Санхүүгийн бие даасан байдалд хүрэхэд туслах энгийн томъёо
2014, 7 сарын 4. 17:280

Тэтгэвэрт гарах насандаа санаа зовох юмгүй ажлаа өгч амрах эсэх нь таны өнөөдөр хэдэн төгрөгний орлого олж байгаа, хэдэн хувийг нь хадгалж чадаж байна, хэрхэн хөрөнгө оруулж байгаагаас чинь хамаарахгүй.

Харин мөнгөө хэрхэн зарцуулж байгаа, цаашид хэрхэн зарцуулах гэж байгаагаас чинь хамаарна. Та хэдий чинээ их зарлагатай байна, төдийчинээ ирээдүйдээ хуримтлал үүсгэх шаардлагатай болно.

Энэхүү энгийн томъёо нь танд хэдий хэмжээний хуримтлал хэрэгтэйг тодорхойлохоос гадна таныг хүссэн цэгтээ хүрэхэд хэр ойрхон байгааг хэлж өгнө.

Таны хүссэн цэг юу вэ?

Өнгөрсөн сард зарцуулсан мөнгөн дүнгээ тооцож үзэхээс эхлэе. Үүнийг мэдэхийн тулд худалдан авсан барааныхаа талон, баримтуудаа шалгах мөн төлбөрийн картынхаа гүйлгээний түүхийг харж болно. Мөн хувийнхаа зардлаа хянахад туслах программ, аппликэшнүүдийг ашиглах боломжтой.

Сарынхаа дундаж зардлыг тооцож гаргасан бол одоо ирээдүйд авах тэтгэвэрийнхээ дүнгээс хасаад үз.

Гарсан дүнг 200-аар үржүүл. Энэ тоо бол та тэтгэвэртээ гарахаасаа өмнө хадгалж цуглуулсан байх хэрэгтэй мөнгөний хэмжээ.

Томъёогоор харвал :

(Сарын дундаж зардалХүлээгдэж буй тэтгэврийн хэмжээ) x 200 = Шаардлагатай хуримтлалын хэмжээ

Жишээ нь хэрэв та сард 4000$ зарцуулдаг, ирээдүйд сардаа 1500$-ийн тэтгэврийн хэмжээ тогтоогдохоор байгаа бол таны ирээдүйдээ хадгалах хэрэгтэй мөнгөний дүн 2,500$ x 200 буюу 500,000$ болно.

Та зорилгодоо хүрэхэд хэр ойрхон байна вэ?

Та өөрийн зорилгын дагуу явж байгаа эсэхээ шалгахын тулд дээрх энгийн томъёогоо ашиглаж болно.

20 настайдаа : Одоогийн сарын зардлаа 10-аар үржүүл

30 настайдаа : Одоогийн сарын зардлаа 25-аар үржүүл

40 настайдаа : Одоогийн сарын зардлаа 50-аар үржүүл

50 настайдаа : Одоогийн сарын зардлаа 100-аар үржүүл

Хэрэв таны орлого энэхүү хадгаламжийг бий болгоход хүрэлцэхгүй байгаа бол сандрах хэрэггүй. Түүний оронд тогтмол зардлынхаа жагсаалтыг гаргаад чухал биш зардлуудаасаа хасч урт хугацааны санхүүгийн аюулгүй байдлаа бий болгоорой.Хуримтлалаа нэмэгдүүлэх хамгийн түрүүнд хийж болох арга бол зардлаа бууруулах.

Таны хүүхдүүд мөн энэ аргыг ашиглах хэрэгтэй юу?

Хамгийн сайхан нь та ингэж ирээдүйнхээ санхүүгийн байдалд анхаарал тавьснаар энэ нь таны хүүхдүүдэд үнэ цэнэтэй сургамж болно.

Бидний олонхи нь хүүхдээ том болохоороо өндөр цалинтай ажилд орж, өөрийн амжиргааны зардлаа эцэг эхийн тусламжгүйгээр олж чаддаг болоосой гэж хүсдэг.

Гэхдээ илүү орлого олохоос илүүтэй зардлаа бууруулах нь хялбар юм гэдгийг мэдсэнээр таны хүүхдүүд ажлаа сонгохдоо мөнгийг биш хийхийг хүсдэг ажлаа л сонгож чадах болно.Хамгийн чухал нь зардлыг аль болох бага байлгаж сурснаар илүү их мөнгөө хадгалж, өөрсдийн санхүүгийн бие даасан байдалд илүү хурдан хүрэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04