Олон нийтийн өмнө ярихаас айдаг уу?
2014, 5 сарын 2. 11:270

Та олон хүний өмнө ярихаас айдаг уу? Хэрэв та үүнийг уншиж л байгаа бол миний таамаглаж байгаагаар айдастай байдаг байх.  Үнэндээ бол энэ айдас тийм ч ховор тохиолддог зүйл биш л дээ. Янз бүрийн судалгааны үр дүнгээс харахад олон нийтийн өмнө ярихаас айх айдас нь үхлээс айх айдсаас ч илүү байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс олон хүний өмнө ярьснаас үхсэн нь дээр гэж боддог. Энэ ойлголт магадгүй аймаар ч юм шиг сонсогдож байгаа ч хэрэв та үнэхээр айдастай, итгэлгүй бас яг л тэнэг юм шиг хамаг бие чинь хөлөрч байгаа бол бүлэг хүмүүсийн өмнө ярих чадварыг заалгаж, тухайн мөчид хэрхэн ойлгомжтой, итгэлтэйгээр ярьж болохыг харж болно.

Олон нийтийн өмнө ярихаас айх айдсыг хэрхэн ялан дийлэх вэ?

1. Айдсын шалтгааныг олж мэдэх.

Хамгийн түрүүнд олон нийтийн өмнө ярихаас айх айдсаас өөрийгөө чөлөөлөхийн тулд яагаад айгаад байгааг тодорхойлох хэрэгтэй. Айдсын үндсэн шалтгаан бол сандарж мэгдэх байдаг. Энэ нь үзэгчдээс таныг шоолох, гутаах, шүүмжлэх эсвэл ямар нэг тэнэг зүйл хийхэд илэрдэг. Та өрөөндөө өөрөөрөө байхдаа сандардаг уу? Мэдээж үгүй. Зөвхөн таныг шүүмжилж магадгүй эсвэл таны тухай муугаар боддог хүмүүсийн дэргэд байхад л та ихэнхдээ сандарч эхэлдэг.

Олон хүний өмнө байхаас яагаад айгаад байгаагаа мэдсэнээр та тухайн айдсыг даван туулахад юу хийх хэрэгтэйг шийдвэрлэхэд тусалдаг. Та нэгэнт айдсын шалтгааныг илрүүлсэн бол даван туулах боломжтой. Энэ айдас нь магадгүй айдсын мэдрэмжээс үүдэлтэй өнгөрсөн хугацаанд болсон таагүй дурсамжаас үүссэн байдаг. Ямартай ч ихэнх хүмүүс бусад хүмүүс тэдний тухай юу гэж бодох бол гэдгээс л айдаг.

2. Сэтгэлгээгээ өөрчил.

Энэ айдсыг ялан дийлэхийн тулд та өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөх чадвартай байх хэрэгтэй. Та өөрийнхөө тухай бодож байхдаа үзэгчид таны тухай юу бодож байгааг бодох нь та өөрийн мессэжээ гайхалтай сайн илэрхийлэх ба та энэ айдсыг даван туулах боломжтой болно.

3. Сургуулилт хийх.

Та маш олон илтгэл, яриа тавьсан ч гэсэн одоо хүртэл сандралтай хэвээр байгаа бол энэ айдсыг ялан дийлэхэд илүү хялбар байх болно. Та сургуулилт хийх үедээ хэд хэдэн хүний өмнө хийх нь маш сайн арга болно. Энэ нь таны олон нийтийн өмнө ярих чадварыг хялбарчлахгүй ч гэсэн өөртөө итгэлтэй болоход тусалдаг. Түүнчлэн та илтгэлийн клубуудад хамрагдаж болно шүү дээ. Энэ төрлийн газруудад таныг илүү итгэлтэй, сайн ярьдаг болоход тань туслах олон хүмүүстэй сургуулилт хийх боломжтой.

Би олон нийтийн өмнө ярихаас айх айдсаа ялахын тулд түүнийг 2 үе шатанд хуваасан юм. Эхний шат бол “Надад хамаагүй” гэсэн шат юм. Ахлах сургуулийн илтгэлийн хичээлдээ бид “А” үнэлгээ авахын тулд энэ аргыг ашигладаг байсан. Тэр үед би илтгэлд оролцож, багуудтай мэтгэлцэх шаардлагатай байв. Сайн дүн авах нь миний хувьд маш чухал байсан учраас дуртай дургүй хамрагддаг байсан. Гэхдээ л саяхныг хүртэл би олон хүний өмнө ярихаас айдаг байсан.

Миний ганц зорилго бол хичээлдээ “А” үнэлгээ авах байснаас биш мэтгэлцээн эсвэл илтгэлийн тэмцээнд ялах эсэх нь надад хамаагүй байлаа. Энэ хандлагыг ашиглаж байхдаа би хүмүүсийн өмнө ярихдаа сандардаггүй байсан. Хэдийгээр би будилж, дараа нь юу хэлэхээ мартдаг ч сандрахгүй байж чадсан. Учир нь би тэр багт нэгдэж, “А” үнэлгээ авснаас хойш надад үнэхээр хамаагүй байлаа.

Энэ үнэхээр сайн арга биш гэж үү? Мэдээж сайн арга биш ч надад тусалж чадсан юм. Энэ бол эхний үе шат. Харин дараагийн үе шат бол миний борлуулалтын ажилтны карьерийн туршид сургагч багш байх үе минь юм. Би компаний мессэжийг түгээхэд анхаарал хандуулдаггүй байлаа. Миний ажил бол хүмүүсийг сэдэлжүүлэх. Гэхдээ хүмүүс таны тухай юу гэж бодож байгаа бол гэдэг дээр илүү анхаарах юм бол энэ мэдээж хэцүү ажил. Үүнээс аажмаар миний анхаарал өөрийн тухай бодолд шилжсэн ба үзэгч сонсогчдын тухай боддоггүй байлаа.

“Би будилбал яах бол?” гэж бодохын оронд “Намайг сонсож байгаа хүмүүст хэрхэн маш сайнаар нөлөөлөх вэ?” гэж бодох хэрэгтэй. Энэ хоёр асуулт бол бүхэлдээ өөр өөр асуулт юм. Эхний асуулт нь таныг айдаст автуулах сэтгэлгээнд оруулж байгаа бол харин нөгөө нь илүү хүчтэй сэтгэлгээнд таныг оруулж байна гэсэн үг. Олон нийтийн өмнө ярихаас айх айдсыг ялан дийлэхийн тулд зөв сэтгэлгээтэй байж, дасгал сургуулилт хийх нь чухал. Тиймээс таныг дэмжих хэд хэдэн хүмүүсийн өмнө сургуулилт хийж эхлэх хэрэгтэй. Дээр дурдсаны дагуу илтгэлийн клубуудад хамрагдаж ч болно. Хэрэв боломжгүй бол өөр хэн нэгний өмнө, таны өөрийн “төсөөллийн үзэгдчийн” өмнө эсвэл толины өмнө сургуулилт хийгээрэй. Боломжтой үедээ богино хэмжээний илтгэлүүдэд сайн дураараа оролцох нь мөн таньд хэрэгтэй. Та олон удаа сургуулилт хийвэл, хийхэд улам л хялбар болно.

Сургуулилт хийснээр та илүү тааламжтай болж эхлэх бөгөөд сонсогчдоосоо “Би илтгэлээ хэрхэн илүү үр дүнтэй болгох вэ?” гэх мэт асуултуудыг асуугаарай. Та үзэгчдэдээ зориулж илүү үр дүнтэй зүйл хийхэд анхаарах эсвэл тэдэнд ямар нэг байдлаар эерэгээр нөлөөлөх зүйлийг хийвэл таны олон нийтийн өмнө ярихаас айх айдас илт буурч ирнэ. Учир нь та өөртөө бага анхаарч, үзэгчдэд илүү анхаарал хандуулж байна гэсэн үг. Хэрэв та жаахан ч гэсэн догдолж байгаа бол айдас бий болно гэсэн үг. Гэхдээ таньд амжилт хүсье. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02