Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд №6
2014, 7 сарын 4. 12:380

Мөрдлөг 6. Хэнд итгэхээ мэддэг

 байх нь стресст орохоос хамгаална

Ямар ч шинэ харилцаанд итгэлцэл тогтох үе гэж байдаг. Хамтран ажиллагчид тань танд итгэдэг болох үе, та тэдэнд итгэдэг болох хугацаа гэж байна. Ажлын байранд энэхүү эргэх холбоо маш чухал бөгөөд ямар ч сайн ажилтан байлаа гэсэн та ганцаархнаа ажлаа хийж чадахгүй. Хамт ажиллагчдаа итгэж чадахгүй бол та том асуудалд орж, сүйрч болох юм.

Итгэлцэл тогтоох тогтсон томъёо гэж байхгүй. Итгэлцэл нилээд удаан хугацаанд, хамтдаа байж тогтдог. Үр дүнтэй харилцаа үүсгэхдээ хэнд, ямархуу хэмжээгээр итгэх вэ гэдгээ анхааралтай авч үзэх ёстой. Жишээлбэл нэг асуудлыг өөр өөрөөр үздэг хамт ажиллагчиддаа хандах байдал туслах ажилтандаа итгэх итгэлээс өөр байна.

Итгэлийн 4 төрөл байна.

  • Ажил гүйцэтгэх чадварт итгэх итгэл. Хэн нэг хүн оноосон ажлыг цагт нь, төсөвлөсөн төсвөөр гүйцэтгэж чадна гэсэн итгэл юм. Туслах ажилтан болон ажлаа шилжүүлдэг хүмүүсийн хувьд энэ маш чухал. Хүмүүсээс багахан зүйл хүсч үүнийг шалгах боломжтой. Ингэснээр хугацаа багатай чухал төсөл дээр хэнийг ажиллуулахаа мэддэг болно.
  • Мэргэжлийн хувьд итгэх итгэл. Хамт ажилладаг мэргэжилтний мэргэжлийн чадвар, мэдлэгт итгэх нь чухал. Тэдний өгөх зөвлөгөө зөв, мэдлэг нь хуучин биш байх ёстой. Мэргэжилтнүүд танд бүтэн, бодитой зургийг өгдөх байх ёстой. Тэдний өгсөн мэдээллийг бусадтай нь давхар шалгах маягаар мэргэжлийн хувьд итгэх эсэхээ тодорхой болгож болно.
  • Улс төржсөн итгэл. Энэ нь хамтран ажиллагчид ажлын байрны дүрэм, хэм хэмжээг ойлгож, байгууллагын тоглоомоор яаж тоглож буйтай холбоотой. Энэ нь нууцлал их шаарддаг бөгөөд стратегийн хувьд хүмүүстэй хамтран ажиллаж байгаа бол нэн чухал. Ажил гүйцэтгэх чадвар, мэргэжлийн чадвар нь хичнээн сайн байлаа ч улс төржсөн маягийн итгэл хүлээлгэх гэдэг нь өөр асуудал. Оюун ухаан сайтай ажилтан байлаа ч амаа хамхина гэдгийг мэдэхгүйгээс мэдээлэл алдагдуулж, ажлыг тань зогсоож болно.
  • Байгууллагын хүрээний итгэл. Нэг байгууллагынх атлаа өөр салбарт ажилладаг хүмүүсийн хүрээнд тогтдог итгэлцэл. Нөгөө хүн байгууллагын ашиг сонирхлыг хувийнхаасаа түрүүнд тавьж буй эсэх, өөр хэлтсийг хүндэтгэж байгаа эсэхээс хамаарч тогтоно. Нөөц сурвалж нь хуваагддаг, өөр өөр хэлтсүүдийн ашиг сонирхол давхацдагаас байгууллага дахь итгэлцлийг тогтоох хэцүү байдаг. Гэхдээ л сайн итгэлцлийг тогтоож болно. Өөр багийнхантай хамтран ашгийн төлөө ажиллах болвол хувиа сайн тохирох ёстой.

Хүмүүстэй хамтран ажиллах боломж бүр тэдний итгэл даах эсэхийг шалгах сайхан боломж байдаг. Хэрвээ нэг хүн итгэлийг тань алдвал ирээдүйд ямар нэг чухал юм хүсэхээс болгоомжлох хэрэгтэй. Байгууллагын амьдралд хоёр дахь боломж гэх зүйлд зориулсан цаг хугацаа, орон зай маш бага байдаг.

Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүийг Карьер менежмент номноос үргэлжлүүлэн уншаарай.

Ажилдаа ахих үнэн мөрдлөг №4-ийг уншихийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан" гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38