Гүйцэтгэл, бүтээмжийг сайжруулах 30 секундын стратеги
2014, 4 сарын 18. 13:000

Та гүйцэтгэлээ сайжруулахын тулд маш их цаг зарцуулдаг. Гэхдээ заримдаа томоохон зүйлсийг хагас минутын дотор хийх боломжтой.

Өдөр бүрийг бүтээлч байлгахын тулд хагас минутыг зарцуул.

  • 1.Гайхалтай амжилтанд хүрэхийн тулд 30 секундын хугацаа гарга.Ямар нэг зүйл хийж эхлэхээсээ өмнө “Үүнийг гайхалтай болгохын тулд би юу хийж чадах вэ?” гэсэн асуултанд хариул.

Дэвид Аллен компаний Майк Виллиамс надаас асуулт асууж байлаа. Түүнтэй ярилцаж байхад тэр надаас “Чамайг үнэхээр юу амжилттай болгодог вэ?” гэж асууж байсан юм.

Нэгдүгээрт энэ гоё сонсогдсон.Энэ асуултыг өдөр бүр асуухад сайхан юм шиг санагдсан. Юу хийх гэж байгаа чинь чухал биш. Зүгээр л зогсоод бод. Үүнийг үнэхээр юу амжилтттай болгох вэ? Зөвхөн өөрийнхөө төлөө биш, өөр хүний төлөө, бизнесийнхээ төлөө, харилцагчдынхаа төлөө.

Энэ асуулт таны хувийн амьдралд ч бас хэрэгждэг гэдгийг санаарай. Жишээ нь та охиноо сургууль руу нь хүргэж өгөх гэж байгаа гэж бодъё. Зүгээр л машин руугаа үсэрч орохгүйгээр30 секунд бод. “Би охинтойгоо энэ цаг хугацааг яаж гайхалтай өнгөрүүлэх вэ?” гэж бодоорой.

Дараагийнхаа ажил руу битгий сохроор үсэрч ор. Гайхамшигтай байлгах санаачлага гарга. Ингэснээр та амжилтанд хүрнэ. Хэдхэн секундэд “Би үүнийг хэрхэн гайхалтай болгох вэ?” гэж бод.Юуг ч хийсэн бай энэ асуултанд хариул. Тэгвэл та илүү сайн хийж чадна.

  • 2.Өөрийнхөө бүх утга учиртай харилцааг нэгтгэх 30 секунд гарга. Та хэн нэгэнтэй ярилцдаг. Та үзэл бодлоо хуваалдцаг. Та заавар зөвлөмж өгдөг. Та төлөвлөгөө гаргадаг. Хэрэв харилцааны үр дүн мэргэжлийн эсвэл хувийн харилцаанд хүрсэн бол энэ бол үр дүн. Ямар нэг зүйл болсон байна.
  • Харамсалтай нь, та юу тохиолдсоныг мартдаг.

Мартах хэрэггүй. 30 секундэд тэмдэглэл хий. Эсвэл та дурсан сана. Мөнөмнөххарилцаагаа сэргээж болно. Хувийн ямар нэг зүйл, дараагийн удаа асууж болох зүйлийг сана.

Ингэснээр та юу хамгийн чухал вэ гэдгийг санаж, чухал гэсэн зүйлээ хийх чадвартай болно. Ингэснэр та харилцаа бүр дээрээ анхаарал төвлөрүүлж, одоодоо байж чадна. Нэгтгэн бодох зуршил нь өөрийгөө батжуулахад тустай. Та дараа тэмдэглэл хөтлөх хэрэгтэй үедээ илүү их сонсох хэрэгтэй болно.

  • 3.Хурал бүрийн өмнө 30 секундэд бэлтгэ. Та анх удаа хуралд оролцохдоо суусныхаа дараа л юу болж өнгөрснийг боддог гэдэгт би итгэж байна.

Энэ бол ичгэвтэр зүйл. Учир нь хуралд хүмүүс оролцдог. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл их олон зүйлийг урьдаас бодох хэрэгтэй. Хуралд хэн оролцох талаар 30 секунд бод. Хэлэлцэх асуудал, тэдний байр байдал, тэд юу хэлэх гэж байгааг, юу хийх гэж байгааг бодож, та зөвхөн оролцох биш, идэвхитэй байх төлөвлөгөө гарга.

Муу хурал бүхэлдээ яриа болж, ямар ч үйлдэл байдаггүй. Хуралд таны үүрэг роль ямар байх талаар урьдчилан 30 секунд бод. Ингэснээр зөв үйлдэл хийхэд тань тусална.

  • 4.Өөрийгөө 30 секундэд хүчирхэгжүүл. Та эргэлзэж, сандарч эсвэл өөрийнхөөрөө байхыг мэдэрч байна уу? Өөрийгөө супермэн шиг бодох нь таны өөртөө итгэх итгэлийг бодитоор нэмэгдүүлнэ.

Стресстэй байдлыг мэдэрч байна уу? Инээмсэглэл таны кортизолын түвшинг нэмэгдүүлж, стрессийн түвшинг бууруулдаг.

Та чимээгүй байдлаас нээлттэй, оролцоотой байдал руу шилжих хэрэгтэй байна уу? Тэгвэл үйлдэл хийхээсээ өмнө өөрийгөө зоригжуулж, гүнзгий амьсгаа аваад “Шоуны цаг” гэж хэлээрэй. Үүнд ямар нэг ид шид байхгүй ч гэсэн үүнийг би олон зуун удаа ашигласнаар маш хурдан өөртөө итгэлтэй болж, өөрийгөө сэргээх хэрэгтэйг сануулдаг.

Стресстэй эсвэл хэвийн бус нөхцөл байдалд өөрийгөө бэлтгэх бяцхан зан үйл хайж ол. Үр дүн нь мэдээж тодорхой үнэ цэнэтэй.

  • 5.30 Секундэд бүх санаагаа бич. Та хэр олон сайхан санаануудаа мартсан бэ? Та хэр олон удаа тийм ээ би үүнийг баталгаажуулах хэрэгтэй гэж бодож байсан ч дараа нь санахгүй байсан бэ? Хэр олон удаа та үүнийг мартахгүй гэдэгтээ итгэлтэй байсан чцаг үе нь таарсан үед мартчихсан байсан бэ?

Хэрэв та над шиг бол асуулт бүрт хэдэн зуун удаа хариулаарай.

Ямар нэг санаа төрөнгүүт 30 секундэд бичиж ав. Жижигхэн тэмдэглэлийн дэвтэр, утасны тэмдэглэл хөтөлдөг апп эсвэл өөрийнхөө лаптоп дээр байнга нээж болох Ворд документ дээр бич.

Хэрэв таньд ямар нэг санаа байгаа боловч хийж байгаа зүйлээ зогсоож, бичихэд хэцүү байж болох юм. Энэ асуудал биш. Жижиг ч болов өөртөө сануулах дадлыг бий болго. Жишээ нь би хүнтэй ярилцаж байхад ямар нэг санаа харван орж ирвэл үзэг аваад бичих боломж олдох хүртэл бичдэггүй.

Хамгийн муу зүйл нь тухайн санааг хэрэгжүүлэх гэж хичээхээс илүү санадаггүй байдал юм. 30 секундэд өөрийнхөө санааг бич. Дараа нь тэдгээрийг хэрэгжүүл.

  • 6.Маргаашийг эхнээс нь амжилттай байхын тулд 30 секунд зарцуул. Өдөр бүр хоёр эсвэл гурван хамгийн чухал ажлуудыг багтаа. Чухал ажлуудыг та мэдээж хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ тухайн ажлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар маргааш болтол хүлээх хэрэггүй. Ажлаа тарахаасаа өмнө тэднийг бич.

Тэгвэл та нэг илүү алхам хийж чадна. Хамгийн чухал ажлуудаа бичиж, 30 секундэд тэдгээрийг эхэнд хийх хэрэгтэй эсэхийг бататга. Ширээн дээрээ үйлчлүүлэгчийн хавтас байрлуул. Хамгийн чухал утсаар ярих яриаг тэмдэглэж бэлтгэ.

Хэдхэн секундын дотор үүнийг бодит болгосноор хамгийн чухал ажил руугаа үсэрч ороход хялбар болно. Ингэснээр та хэрэггүй зүйлсэд сатаарахаа больж, чухал зүйлээ түрүүнд нь хийж, өдрийг гайхалтай болгох болно.

  • 7.“Би чамд хайртай” гэж хэлэхэд 30 секунд зарцуул. “Би чамд хайртай” гэж хэлэхэд хоёрхон секунд зарцуулагддагийг бид мэднэ. Үлдсэн цагийг яагаад ингэж хэлэх хэрэгтэй вэ гэдгийг бодоход зарцуул.

Үүнийг ганцхан удаа хэлээд орхих хэрэггүй. Та мэдрэмжээ хүмүүст илэрхийлснээр бусдад анхаарал хандуулж байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан" гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38