АНУ-ын их дээд сургууль, коллежид суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр USAP – 2013
2012, 4 сарын 2. 9:010

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10 болон 11-р ангид онц сайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, гадаадын их дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль, коллежид тэтгэлгээр суралцуулах USAP хөтөлбөрт оролцохыг урьж байна. Хөтөлбөрийн зорилго: Сурлага сайтай, сурч боловсрох өндөр эрмэлзэлтэй, гадаадын их дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг, боловсрол, ур чадвар бүхий удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино. Хөтөлбөрт оролцогчид 2013 оны 8-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд суралцах мэргэжлийн дагуу сургуулиа сонгох, АНУ-ын их дээд сургууль, коллежид элсэх өргөдлийн маягт бөглөх, ТОEFL, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх, тэтгэлэг хүсэх маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн сурагчдад оюутны виз хүсэх болон АНУ руу явахаас нь өмнө баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө нь үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид тус мэдээллийн төвийн Англи хэл дээрхи ном, товхимол бичгийг ашиглах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02