“Ирээдүйд гарч болох ажлын байранд” өргөдлөө хэрхэн боловсруулах вэ?
2014, 7 сарын 22. 15:450

Орохоор зорьж байгаа ажилдаа өргөдөл илгээх нь шинэ ажил олох, тухайн ажил олгогч зөв хүнээ олох үр дүнтэй арга юм. Хэрэв та үнэхээр тухайн компанид ажиллахыг хүсч байгаа бол өргөдлөө амжилттай бичих дараах алхмуудыг уншаад үзээрэй.

Нуугдмал зах зээлийг нээж орох

Заримдаа та ажиллахыг хүсч байгаа ажлын байраа олохын тулд зарлагдаж байгаа ажлын байруудыг давж харах хэрэгэй. Ихэнх маш чухал ажлын байрууд зарлагддаггүй бөгөөд та энэхүү нуугдмал ажлын зах зээлд өөрийгөө нээж оруулахын тулд өргөдлөө илгээх хэрэгтэй.

Тухайн ажлын байранд таныг ажиллуулах эрх мэдэл бүхий хүнийг тодорхойлж, өргөдлөө тухайн хүнд хандан бичих хэрэгтэй. Та түүний нэрийг мэдэхгүй байж болох ч компаний вэбсайт болон утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Гэрийн даалгавраа хий

Ихэнх ажил хайгчидэнэ төрлийн өргөдөл бичихдээ тусгайлан зарлагдсан ажлын байранд өргөдөл гаргаж байгаатай адилаар бичдэг.

Гэхдээ өргөдөл гаргагч нар өөрийн хүсэл хандлагар бичээгүй, тухайн ажил олгогчид тусгайлан зориулж бичээгүй байдаг учраас иймэрхүү хандлага ирээдүйн ажил олгогдыг үргээхэд хүргэдэг.

Тиймээс интернэтээс өмнөх ажлын байрны зарууд, сүлжээ эсвэл компаний хэн нэг ажилтантай нь мэдээлэл авах журмаар утсаар холбогдон компаний тухай мэдэж болох бүхий л арга замуудыг эрж хай.

Дараа нь өргөдөлдөө яагаад тухайн ажил олгогчийг сонгосон тухайгаа тодорхой бичих хэрэгтэй. Тухайн компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийг урагш ахиулж чадах хүсэл эрмэлзлэл дүүрэн хүмүүсийг авч ажиллуулахыг хүсдэг эсэх, компаний ерөнхий маневр зэргийн талаар аль болох урам зоригтой бичээрэй.

Өөрийгөө борлуул

Таны өргөдөл тухайн ажил олгогч өөрсдийн санаачлагаар эсвэл хэн нэгний санаачлагаар ажлын байр зарлахаас өмнө боломжит ажлын байрыг нээж илрүүлэхэд чиглэгдэх хэрэгтэй. Тиймээс ажил олгогчийн оюун санаанд зориулан дэлгэрэнгүйгээр, маш нарийн боловсруулах хэрэгтэй.

Ажил олгогчид таныг онцгойлон тэмдэглэж авах шалтгааныг бий болгож, ямар төрлийн ажлын байр хайж байгаа, тэдэнд юу санал болгож чадахаа хэлэх хэрэгтэй. Өөрийн ур чадвар, туршлага, мэдлэгт тулгуурлан өөрийгөө борлуул. Ганцхан үүрэг даалгавраар өөрийгөө бүү хязгаарла.

Дагаж мөрдөх зүйлс

Ажил олгогч таны өргөдөлд хариу өгөхийг хүлээх хэрэггүй. Тэд магадгүй өдөрт хэд хэдэн Сиви хүлээн авч, хэн нэгний өргөдөлд тусгайлан хариу өгөх цаг зав байхгүй байж болох юм.

Хэрэв та тохиромжтой ажлын байр бий болгож орохыг хүсч л байгаа бол 7 хоногийн дараа ажил олгогчтой утсаар юм уу и-мэйлээр харилцах хэрэгтэй. Хэрэв та энэ аргыг ашигладаггүй бол дараа нь тухайн ажил олгогчтой эргэх холбоо үүсгэх боломж болгон ашиглаарай.

Таны сонгон авсан ажлын байрны өргөдөл бол тухайн компаниас ажил горьдож байгаа хэрэг биш тэдэнд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулахад чиглэгдсэн арга хэрэгсэл байх ёстой. Шинэ боломжуудыг нээхэд идэвхитэй байснаар тухайн компанид санаачлагатай, шинийг эрэлхийлэгч, өөрийгөө бусдаас ялгаруулж чаддаг гэдгийг батлан харуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41