Амжилтын хамгийн эхний бөгөөд хамгийн чухал дүрэм
2014, 4 сарын 21. 10:280

Энэ нууц зэвсэг мэт боловч та үүнийг зөв аргаар, зөв учир шалтгаанаар хийж болно. Бизнес эрхлэгчийн стандарт дүр төрх бол адреналин, кафейн, амбицаар “цэнэглэгдсэн” бие махбодьтой хүн. Тэд урагшлахыг хичээж байгаа хүмүүс. Хэвэнд оруулна гэдэг бол учир шалтгаангүй зүйл биш. Гэхдээ та үр дүнтэй хандлагыг ашиглах боломжтой. Энэ бол тусч байх.

Атлантик сэтгүүлд Адам Грант бизнесийн “өглөгч” хүмүүс богино хугацаанд ямар нэг зүйлийг алдаж байгаа юм шиг санагдаж байгаа боловч урт хугацаанд хувийн албан тушаалын бүтээмжинд таатай байж болно. Өглөг өгөх нь амжилтанд хүргэх дараах гурван учир шалтгаан бий.

  • Өглөгч хүмүүс борлуулалт, маркетингийн хэлэлцээр, харилцагчдыг татах гэх мэт бусадтай хүчтэй харилцаа тогтоодог.
  • Бусдад тусалснаар хөдөлмөрлөж, урт удаан бас ухаалаг ажиллах эрч хүч, урамшууллыг бий болгодог.
  • Та сайн дураараа тусалснаар мэргэжлийн давуу тал болон мэдлэгийг бүтээх шинэ ур чадварт тусална.

Энэ бүгд үнэн. Миний мэддэг бизнесийн хүмүүс хийж байгаа зүйлдээ сайн төдийгүй бусдад туслахад бэлэн байдаг. Бусдын тусламжтайгаар урагш ахидаг хүмүүс бий юу? Мэдээж байдаг. Гэхдээ асуудал гэвэл хэцүү үед тэдэнд жаахан ч болов тус хүргэх хүн ховор байдаг бөгөөд тэд асуудлыг өөрсдөө шийдвэрлэх ур чадварт суралцаагүй байдаг.

Өглөг өгөх ньта босс ч бай, ажилчин ч бай, бусдын төлөө, өөрийнхөө төлөө суралцаж, бас хөгжүүлж болох зан төлөв юм. Үүнийг хийх дараах гурван арга зам бий:

Компанийхаа хамгийн доод түвшинд байгаа хүмүүсээ (тэдний хийдэг ажлыг) таньж мэд

Компанид хамгийн доод түвшний ажил хийх чадвартай байна гэдэг доромжлол гэсэн үг биш. Хэрэв та босс байгаад хэн нэгэн ажилчин тань компаниа орхивол та юу хийх вэ? Сошиал медиа дээрээ гомдоллож эсвэл доод тушаалын ажилчид руугаа дайрч зандрах уу? Юу хийх хэрэгтэй вэ? Бизнесийг явуулахад бүх ажлууд хэрхэн явагдаж байдгийг ойлгохгүй хүмүүс хэрхэн удирдахыг мэдэхгүй. Учир нь тэд компанийг ажиллуулахад юу тохиолдоод байгааг мэддэггүй. Хэрэв та босс бол цэвэрлэгчийг шалаа шүүрдэхэд нь туслах шаардлагагүй. Тухайн ажлыг сонирхох хэрэггүй. Харин тэдний туршлагыг хэрхэн сайжруулах вэ, хэрхэн амжилттай байлгах вэ гэдгийг нь хар.

“Минийх хаана байна?” гэж асуухгүйгээр баялгийг түгээ

Чин сэтгэлээсээ туслахаар ир. Ачийг ачаар хариул. Таньд ашиггүй юм шиг байж болно. Учир нь та цаашид хийж байгаа зүйлдээ зөв харилцаа бий болгож чаддаггүй. Та ур чадвар, ойлголтыг суралцаж, бүтээхийн оронд та ашигтай байх нөхцлийг хайж, юу авахын тулд юуг зарсандаа самуурч орхидог.

Хүн бүрийг нэгдүгээрт тавь.

Би хэдэн жилийн өмнө жижиг бизнес эрхэлдэг байлаа. Мөнгө олоход хэцүү байлаа. Мөнгө орж ирэнгүүт ажилчдын цалинг түрүүлж өгнө, бэлтгэн нийлүүлэгчдийн мөнгийг төлнө. Тэгээд үлдсэн нь миний мөнгө гэсэн үг. Та компанийг ажиллуулж байгаа. Тиймээс та ашиг, эрсдлээ үүрдэг. Үүнтэй нэгэн адилаар та боссын хувьд ажлаа хийж байгаа. Гэхдээ үүнээс гадна таны тав тух, эрхэмлэдэг зүйлсээс түрүүнд бусад хүмүүсийг эхэнд тавих шаардлага гардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд бол ажилчид, харилцагчид, бизнесийн түнш болон худалдаачид юм. Яаагад ийм зүйл хэрэгждэгийг би мэдэхгүй. Зүгээр л үүнийг ажигласан. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47