Албан тушаалын хөгжилд “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадлыг” ашиглах нь
2014, 5 сарын 22. 10:550

Би Стефен Ковейгийн “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” номыг анх удаа уншсанаас хойш 20 жил өнгөрсөн ч тухайн үед хэр их таалагдаж байснаа мартаж орхижээ. Би саяхан хэдэн найзтайгаа уулзаж, нэг найз маань тэр номноос нэгэн сэдвийн талаар ярьсан юм.

Тэр сэдэв миний сонирхлыг дахин татаж, тэр номыг шүүгээнээсээ дахин гаргаж ирэхэд хуудсууд нь шороонд дарагдаж, шарлажээ. Гэсэн ч би тэр номыг дахин уншаад тэр номонд байгаа зөвлөгөө өнөөг хүртэл хэр үнэн бодитой байгааг хараад гайхсан юм.

Ноён Ковейгийн 7 дадлын дагуу би албан тушаалаа хөгжүүлэхтэй холбоотойгоор дадал тус бүрт өөрийн тайлбарыг бичсэн юм:

  • 1.Идэвхитэй бай:Үүнтэй тэмцэцгээе. ; Юу ч хийхгүй зүгээр л суугаад байвал та хаана ч хүрэхгүй.Албан тушаалдаа амжилт олохын тулд хүрэхийг хүсч байгаа зүйлдээ идэвхитэй байх хэрэгтэй бөгөөд түүндээ хэрхэн хүрэх төлөвлөгөө гаргах талаар шийдвэрлээрэй.
  • 2.Төгсгөлийг нь эхэлж хар:Хэрэв та маркетингийн албаны дэд дарга болохыг хүсч байгаа бол хийх ёстой эхний алхам бол ямар мэдлэг, ур чадвар, туршлага шаардлагатай байгааг олж мэдэх хэрэгтэй. Та нэгэнт тухайн мэдээллээ олчихсон бол түүнийгээ одоо байгаа мэдлэг, ур чадвар, туршлагатайгаа харьцуулж, зөрүүг нь тодорхойл. Та тэр зөрүүг мэдчихсэн бол тухайн ажлын байрны төлөө ур чадвартай болох хэрэгтэй. Тиймээс үргэлж төгсгөлийг нь эхэлж харах хэрэгтэй бөгөөд дараа нь түүнд хүрэх алхмуудыг тодорхойлох хэрэгтэй.
  • 3.Эхэнд тавих зүйлсийг эхэнд нь тавь:Өдөр бүр ажил дээрээ хийх хэрэгтэй байгаа хамгийн чухал зүйлсийн хөнгөн жагсаалт гарга. Би үүнийг цэнхэр жагсаалт гэж нэрлэдэг. Учир нь тэрхүү жагсаалтанд байгаа зүйлс бол миний хувьд хамгийн хэрэгтэй гэж эрэмбэлсэн зүйлс юм. Энэ нь таныг хамгийн чухал ажлуудаа эхэнд нь анхаарахад чиглүүлэх ба жижиг сажиг, хэрэггүй зүйлсийг орхиж, тэдгээрийг хойш нь тавьж, мартана гэсэн үг.
  • 4.Ялалт-ялалт зарчмаар сэтгэ:Би ялалт-ялалт гэсэн сэтгэлгээний хандлагыг ашиглах үед илүү бүтээлч шийдлүүдийг олж, үргэлж гайхалтай сайхан байдаг. Стефен Ковей номондоо ялалт-ялалт зарчим бол гуравдагч альтернатив хувилбар юм. Энэ бол миний ч таны ч арга хандлага биш юм. Энэ бол илүү сайн арга хандлага юм.
  • 5.Аливаа зүйлийг эхлээд ойлго, дараа нь өөрийгөө ойлгуулахыг хичээ:Энэ зуршил бол нэн ялангуяа менежерүүдийн хувьд чухалдадал юм. Менежер хэлтсийнхээ нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө тухайн нөхцөл байдлыг бүх талын өнцгөөс нь харж, эрэлхийлэх ёстой. Үүний дараа тэд боломжит хамгийн сайн шийдлийг тодорхойлж чадна. Гэхдээ тухайн нөхцөл байдлыг ойлгохын тулд цаг хугацаа гаргах хэрэгтэй.
  • 6.Хамтын ажиллагаа:“Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэж нэгэн мэргэн үг бий шүү дээ. Ноён Ковейгийн хамтын ажиллагааны дадал миний санаанд хамгийн түрүүнд орж ирдэг. Бизнест хамтдаа сайн ажиллаж чадах янз бүрийн багуудыг сонгох нь чухал байдаг. Төрөл бүрийн боловсрол, туршлага олон төрлийн зүйлийг бий болгож байдаг бөгөөд хүмүүс хамтдаа ажиллах үед маш бүтээлч санаанууд урган гарч, тэрхүү ялгаатай байдал болон бүтээлч байдал нь өнөөгийн өрсөлдөөнт бизнесийн ертөнцөд хэрэгтэй байгаа билээ.
  • 7.Оновчтой байдлыг бататга:Нэгэн хүн5 цагийн турш мод хөрөөдөхийг оролдож, ямар ч үр дүнд хүрээгүй тухайноён Ковей номондоо бичсэн жишээ байдаг бөгөөд би энэхүү хамгийн сүүлчийн дадалд нь маш их дуртай. Хариулт нь юу вэ гэвэл түүнд тэр ажлаа зогсоож, хөрөөгөө хурцлах цаг байгаагүй. Учир нь тэр маш завгүй мод хөрөөдөж байв. Яг үүнтэй адил зүйл бидний албан тушаалд хэрэгждэг. Хэрэв та өндөр албан тушаал эсвэл бүхэлдээ өөр албан тушаалд очихыг хүсч байгаа бол шаардлагатай мэдлэг , ур чадвараа сайжруулах цаг гаргах нь чухал.

Хэрэв та энэ номыг хараахан уншиж амжаагүй эсвэл сүүлийн хэдэн жил уншаагүй бол үүнийг дахин уншиж, албан тушаалаа ахиулахын тулд номонд байгаа сэдвүүдийг хэрхэн ашиглах тухай бодоорой. Миний өгөх зөвлөгөө бол зөв зорилго тавиарай. Дараа нь эдгээр 7 дадлыг албан тушаалын ахиц дэвшилдээ хэрхэн ашигласан талаараа надад мэдэгдээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02