Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд №5
2014, 6 сарын 13. 12:160

Мөрдлөг 5. Хэн юу мэдэж буйг мэддэг байх нь чухал:

Мэдээлэл олох өөрийн гэсэн хүрээлэлтэй бол

Өмнө нь бид мэдээлэл шаардлагатай болсон үед хэнд хандахаа мэддэг байсан. Байгууллагад буй хүн тусалж чадахгүй бол гадны зөвлөхөд ханддаг байсан. Хуульчид, номын санчид, санхүүгийн зөвлөхүүд гэх мэт тодорхой мэргэжлийн цөөн хүмүүс мэдээллийг атгадаг байжээ. Тэд хүмүүсийн хэрэгтэй мэдээлэлд бэлэн шийдлийг өгдөг байсан.


Гэтэл өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд мэдээллийг олох эх сурвалж олон болжээ. Хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь, мэргэшил гүнзгийрсэн. Цөөхөн хүн мэдээллийг атгадаг үе өнгөрчээ. Хуульзүйн нэг зөвлөх хуулийн бүх асуудлыг мэддэггүй, зөвлөгөө өгөх нэг том компани байгууллагын бүх асуудлын шийдлийг боловсруулж чадахаа больсон. Зэрэг цол, ажил мэргэжлийн онцлог чухал биш болж, бодит амьдралын туршлагыг илүүд үзэх болсон энэ үед хүмүүсийн мэдлэгийг ч үнэлэхэд хэцүү болсон. Интернэт, имэйл, утас гээд зөвлөх хаана байгаагаас үл хамааран мэдлэг олж авах арга олон янз болжээ.
Тиймээс “мэдээлэл олж авах хүрээ”-тэй байх нь чухал болж байна. Мэдээлэл олж авах хүрээ гэдэг нь таны хэн бэ гэдгийг мэддэг, хэрэгтэй үед хажууд байх хүмүүс юм. Шинэ ажилтан олох боллоо, шинэ соёлд ажлаа явуулах, брэндээ түгээх боллоо гэхэд танд шууд мэдээлэл өгч чадах хүмүүс байх ёстой. Өөрийн үзэл бодол, төлөвлөгөө, асуудлуудаа ярилцах хүрээллийнхэн байх ёстой.

Байгууллагынхаа дотор болон гадна мэдээллийн эх сурвалжтай байх нь зөв. Хэрвээ та ямар нэг юмыг тийм ч их анхаарахгүй гэвэл гадны хүнээр хийлгэж болно. Өөрийн байгууллагад ажилладаг хүмүүс мэдээллийг бусдад санамсаргүй задлах боломжтой байдаг. Тантай санал нийлдэг найз нөхөд, гэр бүлээс гадна таныг бодолд эргэлзэж, асуулт асууж чадах, “толгойгоо ажиллуулдаг” цөөн хэдэн итгэмжлэгдсэн хүнтэй байх хэрэгтэй. Тэд заавал мэргэжилтнүүд байх албагүй бөгөөд таныг болон ажлыг тань ойлгодог байвал зохино.

Иймэрхүү маягаар дотоод болон гадаад хүрээллийнхэнтэй байх хэрэгтэй. Дотоод хүрээллийнхэн гэдэг нь итгэж болох, таны сэтгэл санааг ойлгодог, сонсдог хүмүүс юм. Эдгээр нь айдасгүйгээр таны үзэл бодолд эргэлздэг, асуулт асуудаг байх ёстой. Харин гадаад хүрээллийнхэн гэдэг нь ямар ч асуудлаар мэдээлэл олж чадах мэргэжилтнүүд, бүх хүмүүс байх ёстой. Гишүүд нь ч их бага байж болно.

Эргэн тойронд буй холбоо сүлбээтэй хүмүүсээсээ санал оноог нь авч, интернэтээр хүмүүсийн туршлага, суурь дэвсгэрийг шалгаж, чухал хүмүүсийг багтаа авах хэрэгтэй. Тэгээд тэднийгээ жижиг төсөлд оролцуулж, анхандаа чөлөөтэй байж, утсаар мэргэжлийн зүйл асуух зэргээр шалгах хэрэгтэй. Мэргэжлийн ч байг, мэргэжлийн бус ч байг сайн хүмүүсийг олсон бол байнга ашиглаж, заавар зөвлөгөөг нь хүндэтгэлтэй сонсч, мэдээллээ хуваалцах зэргээр сайн харилцаа үүсгэ. Тусламж үнэхээр хэрэггүй үедээ ч туслалцааг нь авч байх хэрэгтэй. Ингэснээр таны хэзээ ч залгасан тэд юм бодолгүй утсаа авч ярилцана. Гэхдээ нэг хүнээ байнга ашиглахаас болгоомжлох хэрэгтэй. Эс бөгөөс та нэг хүнээс хэт хамаармал болж, юмыг зөвхөн нэг өнцгөөс нь хардаг болно.

Хүмүүс өөрт тань тустай эсэхийг мэдэхийн тулд та мэдээллийн сүлжээгээ байнга шалгаж байх ёстой. Гишүүд тань мэдээллийг цагт нь олж өгч байна уу үгүй юу, таныг мэдээлэлтэй байлгаж чадаж байна уу үгүй юу гэдгийг байнга өөрөөсөө асууж байх ёстой. Таны нөхцөл байдлыг ойлгоход цаг зарцуулсны үр дүнд танд тохирох хариулт өгч байна уу? Бусад нь тэдний бодол санаатай санал нэг байна уу? Хамгийн гол нь тэд мэдээллийн нууцыг хадгалж чадаж байна уу? Араар тань муулж ярьдаггүй биз дээ? Хэрвээ нэг мэргэжилтэн тань таны тухай Швейцарийн цанын баазд яривал мэдээлэл нь Нью Йорк дахь өрсөлдөгчид хүрч болно. Өнөө үед бид интернэтийн том сүлжээтэй жижигхэн дэлхийд амьдарч байна.

Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүийг Карьер менежмент номноос үргэлжлүүлэн уншаарай.

Ажилдаа ахих үнэн мөрдлөг №4-ийг уншихийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45