Голомт банкны азтай 3 харилцагч, хосоороо аваргуудын лигийн финалын тоглолтыг үзэх батламжаа гардан авлаа
2014, 4 сарын 17. 9:310

“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигчиддээ зориулан 2 шат бүхий сугалаат урамшууллыг зарласан билээ. Сугалаат урамшууллын эхний шатны 5 азтан өөрийн хайртай дотны хүний хамт өвөрмөц, тансаг дуу хоолойгоороо дэлхийг байлдан дагуулсан супер од Бруно Марсын аялан тоглолтыг үзэж, хэзээ ч мартагдахгүй нандин дурсамжийн эзэд болсон юм.

Тэгвэл 2 дахь шатанд шалгарсан3 азтан хосоороо Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн финалын тоглолтыг үзэхээс гадна өөрийн шүтэн биширдэг хөлбөмбөгчидтэй үдийн зоог барьж, дурсгалын зургаа татуулах, үзэсгэлэнт Лисабон хотоор аялах тусгай хөтөлбөрт хамрагдах эрхтэй болсон юм. Азтануудаас хамгийн одтой, хийморьтой байсан харилцагчН.Анармааньфиналын тоглолтонд учрах 2 багийн тоглолтын өмнөх бэлтгэлийг үзэх эрхийг мөн давхар хожжээ.

Голомт банкны хамт олны зүгээс дахин нэг бэлгийг харилцагчиддаа задалж байгааг дуулгахад таатай байна.Хэрвээ таГоломт банкны олон улсын эрхтэй бүх төрлийн Виза карт эзэмшигч болон хугацаат хадгаламж эзэмшигч бол 2014 оны спортын хамгийн том үйл явдал болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “2014 FIFA WORLD CUP” тэмцээнийг үзэх боломжтой.

Энэхүү сугалаат урамшуулалд хамрагдахын тулд, Голомт банкны харилцагч та голомт банкны карт уншигч машин болон гадаадын банкны карт уншигч машин дээр хийсэн эсвэлинтернэт худалдан авалтын 30 ам.долларын гүйлгээ тутамдаа 1 сугалаа, шинээр карт нээлгэсэн тохиолдолд 10 сугалаа, хугацаат хадгаламж эзэмшигч бол хадгаламжиндаа 100,000 төгрөг нэмж хийх бүртээ 1 сугалааны эзэн болох юм.Ингэснээр2 хүн азтанаар тодорч “2014 FIFA WORLD CUP” тэмцээний финалын тоглолтыг үзэж, усан онгоцоор аялах эрхийг хожих боломжтой гэдгийг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15