Ажил дээр таны толгой өвддөг үү?
2014, 6 сарын 18. 11:020

Уул овоо шиг их бичиг цаас, хийж дуусгаагүй ажил овоотой байхад толгой өвдөж эхлэх тийм ч таатай зүйл биш байдаг. Хамгийн харамсалтай нь толгойны өвчин ажлын цагийн давчуу хуваарийг үл тоомсорлодог. Таныг хурдан хугацаанд буцаж сэргэхэд юу туслах вэ?

Та ганцаараа ажил дээрээ толгой нь өвддөг хүн биш юм. Тантай ижил мянга мянган хүн энэ зовлонг амсдаг. Эдгээр хүмүүсийн цөөхөн хувь нь толгойн өвчнөө намжаах арга тэр даруйдаа хайдаг. Харамсалтай нь үлдсэн хувь нь ажлын ширээнээ хадаатай үлдэж,толгойн өвчнөө үл тоомсорлон цааш ажиллахыг зорьдог. Энэ нь тийм ч оновчтой арга биш юм.

Толгойн өвчин намдаах эм зайлшгүй шаардлагатай үе

Толгойн өвчнөө намжаах цаг зав танд байхгүй гэж үү? Тийм үед та өвчин намдаах эмээр өвдөлтийг үгүй болгож болно. Гэхдээ эм уухаасаа өмнө ингэх нь зайлшгүй шаардлагатай эсэх тухай дахин нэг бодоорой. Учир нь мэдрэлийн олон эмч нар толгойн өвдөлтөнд зайлшгүй тохиолдолд л өвчин намдаах эм уухыг зөвлөдөг.

Толгойн өвдөлт хэт хүчтэй буюу бусад намжаах арга тус болоогүй үед эм хэрэглэх нь тохиромжтой. Түүнээс бусад тохиолдолд өвчин намдаах эм уух нь тийм ч оновчтой сонголт биш юм. Учир нь эм бүр эдгээх чанарын зэрэгцээ сөрөг нөлөөг дагуулж байдаг. Зарим эм тэр дорхноо нөлөөлж байгаа юм шиг хэрнээ хэсэг хугацааны дараа өвдөлтийг улам хурцатгах нь бий. Өвчин намдаах эмийг тогтмол хэрэглэснээр бие махбодийн өвдөлт мэдрэх чадавх буурдаг. Тийм учраас та сард 10-аас илүү өдөр эм уух хэрэггүй. Эмнээс бусад олон төрлийн эмчилгээнүүд үр дүн сайтай байдаг.

Зөөлөн ургамлын гаралтай бэлдмэл хэрэглэх

Гааны ургамлаас гаргасан тос дан ганц сайхан үнэртэй бус, харин анагаах чанарыг давхар агуулдаг. Тийм учраас эмч нар толгойн өвчнийг намжаахын тулд хэдэн дуслыг магнай, чамархайн хэсэгтээ хүргэхийг зөвлөдөг. Хэрвээ таны толгой ажил дээр тань ойр ойрхон өвддөг бол та энэ төрлийн бэлдмэлийг гарынхаа ойр байлгаарай. Түүнээс гадна мөн өөр олон төрлийн ургамлын бэлдмэлүүд байдаг. Ургамлын гаралтай бэлдмэлүүд үйлчилгээний тухайд удаан байж болох ч элдэв сөрөг үр дүн байхгүй.

Хөшсөн булчингаа тавираах

Та шинээр эхлүүлж буй төслийнхөө тухай гүн бодолд дарагдан ажилсаар байна уу? Гэтэл таныг гэнэтхэн толгойн өвчин шаналгаж эхэлдэг үү? Ийм үед та юун түрүүн чамархай хэсэгтээ иллэг хийгээрэй. Энэ бол хятадын уламжлалт анагаах ухааны арга юм. Цэгийн иллэг нь албан тасалгаанд ч хийх боломжтойгоороо давуу талтай. Та зөөлөн, тойрог хэлбэрийн хөдөлгөөнийг магнай, чамархай, дагзандаа хийгээрэй. Ингэснээр тэр хэсгүүдийн хөшсөн булчин сулрах болно. Энэ арга нь таны толгойн өвчин хүзүү, мөрний хөшилтөөс үүдэлтэй бол гарцаагүй туслах болно. Хүзүү, мөрний хөшилт нь таны толгойг өвдөхөд хүргэж буй бол та албан тасалгаандаа ч гэсэн аль болох их хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Та суудлаа байнга өөрчилж, нурууны булчингаа сулалж байгаарай. Ингэснээр та хүзүү, мөр хөших, толгой өвдөх зовиураас өөрийгөө сэргийлж чадна.

Ингээд та толгойн өвчнийг намжааж болох 3 аргатай танилцлаа. Аль арга нь танд илүү тохирохыг туршиж мэдээрэй. Учир нь хүн болгоны өвдөлт, өвдөлтийн шалтгаан харилцан адилгүй байдаг. Хэрвээ эдгээр аргуудыг хэрэглээд ч таны өвчин намжихгүй бол танд бие махбодь тань амралт хэрэгтэй болсныг сануулж буйн тэмдэг юм. Тийм учраас хэсэг хугацаанд амарч, тайвшраарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17