Зуны хэт халуунд албан тасалгаандаа хэрэгжүүлэх 10 зөвлөмж
2014, 6 сарын 25. 10:500

Зуны улиралд нуурын эрэг, голын хөвөөнөө сэрүүхэн сайхан байдаг. Гэтэл ид халуун үед бөгчим халуун албан тасалгаанд (агааржуулагчгүй) ажиллана гэдэг нэг ёсны там юм.

Албан тасалгаан дахь хэт халуун орчин хүний ажиллах чадвар, идэвхийг бууруулдаг.

Толгойн өвчин, даралт ихсэх, дотор муухай оргих, ядрах элдэв зовиурыг авчрах нь ч бий.

Албан тасалгааны дулаан 26 градусаас дээш байж болохгүй. Нэн ялангуяа гадаа температур хэт өндөр байгаа үед өрөөний температур түүнээс багаар бодоход 6 градусаар бага байх ёстой.

Албан тасалгаанд хэт халуун үед та юу хийх хэрэгтэй вэ?

Таны өрөөнд агааржуулагч байхгүй юу? Тэгвэл та өөрөө хэт халууны эсрэг ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй.

Цаг агаар таны хүслээр өөрчлөгдөнө гэж үгүй. Шинээр агааржуулагч тавих, нарны хамгаалттай шилэн цонх тавихад эдийн засгийн хувьд асар их зардал гардаг. Тийм учраас удирдлагын зүгээс энэ төрлийн дэмжлэгийг хүлээх хэрэггүй.

Учир нэгэнт ийм тул өөрийгөө хэт халуунаас хамгаалах төсөв багатай 10 зөвөлгөөг хүргэж байна:

Та хөнгөн хувцаслаарай. Нэн ялангуяа шингэнийг хурдан гадагшлуулдаг хувцас өмсөөрэй. Энэ төрлийн хувцас халууныг тэсвэрлэхэд тань туслах болно.

Гараа хүйтэн усанд ойр ойрхон дүрж, хүзүү мөр, чамархайгаа норгож сэрүүцээрэй.

Шингэн зүйл хангалттай хэмжээнд уух- цэвэр ус, чихэргүй ундааг сонгоорой.Халуунд архины төрлийн ундаанаас татгалзаарай. Учир нь архи нь биеээс шингэнийг алдагдуулдаг, түүнчлэн маш олон сөрөг үр дагавартай.

Та аль болох хөнгөн хооллоорой. Хэт хүнд хоол цусны эргэлтийг удаашруулдаг. Тийм учраас салат, жимс, жимсгэнийг түлхүү хэрэглээрэй.

Нэгэнт таны өрөөнд агааржуулагч байхгүй бол та сэнс худалдаж аваарай. Сэнс үнэндээ агаарын дулааныг бууруулдаггүй ч халууныг давахад тань таны үнэнч туслагч болно.

Та өглөө ажилдаа ирээд бүх цонхыг нээж, өглөөний цэвэр агаарыг хангалттай оруулж байгаарай. Хэсэгтээ л таатай сэрүүн орчинд ажиллах боломжтой болно.

Нарны хамгаалттай цонхны шил байхгүй бол та ядаж хөшиг хийлгээрэй.

Хэрвээ танай ажил дээр уян хатан ажлын цагийн хуваарь байдаг бол та ердийнхөөсөө арай эрт ажилдаа очиж байгаарай.

Та зайлшгүй хэрэглэх шаардлагагүй, дулаан гаргадаг бүхий л хэрэгслүүдийг унтраагаарай.

Хачирхалтай сонсогдож болох ч хэрвээ та ганцаараа нэг өрөөнд суудаг бол ширээнийхээ дор түмпэнтэй ус тавиад хөлөө дүрэж байгаарай. Энэ маш сайн нөлөөтэй шүү.

Энэ бүх зөвлөгөөг хэрэгжүүлснээр зуны хэт их халууныг даван гарахад арай ойр болох болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04