдэг. Тэгвэл шинэ бизнес картаа өгөх эхний хүн хэн байх вэ?

2.) Хүлээж байгаа гүйцэтгэлээ баталгаажуул Харьцангуй “хожим” насандаа ажилд орж байгаа залуу үеийнхэн өмнөх үеийнхнийг бодвол тэднийг бага сургах хэрэгтэй болдог. Та энэхүү ур чадварын завсрыг нөхөхийн тулд хүлээж байгаа гүйцэтгэлээ тодорхой жишээгээр тэдэнд харуулж, ажлын байрны үнэ цэнээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Илүү тодорхой жишээ харуулснаар та тэднийг илүү хариуцлагатай болгоход хялбар байх болно. Бизнес гэдэг бол хөнгөн хийсвэр зүйл биш. Залуу үеийнхний стратеги

3.) Шалгаж бай, тэгвэл бид сайжрах болно Залуу үеийнхэн гүйцэтгэлээ сар бүр тодорхой байдлаар харуулж, эргэх холбоотой байхыг хүсдэг. Гэхдээ бидэнд 360 градусын үнэлгээ хэрэггүй. Бидний хийх хэрэгтэй зүйл бол тэдний юу хийж байгааг, юуг сайжруулах хэрэгтэй байгааг 30 секундын дотор хэлж байх хэрэгтэй. Энэхүү хурдан харилцаа нь удирдагчтайгаа харилцах бидний үнэнч байдлыг бий болгож, машинаа угаалгах бэлгийн картнаас илүү урамшуулал болж чаддаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02