Амжилтанд хүрэхийг хүсч байна уу? Таны сэтгэлгээг сорих хүмүүсээр хүрээлүүл
2014, 5 сарын 8. 13:590

Таньд урам зориггүй, нэг газраа гацсан юм шиг санагдаж байна уу? Магадгүй таны эргэн тойронд ч бас ийм хүмүүс байгаа байх. Тэгвэл таныг амжилтанд хүргэхэд таныг сорих, урам зориг өгөх хүмүүст хүрэх 5 алхмыг дурдая.

Таныг дэмждэг болон таны сэтгэлгээ таалагддаг хүмүүсээр хүрээлүүлэх нь сайхан зүйл. Тааламжтай хүмүүс таныг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, тааламжтай байдлын талаарх тодорхой түвшинг бас нэмэгдүүлдэг. Бидний ихэнх нь хамт ажиллах дуртай хүмүүсээр тогтвортой хүрээлллийг бий болгодог. Бид тэдний стиль хэв маягийг нь ч мэднэ. Тэд биднийхийг ч мэднэ. Энэ бол тааламжтай бөгөөд зохистой зүйл. Харамсалтай нь тааламжтай байдлын түвшин нь танай компани болон албан тушаалыг ахиулах суралцах, шинэчлэлийг бий болгож болох юм.

Хүмүүс хүлээн зөвшөөрөх нь сайхан боловч таньд эрүүл зөрчил маргаан, бүлгийн сэтгэлгээ, санаачлагын үнэнийг ухаж гаргах төлөвүүдийг гаргах хэрэгтэй. Хэрэв тухайн бүлэг, группт байгаа хүн бүр адилхан үзэл бодолтой байгаа бол таныг ялгаварлан гадуурхах байдлаас болж зовох, хааяадаа хил хязгаарыг эвдэж, шаардлагагүй бүтэлгүйтлийг бий болгодог.

Та өөрийнхөө харилцаа холбооны сүлжээг хар. Та өнгөрсөн хугацаанд ижил төрлийн хүмүүстэй харилцаатай байсан уу? Тэд бүгдээрээ адилхан салбарт байна уу? Тэд ихэнх асуудал дээр таньтай үзэл бодлоо хуваалцдаг уу? Тэгвэл одоо асуудал, тааламжгүй байдлыг цэгцлэх цаг. Удирдагчийн хувьд хүмүүс чөлөөтэй санал зөрөх, маргах орчныг бүрдүүлэх нь хэцүү байж болох авч миний сайн найз, хамтран ажиллагч Амиля Антонетти “Санал зөрөлдөөнөөс гайхалтай зүйл бий болдог” гэж хэлж байсан юм.

Тэгвэл таны хэтийн төлөвийг нэмэгдүүлэх хүмүүстэй холбогдох, амжилтаа нэмэгдүүлэх 5 алхмыг дурдая.

1. Өөрийгөө хаана байгааг тодорхойл. Ихэнх хүмүүсийн хувьд идэвхитэй санал зөрөлдөөнийг эрэлхийлэх нь амархан биш байж болох юм. Олон хүмүүс маргаан, сунжирсан яриа хөөрөөнөөс зайлсхийхийг хичээж байна. Та гадуур гарч, таныг үзэн яддаг хүмүүсийг хайх хэрэггүй. Гэхдээ та сэтгэлгээ болон хандлагын хувьд хаана байгааг тодорхойлох хувийн үнэлгээг тодорхойлох хэрэгтэй. Та магадгүй өөрийнхөө харж чадахгүй байгаа, дутагдалтай талыг тодорхойлоход туслах харилцаа холбооны сүлжээг дэмжих хэрэгтэй. Нэмж хэлэхэд таны амьдралыг хамгийн их тааламжгүй болгодог таван хүний жагсаалтыг гаргаад, яагаад гэдэг учир шалтгааныг нь бич. Дараа нь жагсаалтаа өөрийнхөө сэтгэлгээний аргачлалыг эсрэг байгаа зохистой зүйлсийн зургийг гаргахад тусална.

2. “Тулаантай” газар оч. Хүмүүс өөрсдийн ур чадварт илүү итгэлтэй болохын хирээр өөрсдийн санаа, мэдээллийг хязгаарлах дадлыг бий болгодог. Fox News болон MSNBC банк энэ философийг ашигладаг. Таны сэтгэлгээний хэвийн байдлаас гаднах нийгмийн сүлжээ, бүлгүүдийг эрэлхийл. LinkedIn groups–ийг янз бүрийн үзэл бодлыг эрэлхийлэхэд ашигла. Таньд хүчтэй реакц үзүүлэх бичлэг, пост унш. Таныг тааламжгүй болгодог хүмүүсийг олж, тэднийг ярианд урь.

3. Нөхөрсөг мэтгэлцээнд оролц. Хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчтэй мэтгэлцээнд үр дүнтэй байхын тулд уур бухимдал, хүнд хэцүү мэдрэмж байх шаардлагагүй. Гэхдээ үүнд эрч хүч, баталгаа шаардлагатай. Таньд нэгэнт үнэ цэнэтэй эсрэг зүйл байгаа бол зарим учир шалтгааны дүрмийг бий болгосноор хүн бүр харилцаа холбоо, хил хязгаарыг ойлгох болно. Яриа хөөрөндөө бүтэц бий болго. Тэгвэл хүмүүст таатай санагдах болно. Хэрэв хүмүүс сөрөг үр дагаврын талаар санаа зовж байгаа бол тэд саатах, эсвэл бүр муутгах, бүрэн оролцохгүй байх бөгөөд ингэснээр та ижил орчинд орно гэсэн үг. Мэтгэлцээний тоглоомонд ялах зорилготой биш боловч таныг илүү хурдан, урагшлах, илүү сайн болгох үнэнд хүрэхэд туслана гэсэн үг. Ингэснээр хүн бүр ялна.

4. Зохистой байдлыг шалга.Харгис хэрцгий хэлэлцүүлэг нь сэтгэлзүйн хувьд харгис бөгөөд нэн ялангуяа хүчтэй хувийн зан чанартай хүмүүс оролцож байгаа бол хэцүү. Үүнд доромжлол хэрэгггүй. Таны хамтран ажиллагсад “тулаанд” сэтгэл хөдлөлдөө анхаарахгүй байгаа эсэхийг шалга. Инээмсэглэлээр түгшүүртэй байдлыг арилгаж, нөхөрсөг яриаг бий болгох хошигнолыг ашигласнаар олон нийтийн амжилтын төлөө хамтдаа ажиллаж байна гэсэн үг. Бодит байдлыг бэхжүүлэхийн тулд мэтгэлцээнд орох хэрэгтэй. Та өөрийнхөө эсрэг талын өмнөөс мэтгэлцэх үед үүнийг хувийн байдлаар хүлээж авахад хэцүү.

5. Шагнал урамшуулал болон талархлыг хуваалц. Энэ бүхний зорилго нь эрчимтэй яриа хөөрөө хүн бүрийг амжилтанд хүргэж болох юм. Хэлэлцүүлэгт хамрагдаж байгаа бүх хүн зорилгодоо хүрч, үр дүнд хүрсэн эсэхийг бататгаарай. Мөн оролцож байгаа түншүүдээ үнэлээрэй. Тэднийг илүү сайн үнэлж, хүндэтгэснээр тэднийг дараагийн удаа илүү сайн оролцоотой байхад бэлэн байх мэдрэмжийг төрүүлнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00