Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд №2
2014, 5 сарын 23. 12:170

Мөрдлөг 2: Дүлий юм шиг аашилж, хэрсүү ухаантай бай:

Хэр зэрэг бага ярина, тэр хэмжээгээр ихийг сурч мэднэ

Хэцүүхэн хороололд өсөхдөө хүүхэд маш хурдан хэрсүүждэг. Дуугай байх нь насаар ахимаг, хэрсүү харагдуулж, бусад хүүхдүүд “ухаантай залуу” гэж боддог. Тиймээс та амаа хамхиж /дүлий юм шиг аашлах/, хэнд ч бүү итгэ /хэрсүү байх/. Ингэснээр хүмүүсийг ажиглаж, сонсч, биеэ яаж авч явааг нь харах, үнэнч эсэхийг нь шалгах, яаж дунд нь орж ажиллахаа ойлгож авах боломжтой.

Шинэ байгууллагад орсон насанд хүрэгчийн хувьд ч иймэрхүү тактик их ач холбогдолтой байдаг. Шинэ ажилд ороод аль болох бага ярьснаар та байгууллага, хамт ажиллагчдынхаа талаар, тэд хэрхэн хамтарч ажилладаг талаар ихийг мэдэх боломжтой. Ажилд орсон эхний долоо хоногуудад аль болох бага ярьж, ажиглах, сонсоход өөрийгөө зориулах хэрэгтэй. Хамгийн гол нь та хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй.

Дүлий юм шиг аашлах гэдэг нь чив чимээгүй суугаад байна гэсэн үг биш. Ингэвэл хүмүүс таныг ичимхий, эмзэг, мэдрэмтгий хүн гэж бодно. Дүлий юм шиг байна гэдэг нь хүн юм асуугаагүй байхад санаа бодлоо хэлэх, мэдээлэл өгөхгүй байх, хариу хэллээ ч шаардлагатай мэдээлэл өгөх явдал юм. Гэхдээ амаа хамхиж явна гээд хүний бизнесийг амжилтгүй болгож болохгүй. Тиймээс хүмүүсийн өдөр бүрийн ярианд оролц. Өөрийн санаагаа өөртөө үлдээ.

“Та аль мужийнх вэ?”, “Шинэ ажилд ороод ямар байна?” гэх мэт ердийн асуултанд сайн хариулах хэрэгтэй. Гэхдээ хариулт тань аль болох товчхон, жинтэй байх ёстой. Танихгүй хүнтэй цахилгаан шатанд явахад ярьдаг “30 секундын яриа” гэж байдаг. Хамт ажиллагчидтайгаа бүрэн танилцах, бодол санааг нь таних хүртлээ өөрийнхөө талаар бүхнээ танилцуулах хэрэггүй. Хариулт өгчихсөн бол нөгөө хүнээсээ байгууллагын ажил ямархуу байгааг аятайхан асуух хэрэгтэй.

Тэгэхээр хэрсүү байна гэж юу вэ? Энэ жаахан сонин сонсогдож байна гэж та бодож байж болох юм. Бүү тэгж бод. Энэ бол боломжуудаа нэмэгдүүлэх арга гэж бод. Ажилд орсон эхний өдрүүдэд та хамт ажиллагчдаа таньж, тэдэнтэй яаж ажиллахаа ойлгож авсан байх хэрэгтэй. Ойр дотно ажиллах хүмүүсийн тухайд хамгийн муугаар ч бодоход бэлэн бай. Ажилтнууд дундаа ганцаараа чимээгүй хүн шиг байж, янз бүрийн нөхцөлд хамт ажиллагчид тань ямархуу зан авир үзүүлж байгааг анзаар. Тэгээд олж авсан мэдээллүүдээ боловсруул. Ийнхүү мэдээлэл цуглуулах нь хэнд итгэж болох вэ гэдгийг мэдэх боломж олгож, бусадтай нь хэрхэн харьцах стратегиа сонгоход тусална.

Энд анхаарах ёстой хэд хэдэн зүйл байдаг. Хамт ажиллагчид тань бусад хэлтэс, тасгийнхныг үргэлж муулж байдаг уу? Хэрвээ тийм бол таныг ч гэсэн араар тань муулж байх вий. Тэд бизнесийн нууцыг задалж ярьдаг уу? Хэрвээ тийм бол таны санаа бодлыг ч бусдад ам алдан хүргэнэ. Тэд хүн болгонд өөр юм ярьж явдаг уу? Хэрвээ тийм бол тэдний үнэн, худал ярьж байгааг мэдэхэд бэрхтэй.

Дүлий юм шиг аашилж, хэрсүү байх нь ажил дээр өөрийгөө хамгаалах чухал тактик юм. Зөвхөн шинэ ажилд ороход төдийгүй өдөр тутмын ажилд ч энэ тактик их ач холбогдолтой. Шинэ нөхцөл байдал ургах болгонд үүнийг хэрэгжүүл.

Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүийг Карьер менежмент номноос үргэлжлүүлэн уншаарай.

Ажилдаа ахих үнэн мөрдлөг №1-ийг уншихийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04