Ажил олгогч хэрхэн цалингийн хэмжээг тогтоодог талаар таны мэдэх ёстой 3 зүйл
2014, 7 сарын 8. 9:380

Ажилтнуудын цалингийн мэдээлэл нууц байх ёстой юу, эсвэл бүгдэд нээлттэй байх ёстой юу гэдэг дээр хүн бүр өөр өөр бодолтой байдаг ч цалингийн тухай огт дэлгэж болохгүй зарим асуудлууд бий.

Цалингийн хэмжээг нууцлах асуудал байнга л маргаантай байдаг. Нэг талаас ажилтнуудын цалинг нууц байлгах нь ажил олгогчид ашигтай гэж үзэж байхад нөгөө хэсэг нь цалинг нээлттэй байлгаснаар ажилтнуудын дунд атаархал, дотоод зөрчилдөөнийг бий болгоно гэж үзэж байна.

Нэг нэгнийхээ цалинг бүгд мэддэг байх нь гайхалтай байна уу аймшигтай байна уу аль нь ч байсан гэсэн цалингийн тухай огт дэлгэж болохгүй зарим асуудлууд байдаг: таны цалингийн хэмжээний тухай ажил олгогчтойгоо ярилцах

Хэрэв ажилтан бүр өөрийнх цалинг ажил олгогч хэрхэн бодож тооцсоныг илүү сайн ойлголттой байдаг бол цалингийн сэдвээр гардаг бухимдал багасах болов уу, гэхдээ мэдээж ажил олгогч цалин урамшууллын шудрага сайн стратеги баримталдаг бол (Тодруулж хэлэхэд шудрага гэдэг нь адил албан тушаалуудад адил цалин олгох гэсэн үг биш. Энд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлөх ёстой, жишээ нь ажилласан жил, боловсролын түвшин, ур чадвар, гүйцэтгэлийн түвшин гэх мэт).

Ажилтан бүрийн цалингийнхаа тухай сайтар ойлгоход шаардлагатай 3 зүйл байдаг :

  1. Ажил олгогч цалингийн хэмжээг хэрхэн тогтоох болох
  2. Ихэнх ажил олгогчид байгууллагын албан тушаалын шатлал бүрт цалингийн тодорхой хэмжээг тогтоосон байдаг. Гэхдээ энэ цалингийн түвшний мэдээллийг юун дээр тулгуурлаж тогтоосныг ажилтнууд мэддэггүй. Та үүнийг ажил олгогч, хүний нөөцийн ажилтнаасаа асууж мэдэж авах хэрэгтэй. Хэрэв тэд танд хариулт өгч чадахгүй бол та энд анхаарал хандуулах хэрэгтэй. Ажил олгогч санаанаасаа зохиосон тоогоор биш зөв мэдээлэл дээр үндэслэн таны цалинг зохистой түвшинд тогтоосон гэдгийг та мэдэж авах нь зөв.
  3. Таны ажлын байранд олгогдож буй цалингийн түвшингийн хэдэн хувийг та авч байгаа вэ?

Өөрийнхөө цалинг шудрага тооцогдож байгаа эсэхийг мэдэхгүй байх нь бухимдлыг төрүүлдэг. Сүүлийн үед хийсэн судалгаагаар нууцлаг байдлаар цалинг олгох нь ажлын гүйцэтгэлд нөлөөлж, чадварлаг хүний нөөцийг шинэ ажил хайхад хүргэдэг. Хэрэв хүн бүр өөрийн албан тушаалд авах боломжтой цалингийн хэмжээг мэддэг бол авч байгаа цалингийнхаа түвшингийн талаар илүү нээлттэй, шудлага ярилцах боломжтой болно. Хэрэв ажил олгогч тэр хэмжээг мэдэгдэх сонирхолгүй бол та өөрөө судалж, энэ талаар мэдээлэлтэй байх нь чухал. Өөрийн судалж олсон мэдээллээ ажил олгогчтойгоо ярилцаж хуваалцсанаар танд шудрага цалинг олгож байгаа эсэхийг мэдэж болох юм. Хэрэв ижил түвшний цалин байж чадахгүй байгаа бол учир шалтгааныг тодруулж, хамтран ярилцах нь зүйтэй.

Цалингийнхаа түвшинг ахиулахын тулд та юу хийж чадах вэ?

Таны ажлын байранд олгогддог цалингийн 50% буюу түүнээс дээш хэмжээгээр танд олгодог бол та харьцангуй дажгүй ажилладаг юм байна. 50%-аас доош бол цалингаа өсгөх тал дээр ярилцах цаг нь ирсэн байна. Хэрэв та боломжит цалингаа 100% авдаг бол хамгийн өндөр гүйцэтгэлтэй ажилтан бол сүүлийн үед хийсэн чухал ажлуудаа цуглуулж компанидаа оруулж буй хувь нэмрээ харуулан, удирдлагатайгаа цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр ярилцаарай. Хэрэв удирдлага тань таны ажлын гүйцэтгэл цалингийн дараагийн түвшинд хүргэхэд хангалттай биш гэж үзэж байвал цалингаа нэмэгдүүлэхэд шаардлагатай дараагийн ажлуудаа хамтран төлөвлөөрэй. Ярилцлагаа таны карьер өсөлт, байгууллагадаа таны оруулж чадах хувь нэмрийг оруулж өгөх хэрэгтэй. Сайн удирдах ажилтан бол таныг карьерээ өсгөж цалингаа нэмэгдүүлэх тал дээр нээлттэй ярилцаж, туслах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45
Өмнөд Солонгост бүх нийтийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ
02024-3-28 11:41