Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд №4
2014, 6 сарын 6. 12:290

                     Мөрдлөг 4. Бусдад саад бололгүйгээр ажилдаа эзэн бол

Дөчин жилийн өмнө Роберт Ордри “тав тухтай бүсийн шаардлага” гээч зүйлийн талаар бичиж, хүмүүс амьдтаас илүүгээр өөрийн эзэмшлээ хамгаалдаг гэдгийг ярьж тухайн үеийнхнээ гайхашруулжээ. Бид танихгүй хүмүүсийг хазахгүй, гэрлийн шон руу шээхгүй, газар нутгаа хамгаалан орилохгүй нь мэдээж. Гэвч хэн бэ гэдгээ, юу мэддэгээ, аль талаараа хүч нөлөөтэй вэ гэдгээ бусдад таниулахыг хүсдэг.


Шинэ ажилд орсон бол өөрийн газар нутаг, эзэмшлээ тогтоож авах нь чухал. Хийх ажил, хариуцах асуудал, гаргах шийдвэр, ажлаа хийх арга барил гэх мэт. Гэвч өөрийгөө харуулахдаа бусдад саад болж болохгүй. Уг нь энэ бол хүмүүстэй нөхөрсөг харилцаа тогтоох цаг болохоос биш дайсантай болох цаг биш. Шинэ ажил дээр бүх хүмүүс танаас арай удаан ажилласан байх учир ажлыг яаж хийх талаар үзэл бодолтой байна. Тэгэхээр та тэдэнд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ “газар нутгаа” тогтоох хэрэгтэй байгаагаа, үүргээ өөрт тань шилжүүлэх хэрэгтэйг мэдэгд.

Үүний тулд хийх ёстой эхний алхам бол байгууллагынхаа соёл буюу хамтын дадал зуршил, байгууллагын ажлаа явуулдаг аргыг ойлгож, түүнд нийцэн ажиллах юм. Хүмүүс ажлаа хийж байхдаа хоорондоо ярьж байна уу, үгүй юу? Үдийн цайнаар гадагш гарч байна уу, эсвэл хоолоо ажлынхаа ширээн дээр идэж байна уу? Асуулт асуухаар юмуу электрон шуудан илгээхээр бусаддаа хандаж байна уу? Энэ бүх жижиг сажиг зүйлийг анзаарснаар та хүмүүст саад бологч “шинэ цэрэг” байхаас зайлсхийж чадна. Мөн хүмүүсийн уурыг хүргэхгүй.

Ажилд ороод удаагүй байхдаа хүмүүстэй уулзах, ярилцах хуваариа календарьтаа дүүртэл бич. Ингэснээр хүмүүстэй аль болох хурдан танил болно. Хүмүүс өөр рүү тань ирэхийг бүү хүлээ. Өөрийгөө танилцуулж, байгууллагадаа ямар ажил үүрэг гүйцэтгэдгийг нь асуу. Байгууллагад ямар чухал асуудал байдаг талаар асууж мэд. Гэхдээ ярих зүйлээ тодорхой болготлоо хүлээж, завгүй хүмүүсээс цаг завтай эсэхийг нь эхлээд асуу. Эс бөгөөс тэд таныг үнэт цагийг нь дэмий үрж байна гэж бодох вий.
Зарим хүмүүс саад болж буй хүнд мэдрэмтгий ханддаг. Хоёр төрлийн хүмүүстэй та маш болгоомжтой харьцах ёстой. Эхнийх нь гэвэл таны ажлыг өөрийнх нь ажлын нэг хэсэг гэж боддог хүмүүс. Таныг ирэхээс өмнө ажлыг тань хослуулан гүйцэтгэж байсан, эсвэл таны өмнө уг төсөл дээр ажиллаж байсан хүн байж болно. Хоёр дахь нь гэвэл эрх мэдлийн шатлалд таны доор ажиллах хүмүүс юм. Тэд энэ ажлыг танаас илүү мэднэ гэж боддог, эсвэл “энэ ажилд би л байх ёстой байсан юм” гэж боддог байж болно. Аль аль тохиолдолд хүмүүстэй аль болох дундаж байр сууринаас харьц. Эдгээр хүмүүсээс санаа бодлыг нь хүссэн асуулт асуу. Хүсээгүй байхад нь санаа оноогоо хэлэх хэрэггүй. Тэдэнд, үзэл бодолд нь хүндэтгэлтэй ханд. Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана гэдэг нь аялдан дагалдана гэсэн үг биш юм. Үзэл бодлыг нь сонсоно л гэсэн үг юм.

Ажилд шинээр орсон хүнийхээ хувьд байгаа зүйлээс ажлаа эхлэх ёстой. Ямар нэг юмыг өөрчлөхийн өмнө хүмүүсийн санааг сонсч, хүлцэнгүй ханд. Та ямар ч мундаг мэргэжилтэй, авъяас чадвартай байлаа гэсэн бусдын үзэл бодол, арга барилд хүндэтгэлтэй хандах ёстой.

Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүийг Карьер менежмент номноос үргэлжлүүлэн уншаарай.

Ажилдаа ахих үнэн мөрдлөг №3-ийг уншихийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41