Удирдлагаа хэрхэн бишрүүлэх вэ?
2014, 6 сарын 27. 15:290

Ажил мэргэжилдээ тогтвортой ахин дэвшихэд тань удирдлагын түвшинд таны нэр сайнаар дуулдаж байхад буруудах зүйл ер үгүй юм. Хэрвээ таны нэр тэр өндөрт сайнаар дуулдаж байвал, ахин дэвших зам тань таны өмнө цэлийж байна гэсэн үг юм.

Гэхдээ энэ нь бялдуучлана гэсэн үг биш юм. Та өөрийнхөө чадварыг үргэлж харуулж, баталж байхад удирдлагадаа сайхан сэтгэгдэл үлдээх нь маргаангүй юм. Дараах зөвлөмжийг танд хүргэж байна.

Таныг хэрхэн үнэлж, дүгнэх вэ?

Та юун түрүүн удирдлага тань таниас хүсэж буй бүтээмж, чадвар, үр дүнгийн тухай сайтар танилцаж мэдээрэй. Тэгээд бүх анхаарлаа түүнд чиглүүлээрэй.

Үргэлж итгэл даахуйц байгаарай.

Та өөрийнхөө хэлсэн амласан зүйлийг үргэлж бүтээж байгаарай. Хэлж яриж, амлахаасаа урьдаар хийж бүтээх нь удирдлагын тань сэтгэлд нийцэх болно.

Алдаагаа хүлээн зөвшөөрөх.

Хэн хүн л ажил дээрээ алдаа гаргадаг. Та гаргасан алдааныхаа хариуцлагыг хүлээхэд бэлэн байж сураарай. Та гаргасан алдааныхаа тухай үргэлж бодох биш, түүнээс суралцсан сургамжаа чухалчлан бодож байгаарай.

Уян хатан, дасан зохицох чадвартай гэдгээ харуулаарай.

Өөрчлөлт, шинэчлэлт бол татгалзахын аргагүй зүйл юм. Тийм учраас байгууллагуудад цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддаг, аливаад дасан зохицох чадвартай ажилчид хэрэгтэй байдаг.

Үргэлж цаг бариж байгаарай.

Та аливаа уулзалт, хурал цуглаанд үргэлж цагтаа (болж өгвөл хэдэн минутын өмнө) ирж байгаарай. Таингэснээр удирдлагадаа итгэл төрүүлж, ажлын хариуцлагатай гэдгээ харуулах юм.

Шинэ санааны уурхай гэдгээ нотлон харуулаарай.

Аливаа асуултын шийдэл болгоныг даргаасаа битгий хайж байгаарай. Үүссэн нөхцөл байдлыг юун түрүүн эхлээд өөрөө сайтар бодох хэрэгтэй. Даргадаа тухай асуудлыг танилцуулахдаа, асуудлыг шийдэх хувилбарыг санал болгож байгаарай.

Аливааг өргөн хүрээнд харж байгаарай.

Та байгууллагаасаа санал болгосон мэргэжил дээшлүүлэх сургалт, зөвлөгөөнд идэвхтэй оролцож, таны ажлын үндсэн салбараас гадуурх төсөлд ч хамрагдаж байгаарай.

Даргадаа тустай сайн зүйл хийгээрэй.

Та байгууллага, хэлтсийнхээ ажлыг ахиулах шинэ санааг санаачлаарай. Энэ шинэ санааг хэрэгжүүлснээр дарга тань ч үр шимийг нь хүртэх болно. Энэ санааг хэрэгжүүлэхэд хүч нэмрээ оруулахад бэлэн байгаагаа хэлээрэй.

Хөгжилтэй хөл нийлүүлэн алхаарай.

Та өөрийн салбартаа гарсан шинэ техник технологи, хууль дүрмийн өөрчлөлт, шинэ мэдлэг мэдээллийг цаг алдалгүй олж мэдэж, эрэлхийлж байгаарай. Мэдлэгээ үргэлж шинэчилж, шинэ чадваруудыг олж эзэмшиж байгаарай.

Та үргэлж эерэг энерги цацруулж байгаарай.

Үглэж гомдоллон, даргынхаа тухай, аль эсвэл байгууллагын нийт удирдлагын тухай элдэв шүүмжлэлийг битгий хэлж байгаарай. Үүний оронд та ажиллах эрч хүчтэй, урам зоригтой байна гэдгээ харуулж байгаарай.

Ажлаа сайтар зохион байгуулах.

Та ажил тарахаас өмнө дараа өдрийнхөө ажлыг төлөвлөж байгаарай. Таяаралтай байдлынх нь дагуу ажлуудаа дараалуулан ангилж тавиарай. Тэгээд дэр дараалынхаа дагуу нэн яаралтай ажлаа хамгийн түрүүнд хийж гүйцэтгэж байгаарай.

Та хувийн амьдралаа гэртээ үлдээгээрэй.

Ихэнхдээ хүмүүс хийх ажлаа гэрлүүгээ авч ирдэг. Гэхдээ зарим тохиолдолд эсрэгээрээ болох нь бий. Хэрвээ та ар гэрийнхээ элдэв асуудлыг түр хойш тавиж чадахгүй бол таны анхаарал бүрэн төвлөрөхгүй бөгөөд ингэснээр ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлнө.

Та тохиромжтой цагт амарч байгаарай.

Ямарч дарга ажилтнаа зогсоо сайгүй ажиллуулахыг хүсэхгүй. Тийм учраас та үдийн цайны цагаараа сайхан хоол идэж, дасгал хөдөлгөөн хийн тухайн цагийг аль болох сайхан өнгөрүүлж байгаарай. Сэргэлэн толгой, зөв амьдралын хэмнэл их зүйлийг бүтээхийн үндэс юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15