Өөрийн хувь тавиланг бүтээх 7 алхам
2014, 5 сарын 13. 12:570

Та өөрийнхөө амьдралд нөлөө үзүүлж байна уу эсвэл зүгээр л амьдарч байна уу? Тэгвэл амьдралаа төлөвлөж, гүйцэтгэх, таны потенциальд тохирох албан тушаалын үнэ цэнийг тодорхойлох төлөв, арга аргачлалын талаар дурдая.

Маш олон хүн өөрт байхгүй амьдралыг хүсч, гомдоллодог. Хүмүүс өөрсдийн хүлээлтэндээ бүтэлгүйтэх үндсэн шалтгаан бол зорилгодоо хүрч чадахгүй байх, төлөвлөгөө муу гаргах болон гүйцэтгэл муу байдагтай холбоотой. Үнэндээ бол хэр олон амжилттай байгаа гүйцэтгэх захирлууд бизнестээ зориулсан стратеги боловсруулдаг, амьдралынхаа боломжуудыг орхигдуулж байгаа эсэхийг хараад гайхдаг. Ихэнхдээ бол амжилтанд хүрэхгүй, аз жаргалтүй байх гэх мэт зүйлсээс илүү гадаад хүчин зүйлсэд гомдоллож, буруутгах амархан байдаг.

Ингээд дараах зөвлөгөөг танд хүргэж байна.

1. Ирээдүйгээ тодорхой төлөвлө

Левайс Кароллын хэлснээр “Хэрэв та хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол хаана ч хүрч чадахгүй” шүү дээ. Бид амьдрал, хувийн болон мэргэжлийнхээ төлөв байдал бүрийг дэлгэрэнгүй тодорхойлж, амжилт, аз жаргалд хүрэхдээ цаг гаргаарай.

2. Прагматик бай

 Прагматизм гэдэг бол хязгаарлагдмал биш ч гэсэн боломж болон байгаа нөөцөө ашиглан хүсэл эрмэлзлэлтэй ирээдүйг бүтээх юм. Түүнчлэн бид хүрч болохооргүй эсвэл ач холбогдолгүй зүйлсэд цаг зав, эрч хүчээ зарцуулахаас хамгаалах “шүүлтүүр” бий болгох хэрэгтэй.Тэхээр давуу талаа ашиглаад бодит мөрөөдөлрүүгээ тэмүүл.

3. Юу хийх вэ биш би хэн бэ?

Хэн гэдэг нь хүсэл эрмэлзлэл, үндсэн чадвар, сэтгэл ханамж, материалын хязгаарлалт гэх мэт зүйлийг тодорхойлдог. Хэрэв би хэн гэдэгээ үнэхээр мэдэж байгаа бол юу хийх, юу олж авах, ямар нөөц хэрэгтэй байгааг дэлгэрэнгүй төлөвлөж чадна. Түүнчлэн юуг хийхгүй байх вэ, юуг авах хэрэггүй вэ гэдгийг тодорхойлсноор шаардлагатай цаг хугацаа болон нөөцөд анхаарч чадна гэсэн үг.


4. Өөрийнхөө эргэн тойронд байгаа хуучин ба шинэ нөөцүүдийг бодож үзээрэй.

Нөөц бүр чухал. Миний хуучны жагсаалтанд Наполени Хилл 100 жилийн өмнө амжилтанд хүрэхийн тулд бүтээлч төсөөлөлд холбогддог байсан тухай бичсэн байна. Түүнчлэн би гадаад нөөц гэх мэт шинэ нөөцийн талаар бодож үздэг. Мөн би интернэтийн хандлагуудад тийм ч их итгэдэггүй бөгөөд миний найз, чадварлаг дизайнер Елена Креэйнер KickStarter хэмээх үйл ажиллагаагаар намайг гайхашруулсан юм. Энэ бол энгийн, сонирхолтой бас тансаг байв. Төлөвлөлтийн энэ туршлагад миний хүсч байгаа ирээдүйд хүрэх шинэ ч, хуучин ч нөөц байхгүй.

5. Худлаа яригсдыг бүү тоо.

Бүтээлч шүүмжлэлээр амьдар. Гэхдээ гадаад төлөв байдал бол үндэслэлгүй төсөөлөл эсвэл сэтгэл хөдлөлөөс гарч ирсэн зүйл (найз нөхөд эсвэл гэр бүлдээ сэтгэл хангалуун бус байх) бөгөөд амжилттай хүмүүсийн хувьд хөнөөлтэй юм. Эдгээр хөнөөлтэй хүмүүсийг таны амбицад саад болохооргүйгээр тохируул. Хэрэгтэй үедээ  тэдэнтэй холбогд. Тэдний амжилтанд хүрэхэд нь ч бас тусал.

6.Энгийн байх хэрэггүй

Дараагийн Стив Жобс эсвэл АНУ-ын ерөнхийлөгч байхыг хүссэн ч потенциалынхаа хүрээнд байхыг хичээ. Маш олон хүмүүс бусдаас өөр, утга учиртай зүйл бүтээхэд эрч хүч, бүтээмжээ зарцуулахаас илүү хялбархан зүйлсийг эрэлхийлдэг. Дараа нь тэд тэдний ажил яагаад ач холбогдолгүй байгаад гайхдаг. Харин миний хувьд гайхалтай туршлагыг л сонгоно.

Өсөлт, хөгжилтөнд хариу үйлдэл үзүүлэх хандлагатай хүмүүс зах зээл, технологи болон өрсөлдөгчид нь хувь заяаг нь тодорхойлж байдаг компаниуд, менежерүүд болон жилчидтай адил гэж болно. Амьдралын тоглоомонд эрч хүч, ухаалаг байдал, өөрсдийг нь аз жаргалтай болгох амьдралыг тодорхойлж, олж авах бүтээлч байдлаа ашигладаг идэвхитэй тоглогчид хождог. “Сонголтын хүч” номын зохиогч Жим Коллинс азтай, азгүй зүйлс бүгдээрээ л ирдэг. Энэ бол та азынхаа өгөөжийг тодорхойлох зүйлийг хэрхэн төлөвлөж, гүйцэтгэх тухай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41