Аз жаргалтай хүмүүсийн өдөр тутамдаа сонгодог 7 зүйлс
2014, 7 сарын 3. 9:440

Судалгаанаас харахад таныг аз жаргалтай байлгах зүйлсийн 12%-д нь л нөлөө үзүүлж чадах аж. Бидний дунд байдаг хамгийн аз жаргалтай хүмүүс багахан мөнгөтэй ч бай, зөв сонголтуудыг хийж чаддаг бол хангалттай байдаг аж.

Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс аз жаргалгүй биднээс юугаараа ялгаатай вэ?

АНУ-ын хүн амын 1/3 нь өөрсдийгөө маш аз жаргалтай гэж тодорхойлдог болохыг судалгаагаар танигдсан бөгөөд миний бодож байснаас ч олон хүн ийм бодолтой байдаг юм байна.

Танай оффист байгаа сэргэлэн цовоо, ямар ч гэнэтийн асуудлыг ямар ч асуудалгүйгээр эрчимтэй зохицуулж, бяцхан боломжууд, эелдэг байдлыг ч чин сэтгэлээсээ мэдэрч чаддаг хүмүүс байдаг байх. Тэд таны эргэн тойронд байгаа нийгмийн хүрээлэл дунд тань таагүй байдлыг нүүрэндээ инээмсэглэн даван туулж чаддаг, үргэлж гайхалтай сайхан талыг нь хардаг.

Судалгаанаас харахад аз жаргалын тэн хагас нь генетикээр тодорхойлогддог бөгөөд 40-өөс бага хувь нь гадаад үйл явдлын нөлөөнд захирагддаг. Таньд ердөө 12% нь үлдэж байна. Гэхдээ тухайн сонголтын хүрээнд та аз жаргалтай байх эсвэл, аз жаргалгүй байх сонголтууд хийдгээрээ бүх ялгаа нь бий. Аз жаргалтай хүмүүс үүнийг ойлгож ухаарч, үүний үр дүнд тэд өдөр тутамдаа 7 чухал сонголтуудыг хийдэг.

1. Тэд дасгал хийхийг сонгодог.

Биеийн хэлбэр нь гайхалтай сайхан байдаггүй маш олон хүмүүс байдаг учраас ойлгомжтой гэж үү? Энэ тайлбар юу вэ гэвэл хэрэв та аз жаргалтай байхад суралцаж байгаа бол өдөрт ердөө 7 минут дасгал хийх хэрэгтэй. Бие мах боддоо эндорфиныг ялгаруулахад энэ хангалттай. Эндорфин бол алдартай гүйгчдийн невродамжуулагчид юм. Тэд үүнийг дасгал гэж нэрлэдэггүй ч аз жаргалтай хүмүүс өдөр бүр багахан цаг хугацааг ч хөдөлгөөнд зарцуулдаг.

2. Тэд цагийг гадаа өнгөрүүлэх сонголт хийдэг.

Өдөрт ердөө 20 минутыг гадаа өнгөрүүлэхэд аз жаргалын түвшинг нэмэгдүүлэхэд хангалттай. Та үүнийг дээр заасан дасгалтай хослуулж болох бөгөөд богино хэмжээний дасгалаа гадаа хий. Үдийн хоолны цагаар багахан алхах эсвэл гадааойрхон парк дээр байх бяцхан цагийг өнгөрүүлж байх нь өөрчлөлт авчирна. Тэд магадгүй үүний аз жаргалд үзүүлэх нөлөөг ойлгохгүй байж болох ч аз жаргалтай хүмүүс гадаа өнгөрүүлэх цагийг зорилго болгон тавьдаг.

3. Тэд гэр бүлдээ анхаарал хандуулахыг сонгодог. 

2010 онд Пьев судалгааны төвийн гаргасан судалгаагаар Америкчуудын ¾ нь “гэр бүл хамгийн чухал, хамгийн их сэтгэл хангалуун амьдрах чухал элемент” гэж хэлжээ. Тиймээс бэр хүргэнтэйгээ таагүй харьцаатай байснаас аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол эцэг эх, хүүхдүүд эсвэл төрсөн ах эгч нартаа анхаарал хандуул. Аз жаргалтай хүмүүс үргэлж тийм байхыг хүсэхгүй байж магадгүй. Гэхдээ тэд өдөр бүр дор хаяж цөөхөн минут ч болов гэр бүлийн харилцаа холбоогоо сайжруулах зүйлсийг хийдэг.

4. Тэд найзуудтай болоход цаг гаргадаг.

Найзууд гэдэг бол бид өөрсдөө сонгож байгаа гэр бүл бөгөөд хэрэв та аз жаргалтай байдлаа сайжруулахыг хүсч байгаа бол тэдэнтэй өдөр бүрнийгмийн цаг буюу дор хаяж багахан цаг хугацааг өнгөрөөж байх шаардлагатай. Цөөн хэдэн минут утсаар ярих ч бай, 10 минут ярих ч бай, хамтдаа цагийг өнгөрөөх ч бай эдгээр нь өөрчлөлтийг авчрах болно. Хэрэв та үнэхээр бидний дунд байдаг хамгийн завгүй хүмүүсийн нэг бол эхний болон хоёр дахь сонголтуудыг хэрэгжүүлж, гадаа хамтдаа дасгал хийж байгаарай. Аз жаргалтай хүмүүст үргэлж хангалттай цаг зав байхгүй байж болох ч найзуудтай харилцаатай байх аргыг олдог.

5. Тэд ажлынхаа утга учрыг олдог. 

Ажлын байрны сэтгэл ханамж бидний аз жаргалыг үгүй хийдэг ч бизнес эрхлэгчийн хувьд та магадгүй энэ сонголтын тухай бүх цаг хугацаанд бодож байж магадгүй юм. Аз жаргалын нэгээхэн хэсэг өөрийн ур чадвараа өдөр бүр ашиглан өдөр бүр ялгаатай зүйлийг хийх явдал юм. Аз жаргалтай хүмүүс мөрөөдлийн ажлаа олоогүй эсвэл үнэхээр новшийн ч байж болох эсвэл ажилдаа дургүй байж болох юм. Гэхдээ тэд өдөр тутмын ажлаа төлөвлөж, бахархаж, хийж байгаа зүйлээсээ баяр баясгаланг мэдэрдэг.

6. Тэд нийгэмдээ хувь нэмэр оруулдаг.

Нийгмийн нэг хэсэг байх нь таньд өөрийгөө үнэлэх мэдрэмжийг сайжруулж, хамааралтай байх мэдрэмжийг төрүүлэх бөгөөд таны хийж байгаа ажил тань ч таныг жинхэнээсээ хэн бэ гэдгийг тодорхойлж байдаг. Тиймээс, өдөр бүр аз жаргалтай хүмүүс өөрсдийн гэр бүл, дотны найзуудаас гаднах нийгмийн хүрээлэлдээ ямар нэг зүйлийг хуваалцах аргыг олдог. Аз жаргалтай хүмүүс мэргэжлийн ассоциацууд, сүмийн бүлэг, спортын байгууллага эсвэл өөр ямар нэг зүйлтэйхолбоо хамааралтай байж болох ч тэд өдөр бүр ямар нэг хуваалцах зүйлийг олж байгаа эсэхийг бататгадаг.

7. Тэд хангалттай унтаж амардаг.

Энэ үнэн. Нойрны дутагдалтай байх нь таны амьдралыг мөхөөдөг. Хэрэв та хангалттай унтаж амардаггүй бол таны аз жаргалд нөлөөлж та бухимдаж, таны шүүмжлэл харалган болж, таны дур хүсэл таныг зовоож, болох юм. Аз жаргалтай хүмүүс биднээс харьцангуй бага завгүй байдаг бөгөөд шаардлагатай бол амьдралаасаа ямар нэг зүйлийг шахан гаргадаг. Тэд телевиз үзэхээ больж, интернэтээр аялахаа больж, нөлөөлж чадахгүй зүйлдээ санаа зовохоо больж, өдөрт дор хаяж 7,8 цаг унтаж амардаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26