Хамгийн ухаалаг, урт хугацааны хөрөнгө оруулалт бол та ​
2014, 5 сарын 30. 10:350

Өөртөө өгч болох хамгийн гайхалтай бэлэг бол өөртөө ухаалаг хөрөнгө оруулалт хийх, хувь хүний хөгжилдөө хөрөнгө оруулалт хийх явдал юм. Би бол кинонд итгэгч бөгөөд өөртөө хөрөнгө оруулалт хийх зөвлөх гэж болно. Бид өдөр бүр шинэ Сиди, ном, хувь хүний хөгжлийн тухай дижитал номын сангуудад ханддаг шүү дээ. Яагаад? Хүмүүсийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь таны хийж чадах хамгийн том өрсөлдөх давуу талуудын нэг гэж болно. Хүмүүс надаас албан тушаалаа хэрхэн ахиулах талаар асуудаг. Би тэдэнд хийж байгаа ажилдаа цаг хугацаа зарцуулдаг шигээ өөрсөддөө ч бас их цаг зарцуулах хэрэгтэй гэж хэлдэг.

Абрахам Линкольн нэг удаа “Надад мод тайрахад 6 цагийн хугацаа өгчих. Би эхний 4 цагт нь сүхээ хурцлая” гэж хэлж байжээ. Бодит ажлыг хийхийн тулд 2-хон цаг зарцуулсан Линкольн ажлынхаа багаж хэрэгсэлд 2 дахин их цаг зарцуулсан нь түүний ажилдаа баримталдаг бодит мөрдлөг юм. Таны амьдралд тулгарч байгаа зүйлсийн хувьд та өөрөө л сүх гэсэн үг.

Гэхдээ үүнд гурван арга хандлага бий. Зарим хүмүүс шууд л сүхээ шүүрэн аваад ажил руу ороод өөрийгөө зүдрээдэг аль эсвэл шууд л хийж эхэлдэг. Тэд модыг бүрэн тайрч чадаагүй гэдгээ мэдмэгц түүнийг орхидог нэг бол модны буруу гэж хэлдэг. Битгий энэ төрлийн хүн бай. Сүхээ хэрхэн ашиглах вэ, хэр зэрэг хэцүү байх вэ, модны хаанаас нь тайрах вэ гэдгээ олж мэд. Хэмжиж, жигнэж, сайжруулж болох бүх тактикийг ойлгож мэд. Ингэж байж л тайрна даа.

Суралцах үйл явц сургуульд сураад, уншаад, сайн багш нартай хичээллэж эхлээд, дуусдаг юм биш. Түүнчлэн алдаанаасаа, найз нарынхаа зөвлөгөөнөөс суралцахаа бүү зогсоогоорой. Тасралтгүй суралцана гэдэг бол энэ бүх зүйлс болон илүү их зүйлсийн хослол гэсэн үг. Та хэзээ хамгийн сүүлд өөрийгөө сайжруулахын тулд семинар эсвэл насанд хүрэгсдийн боловсролын ангид суралцсан бэ? Энэ талаар бодож, өөрчлөлтийг хий. Зөвхөн та л өөрийгөө уриалан дуудаж, хөгжүүлж чадна. Суралцаж, ур чадвараа сайжруулахад нээлттэй бай. Өөртөө хөрөнгө оруулна гэдэг нь тасралтгүй сурна гэсэн үг.

Сүхээ хурцал. Өдөр бүр мэдээллээр баялаг нэг бүлэг, гайхалтай урам зориг хайрласан ном унш. Амьдралыг өөрчлөх 15 минутын аудио сонс. Хэдэн сар тутамд сургалт, семинарт хамрагд. Таны амьдралын 99.9%нь автомат удирдлагандаа хийдэг зүйлсээс бүрддэг. Та өөрийнхөө автомат удирдлагаа цэнэглэх сургалтанд хамрагдаж, өөртөө хөрөнгө оруулахаа хэзээ ч бүү зогсоогоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04