Бизнесийн тогтвортой байдлыг төлөвлөх нь: Өөрчлөлт хийх энгийн алхам
2014, 4 сарын 18. 10:100

Өнгөрсөн 9-р сард би Швед рүү компаниа төлөөлж очих боломж олдсон юм. Тэнд очсон зорилго нь тогтвортой байдлын стратеги төлөвлөгөө, тогтвортой байдлын шинэчлэл болон нийгмийн шинэчлэлийн талаар гүн гүнзгий ойлголтавах байв. Тогтвортой хөгжил бол Шведийн засгийн газрын олон жилийн туршид хэрэгжүүлж ирсэн үндсэн зорилго бөгөөд тус орон сэргээгдэх эрчим хүч, органик хүнс, хувцас үйлдвэрлэл, хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлын менежментээрээ тэргүүлдэг. Шведийн тухай сонирхолтой зүйл гэвэл Шведийн бий болгохыг зорьж байгаа тогтвортой нийгэм нь дан ганц корпорациуд засгийн газрын зохицуулалтуудад нийцэхэд найдах төдийгүй корпорациуд тогтвортой байдал гэдэг бол өрсөлдөөнт байдлаар оролцож, өсөлт нэмэгдэж байдаг.

Эрдэмтдийн олон улсын сүлжээ дэлхийн амьдралыг дэмжих натурал бүтэц болон хүний амьдралыг дэмжих функцийг хангах 4 үндсэн нөхцөл “системийн нөхцөл байдал”-ыг тодорхойлсон байна. Тогтвортой байхын тулд бидний нийгэм дараах зүйлсийг устгах ёстой:

  1. Хүнд метал, царцсан түлш гэх мэт өсөн нэмэгдэж байгаа материалыг дэлхийгээс системтэйгээр ангижруулах
  2. Пластик, РСВ болон диоксин гэх мэт нийгмийн бий болгосон их хэмжээгээр өсөн нэмэгдэж байгаа материал
  3. Байгалийн болон байгалийн бус үйл ажиллагаагаар бий болсон биет зүйлсийг системтэйгээр арилгах ; Жишээ нь, хэт их загас агнах, амьдрах орчинд хор хөнөөл учруулах, ойг сүйтгэх гэх мэт.
  4. Хүний анхан шатны хэрэгцээг хангахын тулд хүмүүсийнучруулж байгаа хор хөнөөлийг системтэйгээр арилгах

Энэ блог постонд Шведийн маш олон корпорациуд тогтвортой байдалд хүчин чармайлт гаргаж байгааг товчхоноор би нэгтгэж дүгнэсэн юм. Энэ бол энгийн алхам. Доктор Карл. Генрик Роберт байгууллагыг шинэчлэх, экологийн болон нийгмийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах стратегийн өсөлтийн шинэ арга замуудыг нээх энгийн алхмыг боловсруулсан байдаг. Стратегийн тогтвортой хөгжилд зориулсан ерөнхий бүдүүвч нь корпораци болон байгуулллагуудын тогтвортой байдлыг өргөн хүрээнд хадгалах алхам алхмаар хэрэгжүүлдэг стратегийн арга юм. Энэ арга нь хүчтэй, тогтвортой байдлын шинжлэх ухаанд суурилсан бөгөөд үүнд агуулагдаж байгаа дүрэм бүр тогтвортой байдалд хүрэх шаардлагатай бөгөөд хангалттай арга юм..

1.Мэдээлэлтэй бөгөөд алсын хараатай байх


Эхний алхам бол дэлхийн экологи, нийгэм, эдийн засгийн хандлага гэх мэт системүүдийг байгууллагууд хянах ажилтай холбогдох бөгөөд тэдгээр нь эрүүл экосистем, бизнес болон олон нийтийг бий болгож, хадгалах чадварыг сулруулж байна. Энэ мэдлэгтэйгээр бизнесүүд энэ агуулгын хүрээнд өөрсдийн байгууллагынхаа байр суурийг тодорхойлж, тогтвортой ирээдүйд бизнесийнхээ дүр төрхөө бүтээнэ. Эрч хүчтэй зорилгыг хэрэгжүүлэхэд томоохон өөрчлөлт болон олон жил шаардлагатай байж болно. Ихэнх байгууллагууд ирээдүйгээ урьдчилан харж, шинэчлэгддэг.

2. Үндсэн зураглал

Хоёр дахь алхам бол тогтвортой байдалтай зөрчилдөж байгаа байгууллагын үйл ажиллагааны шинжилгээг хийхдээ тогтвортой байдлын зарчмуудыг ашиглах явдал юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, капитал нөөц, эрчим хүч, хүний нөөцийг энэ процесст үнэлнэ. Үндсэн зураглал нь бизнесийн соёл, өөрчлөлтийн нөлөөнд байгаа нийгмийн орчны шинжилгээ багтдаг. Хоёр дахь алхмын үр дүн бол тулгарч байгаа асуудлууд, бизнесийн утга учир, одоогийн өөрчлөлтийн боломжууд гэх мэт тогтвортой байдлыг тодорхойлох байгууллагын ур чадвар юм.

3. Шинэлэг шийдлүүд

Гурав дахь алхамд суурь шинжилгээнд тодорхойлсон чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжит шийдлүүдийг гаргахыг шаарддаг. Алхам 1-т дурдсанаар мэдлэг ойлголт, таамаглал төсөөлөл хийж байгууллагууд тогтвортой байдалд хүрэх стратегиудаа болосвсруулахын тулд алсын хараагаа эргэж хардаг. Энэхүү эргэж харах процесс янз бүр байдаг бөгөөд одоогийн хандлага дээр тулгуурлан ирээдүйг таамаглах буюу урьдчилсан таамаглал гаргах стратеги төлөвлөгөөнд өргөн хэрэглэгддэг. Урьдчилсан таамаглал ирээдүйн эрсдлийг тодорхойлоход тустай бөгөөд эргэж харах буюу өнгөрсөн үеийн зураглал ирээдүйн хүчтэй зорилгын төлөө бизнесийн тогтвортой хөгжлийн төлөвлөлтөнд түлхүү ашиглагддаг. Өнгөрсөн үеийн зураглал өнөө үед хэрэглэж багаа хөгжүүлэлтийн аргуудтай зөрчилддөг. Шаардлагатай буюу хүрэхийг эрмэлзэж буй зорилго нь тогтвортой байдлын алсын хараа, нэмэлтээр сайжруулах зүйлд зориулсан платформыг хөгжүүлэх ажил бүрийг стратеги бий болгон, түүгээрээ хуваалцдаг.

4. Нэн тэргүүний асуудлуудыг тодорхойлох

Алхам3 нь байгууллагын боломжит шийдлүүд болон боломжуудыг ялгаж харуулдаг байхад, алхам 4 нь алхам алхмаар үр ашигтай арга болон үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмждэг. Байгууллагын нэн тэргүүний асуудлуудад дараах зүйлс багтаж болох юм:

  • Бизнесийг тогтвортой байдалд хамгийн хурдан хүргэх үйл ажиллагаа
  • Уян хатан байдлыг бэхжүүлэх үйл ажиллагаа
  • Нийгмийн, эдийн засгийн болон экологийн өгөөжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа

Зарим үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын хурдан өгөөж өгөхөөс илүү хэрэгжүүлэхэд хялбар байдаг. Эдгээр үйл ажиллагаанууд нь тухайн процессийн дотоод давуу тал, дэмжлэгийг бий болгодог. Өнгөрсөн үеийн зураглал нь байгууллага хүсч байгаа үр дүндээ хүрэхийн тулд урагшилж байгааг тодруулах тасралтгүй ажиллагаа гэж хэлж болно.

Стратегийн тогтвортой хөгжилд зориулсан ерөнхий бүдүүвч тогтвортой шинэчлэлийг хийхийн тулд тогтвортой шинэчлэлд зориулсан хүчирхэг бүтэц болон аргазүйгээр хангах бөгөөд бүтээгдэхүүн болон бизнесийн загварууд нь байгаль орчин, нийгэм болон эдийн засгийн хэмжүүрээр хэлбэрждэг. Тухайн бүдүүвчийн хувьд хамгийн чухал зүйл ч бодит бизнест эерэг нөлөө үзүүлж, нийгмийн болон экологийн системд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулдаг болох нь батлагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57