Албан тушаал ахихад түлхэц үзүүлэх нь
2014, 4 сарын 30. 11:400

Албан тушаал ахихыг хүсэх нь хэвийн зүйл боловч овсгоотой байх хэрэгтэй болдог. Олон хүмүүс идэвхигүй, уйтгартай ажил хийж байснаас илүү дээр ажил хийхийн тулд ажил олгогчоо солих хэрэгтэй гэж боддог. Гэхдээ одоо ажиллаж байгаа ажлын байрандаа ахиж дэвших маш их боломж байдаг бөгөөд өөрийгөө зөвхөн тухайн ажиллаж байгаа компаний нэг хэсэг мэтээр бодох хэрэггүй .

Дарга нартаа мэдэгдэх

Ажилдаа эрт ирэхийг зуршил болгон хамгийн сүүлд ажлаас гардаг байхыг хичээ. Зарим байгууллагуудад ажил дээрээ унтдаг. Гэхдээ үүнийг бүү хэтрүүл. Та мөнгөний төлөө ажиллаж байгаа гэдгээ боссдоо мэдэгдэж, амархан олддог ажилтан биш гэдгээ харуулах хэрэгтэй.

Та магадгүй хийхээр өгсөн ажлын цаг хугацааг тэдэнд тодотгож харуулахын тулд өглөө эрт эсвэл оройн цагаар ажиллаж өндөр түвшний албан тушаал эрхэлж байгаа хүмүүсийг дууриахыг хүсдэг байж болох юм. Гэхдээ та зөвхөн цалин орлогоо нэмэгдүүлэхийн тулд ажлын өдрөө сунган ажиллаж байгаа юм шиг харагдах хэрэггүй.

Та тухайн ажлыг хийхэд үнэхээр тааламжтай байгаагаар хүчин чармайлт гаргаж, бусдад ч бас хүчин чармайлт гаргаж байгаагаа мэдэгдэх хэрэгтэй.Өөрийн ирээдүйн боломжийг нэмэгдүүлэхийн тулд үргэлж өөдрөг байж, эргэн тойрондоо сайн сайхан хандах хэрэгтэй. Ажилтай холбоотой эсвэл байгууллагын шинэ жилийн үдэшлэг эсвэл зуны зугаалгыг зохион байгуулахад туслах гэх мэт нийгмийн ямар ч ажил үүрэгт хамгийн түрүүнд санаачлагаараа оролцож бай.

Та өөрийнхөө төсөөлж байснаас эсвэл өөрийнхөө ажил үүргийн тайлбарт байдгаас бага зэрэг илүүг хийхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ та нэмэлт ажил үүрэг эсвэл үүрэг хариуцлагыгхүлээдэг бол хэт ихийг амлах хэрэггүй. Та тухайн ажил үүргээ амжилттай хийж дуусгах хүртэл “за” гэж хэлэхээ түр азнах хэрэгтэй. Хэрэв та ямар нэг ажлыг хийнэ гэж амлаад дараа нь бүтэлгүйтсэн бол ямар ч гавъяа шагнал байхгүй болно шүү дээ. Ерөнхий дүрэм бол та өөрийн хийж чадах хэрээр амлаж, амласнаасаа илүүг хийх хэрэгтэй.

Та өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаад анхаарал хандуул. Танай дарга нар юу өмсч байгааг ажиглаж, тэдэнтэй төстэй хувцаслахыг хичээ. Гэхдээ боссынхоо хувцаслалтыг тэр чигээр нь хуулбарлахгүй байх нь мэдээжийн хэрэг. Тухайлсан нэг хэсгээр нь харж, удирдлагын дараагийн эгнээнд та ажиллаж байгааг тэдэнд харуулахад хялбар болно.

Нөхцөл байдлыг бүрдүүлэх

Хэдийгээр та албан тушаал ахихын тулд Сиви-гээ боссдоо харуулах хэрэггүй ч та юу хийж гүйцэтгэснээ батлан харуулах зарим баримтыг бэлтгэх нь маш чухал бонус авчрах болно. Та амжилттай хийж гүйцэтгэсэн бүх ажлаа жагсааж, таны албан тушаалд өмнө нь ажиллаж байсан хүмүүс эсвэл таньтай ижил төстай ажил үүрэг гүйцэтгэдэг хамтран ажиллагсдынхаа түүхийг ч судал. Хэрэв та тэднээс арай дээр хийж гүйцэтгэж байгаа бол боссдоо мэдэгдэх хэрэгтэй. Гэхдээ хамт олноо доош нь хийх юм уу тэдний уурыг хүргэх зүйл хийх хэрэггүй. Энэ нь эргээд таныг ад үзэхэд хүргэж мэднэ шүү.

Тухайн ажил үүрэгтэй холбоотой бүх сургалтанд хамрагдаж, өөрийн түүх намтрыг сайжруулах бусад арга замуудыг эрж хайх хэрэгтэй. Арилжааны сэтгүүлүүд уншиж, мэдлэгээ хамт олонтойгоо хуваалцахад цаг гарга. Ажил олгогчийн зүгээс явуулж байгаа сургалтаас гадуур нягтлан бодох бүртгэл, компьютерийн ахисан түвшний ур чадварын сургалт, магадгүй МВА мэтийн бизнесийн ур чадвар олгох албан ёсны дипломын сургалт гэх мэт мэргэжлийн ур чадварыг сайжруулах оройн сургалтын талаар бодоод үзэх хэрэгтэй.

Хуучин ажиллагсдаа удирдах нь

Хэрэв та хэн нэгний дараа тухайн ажилд томилогдсон бол өмнөх хуучин ажиллагсдаа удирдах нь сайхан санаа гэдгийг ойлгох болно. Энэ нь хэцүү нөхцөл байдал боловч мэдрэмжтэй байдал, томоохон арга хэмжээ авах арга ухааныг шаарддаг. Тэдгээр хүмүүсийн дунд шинээр тухайн албан тушаалд томилогдоод уналтанд ороод, туршилтын хугацаа нь дуусч, эргээд хуучин албан тушаалдаа очсон хүн ч байгаа. Тиймээс таны зайлсхийхийг хүсдэг туршлагууд байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Та эдгээр нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах талаар боссоосоо зөвлөмж, зөвлөгөө авахаас хэзээ ч бүү айж санаа зов. Мөн таны албан тушаалд ажиллаж байсан хуучин ажиллагсад болон дунд шатны ажилтнуудтайгаа ч тодорхой харилцаатай байх хэрэгтэй. Мэдрэмжээ ашиглан ижил төстэй нөхцөл байдалд орсон бол хэрхэн зохицуулах талаар бодож үз. Бүхэл бүтэн маргаан, зөрчилдөөн үүсгэх атаархал, жөтөөрхөл төрүүлэх хэрэггүй. Хэрэв хүмүүс таны шинэ албан тушаалд атаархаж байгаа бол зүгээр л дасан зохиц.

Ажилтнуудаа юунд урамшдаг, юунд зоригжиж байдгийг олж мэдэн, анхаарал хандуул. Энэ бол найдвартай багийг бүрдүүлэх, таны удирдлагын зорилгыг хэрэгжүүлэх хамгийн сайн арга. Албан тушаал ахиснаа дараа 1 минут ч болоогүй “Би бол” гэсэн хандлагаар том тоглох хэрэггүй. Шинэ багтайгаа хэтэрхий найз нөхөд шиг байхаас татгалз. Та тэнд найз нөхөр болох гэж биш, ажил хийхийн тулд байгаа шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57