Шинэ ажилчдыг хэрхэн амжилттай сургах вэ?
2014, 4 сарын 17. 10:070

Шинэ ажилчид, сургалт болон зааварчилгаа нягт холбоотой байдаг. Японд их сургуулийн оюутнууд 3-р сарын сүүлээр сургуулиа төгсдөг. Тэд 4-р сараас эхлэн бүтэн цагаар ажиллаж эхэлдэг. Ажил олгогчид эдгээр шинэ ажилчдыг хөгжүүлэх цаг гаргах хэрэгтэй байдаг. Сургалт нь шинэ ажилчдыг ажлын орчинд туршлагажуулж байдаг. Олон байгууллагууд ирээдүйн лидерүүд болох шинэ ажилтнуудаа хэрхэн хурдан хөгжүүлэх талаар асуудал эрэлхийлж байдаг. Залуу хүмүүсээс шинэ шинэчлэлийг бий болгоно гэсэн хүлээлттэй байх нь тийм ч нийтлэг биш. Хэдэн жилийн өмнө гаргасан судалгаагаар томоохон корпорациуд шинэ ажилтнуудыг хөгжүүлж байна..

Шинэ ажилтан: Ажил олгогчдын хүлээлт ба бодит байдал 

Ажилтан ажилд авахдаа дараах чадваруудыг анхаарч байна:

  • Харилцаа
  • Бие даасан байдал
  • Асуудлыг шийдвэрлэх хүсэл эрмэлзлэл

Менежерийн шинэ ажилчдын талаарх сонирхдог зүйл бол хувь хүний хөгжил. Энэ бол тэдний ур чадварыг сайжруулна гэсэн үг. Жишээ нь, Японы эдийн засгийн өсөлт удаан байх үед 20 жилийг алдаж, том том корпорациуд дампуурч байсан. Цалин хөлс буурч байв. Маш олон ажлын байрууд бүтцийн дахин өөрчлөлтийн улмаас алга болж байсан.

Гар утас, и-мэйл, смартфон залуу үеийнхний нийтлэг хэрэглээ байсаар ирсэн. Өнөөдөр нүүр тулсан бус харилцаанд зориулсан маш олон хэрэгслүүд байна. Үүнээс болж ахлах ажилтнууд болон дарга нар шинэ залуу ажилтнууд биеэр харилцах харилцаанд муу байна гэж байн байн гомдоллодог.

Шинэ ажилчдыг хурдан хөгжүүлэхэд хоёр хандлага бий 


Нөхцөл байдалд тулгуурлан компани бүр сургалтын хөтөлбөрүүдээ хянаж авч үздэг. Тэдгээр компаниуд хоёр үндсэн арга буюу хандлагыг ашигладаг. Хувь хүний хандлага бол нэгдүгээр зүйл. Энэ бол шинэ ажилчдын тухай гэсэн үг. Харин хоёр дахь хандлага бол ажлын орчны хандлага. Энэ бол ажлын байран дээрх сургалтын нэг хэсэг юм. Хувь хүний хандлага нь ур чадвар, хандлага ба мэдлэг гэсэн хоёр салбартай байдаг.

Суралцах : Ур чадварыг эзэмшиж, мэдлэгийг олж авах нь. Мэдлэг эзэмшихэд хамгийн чухал зүйлс бол тест авах, мэдээллээр хангах болон танхимд суурилсан сургалт юм. Мэдлэг эзэмшихэд их цаг зарцуулахыг хичээснээр илүү үр дүнг та харна. Үүнд хүчин чармайлт гаргах нь чухал. Суралцана гэдэг бол үр дүнтэй арга хэрэгсэл. Туршлагагүйгээр ур чадварыг эзэмшиж чадахгүй. Чадвар, мэдлэг хоёрын хооронд ялгаа бий. Тодорхой ур чадварын түвшиндхүрэхийн тулд цаг хугацаа зарцуулдаг.

Бодож эргэцүүлэх: Хандлагаа өөрчлөх. Хандлагын өөрчлөлт гэдэг бол чухал зүйл. Энэ бол шинэ ажилчдыг шинэ ажилд тохируулна гэсэн үг. Тэд оюутны ширээнээс бизнесийн хүн болохоор өөрчлөгдөж байна гэсэн үг. Тэд өөрсдийн одоо байгаа сэтгэлгээний аргаа мэдэрч, ухаарч, хэрхэн өөрчлөх нь чухал. Үүнийг тэдний албан тушаалын эхэн хэсэгт хийх хэрэгтэй.

Тэдний бүтэлгүйтэл болон эргэх холбооны туршлага нь хандлагын энэ төрлийг урамшуулж, дэмжихэд үр дүнтэй. Хөтөлбөрүүд нь компаний бодит ажлын байр ба бодит ажилтай төстэй нөхцөл байдлыг бүрдүүлж байдаг. Маш олон шинэ ажилчид энэ орчинд бүтэлгүйтэж ч болно. Гэхдээ энэ бол зорилго биш. Бүтэлгүйтлийн дараа юу болох вэ гэдэг нь чухал. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бүтэлгүйтлийн учир шалтгааныг авч үзэх, ирээдүйд аливаа зүйлсийг хэрхэн бодох вэ гэдэг нь чухал. Хөтөлбөр дуусах үед шинэ ажилчид бүтэлтгүйтлийн туршлагаа санаж, асуудлыг хэрхэн амжилттай даван туулах вэ гэдгийг суралцдаг. Хэрэв тэд суралцсан зүйлсээ ойлгож, ухаарч, ойлголттой болсон бол сурсан зүйлээ ашиглаж чадна. Энэхүү бодож эргэцүүлэх процесс гэдэг маш чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15