Зорилго ба хүсэл тэмүүлэлтэй амьдрах 7 алхам
2014, 5 сарын 9. 10:110

1. Өдөр бүр талархлын жагсаалт гаргаТаньд талархах ямар нэг зүйл байх ёстой! Дараа нь тэрхүү жагсаалтаа уншиж байхдаа талархлыг мэдэр. Түүнийгээ сэтгэл хөдлөлгүйгээр уншиж, дахин давтан уш. Жагсаалтан дээр байгаа зүйл тус бүрийг уншихдаа өөрийнхөө амьдралдаа хэр их эерэг өөрчлөлт оруулж байгааг өөртөө сануул!

2. Өөрийхөө амьдралыг илүү хүлээн зөвшөөр.Өөрийнхөө амьдралд эерэг өөрчлөлт хийхээс өмнө амьдралдаа байгаа зүйлсийг хүлээн зөвшөөр. Хэрэв та амьдралынхаа нөхцөл байдал, үйл явдалтай тулалдсаар байх юм бол эсэргүүцэлтэй тулгарч, нэг байрандаа гацна гэсэн үг. “Таны хүлээн зөвшөөрч байгаа зүйл таныг хүчирхэгжүүлж байдаг. Та юуг эсэргүүцэж байна, тэр зүйл тань хэвээрээ л байна!” гэсэн үг.

3. Ур чадвар, чадвар, чадамжуудаа жагсаа. – Та өөрийн гэсэн гэсэн давтагдашгүй ур чадвар, авъяасыг эзэмшсэн байгаа. Та тодорхой зүйлсийг хийхдээ сайн байгаа шүү дээ. Ур чадвар, авъяасынхаа нэгдсэн жагсаалтыг гарга. Энэ дасгалыг хийхдээ аль болох их цаг зарцуулаарай. Та тэрхүү жагсаалтаа нэгэнт хийгээд дуусчихсан бол жагсаалтан дээр байгаа зүйл тус бүрийг ухамсартайгаар бодит зүйл болгоорой. Ур чадвар, авъяас бүр дээрээ талархал илэрхийл. Энэ нь таныг дахин давтагдашгүй болгоно. Өөрийнхөө дахин давтагдашгүй байдлыг бий болго. Таны жагсаалтан дээр бичигдсэн зүйл тус бүр таныг онцгой болгож байгаа! Би таньд энэхүү аргыг 33 өдрийн турш хэрэглэхийг зөвлөж байна. Би энэ аргыг хэрэглээд үр дүнд хүрээгүй хүнийг хайгаад олоогүй л байна.

4. Үйл явдал болон нөхцөл байдал бүрээс сурах зүйл, утга учрыг эрэлхийл. – Хүний зан үйлийн мэргэжилтэн эксперт Доктор Жон Демартини “Орчлон дээр алдаа байдаггүй” гэж хэлсэн байдаг. Би энэ ишлэл дээр тулгуурлан анхны номондоо бүхэл бүтэн нэг бүлэг бичсэн юм. Таны амьдралд тохиолдсон алдаа эндэл бүрт тодорхой хэмжээний ололт бий. Хэрэв аливаа зүйлс таны итгэж найдсанаар болохгүй байгаа бол тохиолдсон зүйлээс утга учрыг хай. Таны амьдралын алхам бүрт суралцах хичээл байдаг. Та бүхний хийх ёстой зүйл бол үүнд нээлттэй байх явдал юм. Тэрхүү суралцах зүйлс, “хичээл”-ийг суралцаж, тэдгээрийг илүү хүчирхэг, үр ашигтай ирээдүйг бүтээхийн төлөө ашигла. Тиймээс дараагийн удаад таньд таалагдахгүй байгаа тэрхүү нөхцөл байдалд өөрийгөө ол. Үүний үр дүнд олж илрүүлсэн утга учир эсвэл суралцсан зүйлийнхээ жагсаалтыг гарга!

5. Өөрийнхөө давуу чанарыг бий болго– Өөртөө хөрөнгө оруулах нь хамгийн шилдэг хөрөнгө оруулалт юм. Зарим хүмүүс хувийн болоод мэргэжлийн өсөлт хөгжилтөнд нь хувь нэмэр багатай зүйлсэд мөнгө, цаг хугацаагаа зарцуулаад байдаг. Хүмүүс өөрсөддөө хөрөнгө оруулалт хийхдээ үр ашгийг нь орхигдуулах хандлагатай байдаг. Өөрөөсөө “Дараагийн 6 сард би өөрийгөө өөрчилж, сайжруулахын тулд юу хийх вэ?” гэж асуу. Дараа нь өөрийнхөө өөрчилмөөр байгаа зүйлсээ жагсаан бич. Жагсаасан зүйл тус бүртээ зориулж хүсч байгаа үр дүндээ хүрэх үйл ажиллагааны алхмуудаа бичээрэй. Жишээ нь, “Би мэргэжлийн болон хувийн амьдралаа сайжруулахын тулд өөртөө итгэлтэй илтгэгч болох ёстой” гэх мэт. Дараа нь хийх ёстой үйл ажиллагааны алхмуудаа жагсаа. Жишээ нь, “Би илтгэлийн клубт нэгдэнэ. Илтгэлтэй холбоотой заавар журам бүхий ном худалдаж авна. Сайн илтгэгч болсон, илтгэлийн талаар мэдлэгтэй хүмүүсээс зөвлөгөө авна” гэх мэт. Таны давуу чанар, давуу тал гэдэг бол үнэлж баршгүй зүйл юм. Та түүний төлөө хэр их үнэ төлөхөд бэлэн байна?

6. Амьдралдаа илүү сахилга баттай бай. Сахилга бат, дэг журам гэдэг бол ухаалаг амьдрах шинж чанар. Сахилга батгүйгээр хүн төрөлхтөн гайхалтай амжилтанд хүрэх боломжгүй байсан билээ. Энэ мөн чанарт зөв байхын тулд өөрөөсөө “Миний амьдралын сахилга батын түвшин хэр байна вэ?” гэж асуу. Сахилга бат нь “Дуулгавартай байдлын зохицуулалт, биеэ барих чадвар”-аар тодорхойлогддог. Нэгэн амьдралын зөвлөх, илтгэгч “Би бидний амьралыг хяналттай байлгадаг зүйлсийн талаар ихэнхдээ хэлэлцдэг” гэсэн байдаг. Асуулт юу вэ гэвэл бид сахилга батгүйгээр амьдралаа хянаж чадах уу? Сахилга бат бол ямар ч зүйлийг хянахад хэрэгтэй зүйл гэдэгт би итгэдэг. Сахилга бат таныг эрх чөлөөтэй болгож, таныг зорилгодоо хүрэх эсвэл өөрийнхөө хувьд шилдэг байхад тулгарах саад бэрхшээлийн хязгаараас чөлөөлж байдаг. Хэрэв таны зорилго таньд тохирсон эрүүл бол түүнд зөв зүйтэйгээр хүрэх хангалттай сахилга баттай байж, зөв хоол хүнс хэрэглэж, зөв сэтгэлгээтэй байх ёстой! Сахилга бат таныг илүү эерэг үр дүнд хүргэнэ. Сахилга бат эерэг ул мөрийг үлдээж, эерэг ул мөр нь эерэг үр дүнд хүргэнэ!

7. Өөрийгөө зориулӨгөх гэдэг бол жинхэнэ бэлэг! Өглөгийн хүч биднийг өсч хөгжих боломжтой болгож байдаг гэдэгт би итгэдэг. Өглөг нь таныг өчүүхэн болгохгүй, харин ч өсч хөгжүүлнэ. Байгаа зүйлээ бусадтай хуваалц. Та ур чадвар, авъяасаа жагсаан бичсэн бол өөрөөсөө “Би үүнийг бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?” гэж асуу. Та бусдад илүү их тусалснаараа илүү их өсч хөгжиж байдаг. Энэ бол амьдралын маргашгүй үнэн хуулиудын нэг. Хэрэв та хэн нэгэнд тусалж, дэмжиж чадах бол өөрийгөө зориул. Гэхдээ мэдээж хэрэг чадах чинээгээрээ туслах хэрэгтэй.

Энэ бол зорилго, хүсэл тэмүүлэлтэй амьдрах миний 7 алхам. Эдгээр алхмууд таны амьдралд эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна!

Таны давуу тал таныг урамшуулж, идэвхижүүлнэ гэдэгт найдаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00