Сошиал бизнесийн амжилтын 7 элемент
2014, 5 сарын 12. 14:280

Дараах статистикт ямар зүйл нийтлэг байгаааг тодорхойлжээ. Брэндийг таниулах ажилд 36 хувийн өсөлт, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын тулд 66%-иар бага цаг зарцуулж, харилцагчийн үйлчилгээг 20%-иар сайжруулах, амжилттай шинэчлэл болон шинэ санаанд 15%-ийн өсөлт байж болох уу?

Хариулт: Нийгмийн бизнесийн онцлог шинжид зарим тоон үр дүн байж болох юм. Гэхдээ бодитой зүйл нь яагаад бүх бизнесүүд сошиал болохгүй байна вэ? Үнэндээ бол сошиал буюу нийгмийн бизнес нь хүнд хэцүү бөгөөд маш сайн боловсруулсан төлөвлөгөө шаарддаг. Энэ агуулгад аюул занал, хяналтын дутагдалтай байдал, эрсдэл гэх мэт элементүүд багтдаг. Нийгмийг бүрэн хэмжээнд хамарсан бизнес гэдэг бол хэн нэгний ая тухтай байдлаас гадна байдаг.

Үүнд хүрэх дараах 7 алхам бий :

1. Утга учиртай зорилго тавь

Та хаашаа явахыг хүсч байна түүгээрээ эхэл. Хүн бүрийн зорилго нэг байгаа эсэхийг бататга. Танай компаний соёл бол асар их үүрэгтэй. Тиймээс үүнийг ойлгож, зөв чиглэл гаргахад цаг гарга. Хүн бүр үр ашигтай байдлыг хардаг. Үүнд :и-мэйл бага байх, санал зөрөлдөөн бага байх, тодорхой бус ажил бага байх, хурал цөөн хийдэг байх гэх мэт

2. Хэрэглэгчийн туршлагыг хөнгөвчил.

Сошиал хэрэгслүүд хялбар,хөгжилтэй, өдөр тутмын хуваарьт сайн тохирч байгаа эсэхийг бататга. Бид худалдааны вэбсайт ашигладаг бөгөөд ихэнх ажилчдын десктоп дээр нээлттэй байдаг. Вики, хурлын тэмдэглэл хөтлөх блог гэх мэт онлайн болон мобайл хэрэглээг дэмж. Тэмдэглэлээ постолж, хуваалцаж, хянан засаж болно.

3. “Сошиал гүйцэтгэгч спонсор боловсруул

Гартнер нийгмийн бизнесийн төслүүдийн 80% нь хангалтгүй манлайллаас болж төлөвлөсөн үр ашигтаахүрч чаддаггүй гэж тооцжээ. Зарим компаниудад маркетингийн ахлах ажилтан нь гүйцэтгэх спонсор байж болох юм. Эсвэл үйлчилгээний дэд ерөнхийлөгч, харилцагчийн үйлчилгээний ахлах ажилтан ч байж болох юм. Жижиг бизнесийн хувьд гүйцэтгэх захирал нь ч байж болно. Хамгийн чухал зүйл нь таалагдах чадвартай,хамтран ажиллах чадвартай хүн томоохон нөлөө үзүүлнэ.

4. Хүмүүстээ итгэ!

Та итгэлтэй хүмүүсийг ажилд авсан шүү дээ. Тиймээс тэдэнд итгэ. Сошиал бизнесийн харилцаанд албадахаас зайльсхий. Гэхдээ хүн бүр дижитал иргэншлийн агуулгыг ойлгож байгаа эсэхийг бататгаарай. “Шүүлтүүрийг” арилгахад эрсдэлтэй байж болох ч эдгээр эрсдлүүдийг арилгах хамтын ажиллагаанд нээлттэй байснаар үр дүнтэй байна.

5. Сошиал хэрэгслүүдээр ажил хэрэг бий болго.

Сошиал хэрэглээг багийн спорт болго. Тоглоомын техникийг ашигла. Таны процесс сошиал хэрэгслүүдийг багтаах талаар дахин бод. Манай үйл ажиллагааны дарга Крис Кровелл хамгийн чухал зүйл нь борлуулалтыг хувааж, хамтран ажиллах шийдвэр гаргаж байсан. Крис манай топ борлуулагч, харилцагчдыг онцгойлон нэрлэдэг. Компани бүхэлдээ хожиж, бахархах мэдрэмжийг төрүүлж, эерэг хандлагыг ойлгуулсан.

6. Сонголтыг хэмжиж, амжилтыг таньж мэд

Петер Дракер “Хэмжсэн зүйл сайжирдаг” гэж хэлсэн байдаг. Бидний тайлбарын хувьд сонгогчдыг ахиулахын тулд сонголтыг хэмжсэн. Бидний хувьд хамгийн чухал зүйл нь эерэг оролцоогоор хамт олныг бүрдүүлэх явдал.Дараах диаграммаар жишээ үзүүлье.

Ажилтан ямар нэг үнэ цэнэтэй зүйлийн талаар чатлах үед манай гүйцэтгэх баг түүн дээр коммент тайлбар бичихийг хичээдэг. Энэ бол энгийн зүйл. Манай байгууллагын сошиал медиа мэргэжилтнүүд маш хурдсан хариу өгдөг.

7. Өөрчлөлтийг хийж, хөгжилтэй бай

Сошиал хамтын ажиллагаанд хөрөнгө оруулсны өгөөж асар их. Урам зориг бол сошиал шилжилт хийх үндсэн элемент бөгөөд бусдад нөлөөлдөг. Бас нэг хөрөнгө оруулалтын өгөөжийн талаар бодож үзээрэй. Энэ бол хүүгийн өгөөж. Та ажилчиддаа сонирхлоо илэрхийлж, тэднийг ухаалгаар ажиллаж байгаа эсэхийг бататгаж байх үед танай ажилчид хэр их бүтээлч, сэтгэл хангалуун байдаг вэ? Хөгжилтэй байхыг үргэлж санаарай. Хэрэв та хөгжилтэй биш байгаа бол хандлагаа дахин үнэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02