Супер амжилттай хүмүүсийн 6 дадал
2014, 4 сарын 17. 14:580

Амжилтанд хүрэхэд ямар нэг нууц байхгүй. Таньд сахилга бат, шаргуу зан, хэн ч өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох 6 энгийн ур чадвар л хэрэгтэй. 

Яагаад зарим хүмүүс бусдаас илүү амжилттай байдаг вэ? Үүнд ямар нэг нууц байхгүй. Яагаад гэвэл тэд аливаа зүйлсийг амжилт багатай хүмүүсээс өөрөөр хийдэг. Амжилттай хүмүүсийн өдөр тутам хийдэг дараах 6 зүйлс бий. Эдгээр дадлуудыг бий болгосноор та өөрийн амжилтаа хурдасгаж чадна.
1. Зорилгодоо анхаарал хандуул: Зорилгодоо хүрэх замд тань саад бэрхшээл тулгарах боломжийг бүү бий болго. Асуудлыг суралцах, өсч хөгжих боломж гэж хар. Бизнес ч бай, өөр ямар нэг зүйлд ч бай урагш ахихын тулд нөхцөл байдлыг бүх талаас нь харж, боломжит хэтийн төлөвүүдэд тохируул. Хэрэв таны зам чиглэл тэгшхэн бол та зайлшгүй саад бэрхшээлд бэлтгэгдэхгүй.
2. “Үгүй” гэж хэлэхэд суралц: Та бүрэн хийж чадахгүй ажилдаа “тийм” гэж хэлж, тухайн ажлыг муу хийж эсвэл хамгийн чухал асуудал дээрээ анхаарах анхаарлаа алдаж байснаас “үгүй” гэж хэлэх нь дээр. “Үгүй” гэж хэлж сурах нь таны хувийн ашиг сонирхол, компаний ашиг сонирхлын хувьд хамгийн үнэ цэнэтэй чадвар. Таны хувьд хамгийн чухал болон хийх ёстой зүйлсээ тэмдэглэж, өөр хэн нэгэн хийх боломжтой бол төлөөлөл бий болго. Өдөр тутмын завгүй ажлаас өөрийгөө чөлөөлж чадвал та шинэ боломжуудыг нээх цаг гаргаж чадна.
3. Өдөр тутмын төлөвлөгөө гарга:  “Бичээгүй ямар ч зүйлийг хийж чаддаггүй” гэж хуучны нэг үг байдаг. Бид ажлын өдрөө завгүй ажиллаж, хуралд оролцож байхдаа хамгийн чухал ажлуудаа аль болох санах дуртай байдаг ч хийх хэрэгтэй зүйлсээ амархан мартдаг. Өглөө бүр тухайн өдрийн нарийвчилсан төлөвлөгөө гарга. Ингэснээр таныг илүү зохион байгуулалттай болгоод зогсохгүй өмнөө байгаа жагсаалтаа харж,шаргуу ажиллахад тань тусалж, анхаарал сарниулсан зүйлсийг орхиж чадна. 

4. Шүүмжлэлийг хүлээж ав: Бусдыг сонсож, шүүмжлэлийг хүлээн авахад суралц. Атаархсан, сөрөг шүүмжлэлийг сонс, үнэл, тэгээд март. Харин бүтээлч шүүмжлэлийг үнэлж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Та үзэл бодлыг нь үнэлдэг хүмүүстэйгээ эргэх холбоотой бай. Хамтран ажиллагсад, найзуудтайгаа эргэх холбоотой байснаар та ирээдүйд тэдний тусламж, дэмжлэг, санааг хүлээн авч чадна.
5. Зөн совиндоо итгэ: Зөн совин бол бодитой бөгөөд хэзээ ч үл тоомсорлож болшгүй зүйл юм. Учир нь зөн совин нь таны дотоод ухамсраас ирэх бөгөөд ижил төстэй нөхцөл байдлууд дахь таны өмнөх туршлагатай холбоотой байдаг. Хэрэв таны оюун ухаан “тийм” гэж хэлж байгаа ч, таны мэдрэмж өөр зүйл хэлээд байгаа бол сайн зүйл. Хүнд хэцүү шийдвэртэй тулгарсан үедээ олж болох бүх мэдээллээ эрэлхийлж, чадах чинээгээрээ мэдээлэлтэй болж чадвал зөн совингоо анхааралтай сонс.
6. Эрсдэл хий: Амжилттай байхын тулд үргэлж аюулгүй тоглох боломжгүй байдаг. Маш сайн тооцоолсон эрсдлийг хүлээснээр таны албан тушаал, хувийн амьдралд өмнө нь төсөөлж байгаагүй боломжуудыг авчирч болох юм. Эрсдэл хүлээснээр таны итгэж байгаа үр дүнд хүрч чадахгүй ч түүнээс суралцаж, урагш ахихад суралцаж чадна. Том мөрөөдөл, агуу амжилт эрсдэлгүй байдаггүй гэдгийг сана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02