Дараах зүйлсийг хийж, бүхэл өдрийн турш илүү бүтээлч байгаарай.
2014, 7 сарын 18. 9:330

Хэрэв та кофе таныг сэргээдэг бодож байгаа бол талархахаасаа өмнө хүлээгээрэй.

Хүн бүр өдрийг зөв хөлөн дээрээ эхлүүлэх давтагдашгүй аргатай байдаг. Тэгвэл амжилттай бизнес эрхлэгчид аливаа зүйлсийг үр дүнтэйгээр хийхийн тулд өглөө бүр юу хийдэг вэ? Бид бизнес эрхлэгчдийн байгууллагаас бүтээмжийг максимум болгох арга, алхмуудыг нь асуусан юм.

“Баярлалаа” гэж хэл.

Би өглөө бүр нэг алхам хийхдээ ч талархалтай байдаг. Өглөөг эерэг бодолтойгоор эхлүүлж, тухайн өдрийн төлөв байдалд зориулж, сайн сайхан зүйлсийг өөртөө сануулснаар таагүй байдлаас зайлсхийдэг.

Бизнесийн дотор орох биш, түүн дээр ажилла.

"Би “Бизнест ажиллах” гэж өөрөө өөртөө нэрлэсэн нэг цагийн хурал хийдэг.Энэ бол хамгийн чухал асуудлууд, бусад хурлаар гаргаж ирсэн асуудлууд, яаралтай и-мэйлүүд гэх мэт зүйлсийг бодох цаг гэсэн үг. Энэ хурал нь өдөр бүр нэг цаг үргэлжилдэг бөгөөд өөрчлөлтийг авчирдаг. Та яагаад бизнестээ 7 хоногт дор хаяж 5 цаг ажиллаж болохгүй гэж?

  • -Кевин Мензи, EO Colorado Slice of Lime-ийн Гүйцэтгэх захирал

Эрэмбэл .

Өдрийг бүтээлч байлгахын тулд би өглөө бүр хамгийн чухал гурван ажил, асуудлууд, тухайн өдөр анхаарах хэрэгтэй байгаа зүйлсээ бичдэг. Ажилдаа гарахаасаа өмнө тэдгээр асуудуудаа гэртээ бичиж, эрэмбэлж, тэдгээр тус бүрийг өглөө эрт календартаа төлөвлөж бичдэг. Энэ процесст хэдхэн секунд л шаардагдах бөгөөд ингэснээр өдөр бүр бүтээлч байх боломжтой.

Дасгал хийх.

Би ямар нэг зүйл хийхээсээ өмнө өглөө бүр дор хаяж 45 минут дасгал хийхээр өөртөө амласан. Дасгал хийх нь миний болон бизнесийн хувьд маш том өөрчлөлтийг авчирсан. Дасгал хийснээр би өдрийг сэргэгээр эхлүүлж, амьдралдаа тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн болдог. Би асуудлыг илүү тайвнаар хүлээн авах боломжтой болж, урт цагаар эрүүл ажиллах, асуудал саад бэрхшээлтэй тулгарах үедээ эерэг хандлагыг ашиглах боломжтой болдог. 

  • Ами Баллейт, EO Seattle Killer Infographics-ийн  ерөнхийлөгч, дэд захирал, удирдах зөвлөлийн дарга,

Эрт эхлүүл.

Нэг өдөр би Лондонд төвтэй үйлчлүүлэгчтэй хурал хийхийн тулд өглөө 6 цагт оффис руугаа явах хэрэгтэй байв. Тэр үйлчлүүлэгчтэй ярилцах яриа 20 минут орчим үргэлжилсэн бөгөөд ажилчид ирэхэд 2 цаг 30 минут үлдсэн байв. Би оффис дээр 8 цаг ажиллахаас илүү ганцаараа байхдаа илүү их зүйлсийг амжуулдаг. Ажилчид олноороо ирэхийн хэрээр миний бүтээмж бодитоор буурах хандлагатай байв. Харин би одоо өглөө 6.30-16.30 хүртэл ажилладаг.

  • Жефф Копер, EO Philadelphia Expo Logic-ийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал,

5 минут бясалгал хий.

Би өдөр бүр 5 минут бясалгал хийж, амьсгалын дасгал хийж амардаг. Энэ нь анхаарлаа төвлөрүүлж, бизнес эрхлэгчийн хувьд тайван бус өдрийг тайван болгох боломжийг олгодог. Би өглөө бүр хамгийн түрүүнд утсаа шалгадаг байсан бөгөөд түүнээс болж стресстдэг байсан. Харин энэхүү богино хэмжээний дасгалыг хийснээр өөрт хэрэгтэй байгаа тэнцвэрийг олж авдаг.

Хүүхдүүдтэйгээ тогло.

Би оффис дээрээ оччихоодбагахан цаг хугацаанд салбарынхаа чиг хандлага, сэдвүүдийг эрэлхийлдэг. Өглөө бүр дижитал мэдээллийн жагсаалтаа сонсдог. Программынхаа хоёрыг нь сонсоно. Бас хүүхдүүдтэйгээ ч хөгжим сонсдог. Ингэснээр хүн бүр аз жаргалтай байж, би салбарынхаа талаар сүүлийн үеийн мэдээллийг авч чаддаг.

  • Николас Голланд, EO Nashville CentreSource-ийн Ерөнхийлөгч ,
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57