Ярилцлага амжилттай болж өнгөрснийг хэрхэн мэдэх вэ?
2014, 5 сарын 27. 16:110

Ажилд орох ярилцлага муугүй болж өнгөрсөн ч түүнийг үнэхээр амжилттай болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ? Ажил горилогч олон хүн ажилд орох ярилцлагын үеээр гаргасан жижиг гэлтгүй алдааныхаа тухай эргэцүүлэн бодсоор, түүндээ шаналсаар байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ маш олон зүйлийг тун амжилттай хийсэн байдаг билээ.

Та ажил олгогчоос албан ёсны хариу аваахас өмнө бүх зүйл амжилттай болж өнгөрсөн гэдгийг танд батлан харуулах дараах хэд хэдэн шинж бий.

Гэхдээ эдгээр нь таныг ажилд орох нь гарцаагүй гэдгийг баталгаатай хэлж чадахгүй ч, орсон хэдэн хэдэн ярилцлагынхаа үеэр дараах шинж тэмдгүүдийг ажиглаж байвал та ярилцлаганд орж сурч байгаа буюу зөв замаар явж байна гэдгийн тань илрэл байх болно.

Хоёр дахь удаагийн ярилцлаганд урих

Хэрэв таныг тухайн байгууллага хоёр дахь удаагаа ярилцлаганд уривал эхний ярилцлага тун амжилттай болж өнгөрсний шинж юм. Хэрэв та эхний ярилцлагаар хэний ч анхаарлыг татаагүй бол зүгээр л “бид тантай эргэж холбогдох болно” гэдэг үгээр амаа таглуулах байсан шүү дээ. Гэтэл та одоо ажилд орох боломжинд тун ойрхон ирээд байна.

Хамт олондоо танилцуулах

Ярилцлага амжилттай болж өнгөрсний бас нэгэн илрэл бол ярилцлагын дараа шуудхан ирээдүйд цуг ажиллаж магадгүй хамт олонд тань таныг танилцуулахаар дагуулан явах. Гэхдээ таныг тийм ч их онцгойлон үзээгүй ч гэсэн ингэж танилцуулах тохиолдол гарах нь бий.

Ажлын тухай тун нарийвчлан ярих

Таны асуусан асуултанд ажил олгогч тун дэлгэрэнгүй нухацтай хариулж, тухайн ажлын байрны тухай нарийн ширийн зүйлсийг ярьж байвал энэ нь танд уг ажлыг авах боломж өндөр байгааг илтгэж байна.Хэрэв таныг сонирхоогүй бол тийм ч нарийн зүйлсийг ярихгүй байх байсан.

Тантай ярилцахдаа нэлээдгүй их цагийг зарцуулах

Ажил олгогч өөр хэн нэгнийг сонирхож байвал тантай хийх ярилцлагаа аль болох хурдан дуусгахыг хичээх болно. Та хэрвээ ярилцагчийнхаа анхаарлыг нэгэнтээ татаж чадвал тэд тантай урьд нь төлөвлөсөн цагаас их хугацаагаар ярилцах болно.

Та хэзээ ажиллаж эхлэх боломжтой вэ?“

Энэ асуултыг сонсчихвол тун удахгүй уг ажлын байр таных болох боломжтой гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Ажил олгогч таныг сонирхож таныг хэзээ шинэ багтаа орж ажиллаж эхлэх боломжтойг мэдэхийг хүсэж байна гэсэн үг юм. Түүнчлэн дахиад өөр ажлын байранд хүсэлт гаргасан эсэх, танд ажлын байрны санал ирсэн эсэх тухай мөн асуух нь олонтоо.

Үйл хөдлөлөөрөө илэрхийлэх

Ярилцлагын үеэр ажил олгогч үг хэлэхгүйч гэсэн юу хийж, яаж хөдөлж буйг сайтар анзаарч хараарай.Инээмсэглэн, толгой дохин, тэмдэглэл хийж байна уу? Эдгээр нь сайны дохио юм. Хэрэв юу ч тэмдэглэж авахгүй, аль эсвэл үе үехэн цагаа хараад байвал таныг тийм ч ихээр сонирхохгүй байгаагийн илрэл юм.

Танд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00