Хоцорч ирсэн ажилчдын хэлдэг хамгийн хачирхалтай тайлбаруудаас
2014, 5 сарын 28. 11:280

Та үнэхээр замын түгжрэлээс болоод хоцорчихов уу аль эсвэл унтчихсан уу?

Заримдаа ажлын өдрүүд тун ёозгүй эхлэх тохиолдол бий. Төлөвлөсөн бүхэн бүтэлгүйтэж, дээр нь ажлаасаа хоцрох гээд. Цаг агаарын саатал, замын түгжээ, автобус ирэхгүй удах гээд тоочвол олон шалтгаан биднийг заримдаа ажлаасаа хоцроход хүргэдэг. Гэхдээ ажилчдын хоцорч ирэх эсэх нь заримдаа тэднээс огтхон ч хамааралгүй байдаг. Дулаахан орондоо хэт их сэтгэл хорогдох, хэтэрхий их цагийг угаалгын өрөөнд өнгөрөөх, гэр бүлийн асуудлаас болж саатах тохиолдол ч гардаг.

Та эргэлзэх хэрэггүй үнэнээ хэлж байгаарай.

Тогтсон цагийн хуваариар ажилладаг хүмүүсийн хувьд ажлаасаа олон дахин хоцрох нь томоохон асуудлыг үүсгэдэг бөгөөд энэ нь эцэстээ таны хэвшил болохоос сэргийлээрэй. Та хоцрохоор боллоо гэж бодоход даргадаа заавал урьдчилан хэлж байгаарай. Гэхдээ хэлж ярихаасаа өмнө юу хэлэхээ сайтар бодоорой. Элдэв зүйл сэдэхээсээ өмнө үнэнээ хэлэх нь хамгийн оновчтой байдаг. Элдэв хачирхалтай тайлбар даргыг тань эргэлзэхэд л хүргэхээс итгэхэд хүргэхгүй.

АНУ-д явуулсан судалгаагаар ажил олгогчид дараах хачирхалтай тайлбаруудыг ажилдаа хоцорч ирсэн ажилчдаасаа сонсож байжээ.

  • Нэгэн ажилчин даргадаа ажилдаа ирэх замд эрээн тахь машин зам дээгүүр чөлөөтэй алхаж түүнээс болж хамаг хөдөлгөөн хаагдсан гэж тайлбарлажээ. Иймэрхүү итгэхэд бэрх түүхүүд ихэнхдээ шал утгагүй, худлаа сонсогддог.
  • Нэгэн ажилчин гэрээсээ хэдэн гудамжны зайтай орших цэцэрлэгт өглөө сэрсэн тухайгаа ярьжээ. Харамсалтай тэрээр хэрхэн тэнд очсоноо өөрөө ч мэдэхгүй гэсэн гэнэ.
  • Хайртай муур нь жорлонгийн суултуурт гацчихсан бөгөөд түүнийг ажилдаа явахаасаа өмнө гаргаж авах ёстой болсон тухай бас нэгэн ажилчин тайлбар хийжээ.
  • Ажлын газар нь шинэ байранд нүүж орсон тухай таг мартаж орхисон түүх бас байдаг байна.
  • Бас нэгэн ажилчин ирэх замдаа машиндаа дуг хийж орхижээ. Түүнийг өөрөө жолоогоо бариагүй л гэж найдъя.
  • Нэгэн залуухан эр өглөөний цайгаа ууж байтал сүү нь дуусчихжээ. Тэгээд ажилдаа ирэхээсээ өмнө зайлшгүй сүү худалдаж авах хэрэг түүнд гарчээ.
  • Нүдний дусаалганы оронд андуураад наалдан пад нүдэндээ дусаагаад бас нэгэн хөөрхийлэлтэй ажилтан түргэний тэргээр эмнэлэгт хүргэгджээ.
  • Арван сард тэмдэглэдэг айдсын баярыг нэгэн ажилтан хуулиар зөвшөөрсөн олон нийтийн баяртай андуурч ажилдаа ирээгүй тохиолдол гарч байжээ.
  • Дээврийн цоорхойгоос дуссан дусаал сэрүүлэгтэй цагийг нь гэмтээж нэгэн эр ажлаасаа хоцрохын шалтгаан болжээ.
  • Хар дарсан зүүднээс арайхийн сэрсэн нэгэн ажилтан тэр их сэтгэлзүйн хямралаас гарах цагийг өөртөө сайн дураараа олгон ажилдаа оройтож ирсэн тохиолдол бий гэнэ.
  • Телевизээр онц сонирхолтой нэгэн нэвтрүүлэг гарч байсан бөгөөд төгсгөлийг нь үзэлгүй өнгөрч чадаагүй эр ажлаасаа хоцорсон удаа ч бий.
  • Үсээ самнаж байтал сам үстэй нь орооцолдоод түүнийг салгаж авахаар уйгагүй оролдож байгаад нэгэн эмэгтэй ажилтан ажлаасаа хоцорч байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26