Шинэхэн аав нар хүүхэд асрах чөлөө авсныхаа дараа хэрхэн ажил амьдралынхаа тэнцвэрийг хэвээр хадгалах вэ?
2014, 7 сарын 24. 8:580

Шинэхэн төрсөн хүүхдээ бас эхнэрээ орхиод, ердөө нэгхэн 7 хоног хүүхэд асрах чөлөө авсны дараа ажилдаа эргээд орох нь таны хувьд аймшигтай туршлага ч байж болох юм.

Тэгэхээр хүүхэд асрах чөлөө авсныхаа дараа ажилдаа эргэн орох бяцхан зөвлөгөөнүүд бий. Хүүхдээ асарч, бага унтаж, бас ханьдаа халамжтай байх үүргийг хүлээнгээ ажилдаа ч бас хоцрохгүй байхыг хүсдэг шинэхэн аав нарын хувьд эдгээр зөвлөгөө тийм ч хэрэгцээгүй зүйлс биш юм. Ажилдаа эргэн орж байгаа шинэхэн аав нар дагаж мөрдөх алхмууд:

  • Хүүхэд асрах чөлөөний хугацаанд хийдэг байсан зүйлсээ өөрчлөх нь хэдийгээр хэцүү зүйл ч гэсэн та судалгаа хийж, ямар боломж байгааг мэдэх нь чухал. Заримдаа хүүхдээ төрсний дараа хүүхэд асрах чөлөөг сунгах боломж бий.
  • Уян хатан цагийн талаар судлаад үзээрэй. Шөнийн турш хүүхдээ асарсны дараа өдөр нь ажилдаа анхаарал төвлөрүүлэх нь тийм ч амар ажил биш. Зарим ажил олгогчид ажиллах илүү уян хатан цагийн нөхцөл эсвэл оффис дээр ажиллахад илүү уян хатан байдлаар хандах, оффисоос гадуур юу хийж болох талаар анхаарч үздэг. Хүүхдээ төрөхөөс өмнө энэ талаар судалж үзэх нь илүү чухал. Хүүхдээ унтаж байх хугацаанд хажууд нь ажлаа хийвэл илүү амар бас ажилдаа ч анхаарал хандуулж чадна.
  • Хүүхэд өвдөхөд танай компани ямар бодлого баримталдаг болохыг олж мэдэх. Хэрэв их өвддөг эсвэл танай эхнэр өвддөг бол та тэдэнтэй хамт байхыг хүсэх болно. Эхлээд ямар нэг зүйл хийхээсээ өмнө танай ажил олгогч ямар бодлого баримталдаг болохыг урьдчилаад мэдчих хэрэгтэй.
  • Ажил, гэрийн ажил , хүүхэд асрах ажил ч бай завсарлага авч байх хэрэгтэй. Эхнэртээ хүүхдээ харуулаад хааяа ч болов найз нөхөдтэйгөө гадуур гарч, түүнгүйгээр амьдрал үргэлжлэхгүй гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.
  • Завгүй ажилласны дараах амралтын өдрүүд бол таны амрах цаг. Хийх ёстой олон ажил байгаа ч таныг байхгүйд эхнэр чинь энэ бүгдийг хийж чадна гэдэгт итгэхгүй л болов уу. Ажил амьдралын тэнцвэрийг олж, зарим цагийг өөртөө зарцуулдаг байх нь чухал. Цайны цаг ч бас өөртөө зориулах эхний сайхан алхам.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28