Зорилгоо биелүүлэх:Ажил дээр хамгийн завгүй нь байх
2014, 7 сарын 24. 15:550

Маш олон бизнесийн лидерүүдтэй уулзаад тэднээс бизнесээ амжилттай байлгахын тулд юу хийх вэ гэж асуувал бүгд л өөрсдийгөө гайхалтай хүмүүсээр хүрээлүүлж ажиллана л гэж хэлэх байх. Агуу удирдагчид бизнес гэдэг бол юу биш боловч хэсэг бүлэг хүмүүсийг ажилд авч агуу зорилгоо гүйцэлдүүлж болдог гэдгийг мэддэг

Илүү сайн хүмүүс л танай компаний зорилгыг илүү сайн биелүүлнэ шүү дээ. Ямар ч удирдагч ганцаараа уул руу авирдаггүй, түүнд заавал гайхалтай баг бас багийн менежмент хэрэгтэй байдаг.

Гайхалтай амжилтанд хүрсэн маш олон хүмүүс өөрийнх нь баг илүү ухаалаг, илүү авъяастай, илүү ур чадвартай гэдгийг ухамсарлахад бэлэн байдаг. Үнэндээ бол тэд энэ бол тэдний зорилго гэж үргэлж хэлдэг.

Хамгийн шилдэг хүний нөөц бүрдүүлж, хамгийн сайныг нь ажилд авах

Олон тэрбумын орлоготой нэгэн компаний захирал “Миний хамгийн чухал зорилго бол ажил дээр ярих ч завгүй ажилладаг хүнийг ажилд авах” хэлсэн байдаг. Энгийнээр бодоход тэрний санаа ухаалаг биш ч шилдэг хүмүүсээр хүний нөөц бүрдүүлэх, хадгалж авч үлдэх тал дээр гайхалтай. Бусад хүмүүс түүнээс илүү ухаантай ч тэр хувьцааны дийлэнх хэсгийг эзэмшиж байна шүү дээ.

Тэр “Хэрэв би ажил дээр хэн нэгнээс илүү гэдгээ мэддэг бол би №1.Гэхдээ бид эргэлзэж байгаа бол №2 гэсэн үг. Буруу хүмүүсийг ажилд авчээ гэсэн үг.Миний ажил бол тэднийг ажилд оруулж, ажил дээр нь хадгалж үлдэх. Харин тэдний гүйцэтгэх үүрэг бол манай компаний зорилгыг биелүүлэх явдал” гэж тэр хэлжээ.

Энд дурдаж байгаа хамгийн чухал зүйл бол таны оюун ухаан, ур чадвар, туршлагын тухай биш юм. Энэ бол таны эргэн тойронд байгаа гайхалтай хүмүүсийг хүчирхэгжүүлэх, тэднийг хадгалж үлдэх тухай юм. Тиймээс таны бий болгож, хөгжүүлж, хурцлахыг хүсч байгаа ур чадвар бол таны хүний нөөц бүрдүүлэх чадвар.

Тийм учраас та гайхалтай хүмүүсээр хүний нөөц бүрдүүлж ажилд авахдаа яг хэнийг хайж байна вэ? Хэрэв та хэнийг хайж байгаагаа мэдэхгүй байгаа бол та хэзээ ч зөв хүнээ олохгүй. Тэд ч ямаршуухан харагдаж байгаагаа мэдэхгүй, та хэнтэй ч уулзсан байсан өөрийгөө магтаад л өнгөрөх байх.

Хэн нэгнийг ажилд авахаар хүний нөөц бүрдүүлэхдээ хийх эхний алхам бол ажлын байрны тодорхойлолтыг дэлгэрэнгүй, нарийвчилж бичих хэрэгтэй. Энэ бол таны зорилгыг илүү тодорхой, онцгой болгох ба тухайн ажлын байр хэр амжилттай байхыг ч тодорхойлно. Мөн танай багт орж ажиллах хүнд газрын зураг нь ч болно. Нэгэнт зорилгын тухай дурдсан учраас тухайн зорилгод хүрэхэд шаардагдах үндсэн шинжүүдийн талаар дуръя.

Нэгэн мэргэжилтний ярьснаар бол хүний нөөц бүрдүүлэлт бол яг л болзоотой адил гэнэ. Хамгийн эхлээд та яг ямаршуухан хүн хайж байгаагаа өөрөөсөө асууж, тодорхойлох хэрэгтэй. Хайлт хийхээсээ өмнө танай багийн шинэ гишүүн ямар шинэ санаа, санаачлагатай байх хэрэгтэй вэ гэдгээ мэдэх хэрэгтэй.

Танай төсөөлж байгаа ажил горилогчийг тодорхойлох 4 үндсэн асуулт байдаг:

  1. Ажил үүрэг нь юу вэ?
  2. Амжилтыг хэрхэн хэмжих вэ?
  3. Амжилт олоход ямар шинжүүд хэрэгтэй байна?
  4. Баг болон багийн соёлд нийцэхэд ямар шинжүүд хэрэгтэй байна?

Хэрхэн ярилцлага хийх, зөв хүмүүсээ сонгох нь ажилд авах үйл явцын нарийвчилсан арга бөгөөд хэрэв та хэнийг хайж байгаагаа сайн мэдэхгүй байгаа бол таныг мухардалд хүргэж мэдэх юм. Тэгвэл ажилд авах шийдвэр гаргахдаа зөв хандлагатай, тухайн соёлд нийцэх, сурах хүсэл эрмэлзлэлтэй хүнийг л авах талаар бод.

Хандлагаар нь ажилд авах: Боловсрол, туршлага, шагнал урамшуулал болон өмнөх туршлагын шинжүүдээр бодоод үз.

Нэгэн байгууллагын хүн бүр маш эелдэг байлаа. Тухайн байгууллагын мэргэжилтнээс “Танай байгууллагын ажилчид яагаад эелдэг байдаг вэ?” гэж асуухад тэр “Бид хүмүүсийг эелдэг байхыг заадаггүй, харин эелдэг хүмүүсийг ажилд авдаг гэж хэлж байсан юм. Энэ бол үнэхээр гайхалтай. Тэгэхээр эерэг сэтгэлгээтэй, хөдөлмөрч, удирдлагадаа хүрч ажилладаг гэх мэт чадварыг хүмүүст сургахаас илүү тийм чадвартай хүмүүсийг ажилд авах нь илүү хялбар юм.

Тиймээс та байгууллагадаа ямар төрлийн шинжүүдийг хүсч байна? Та хөдөлмөрч, үнэнч шударга эсвэл бүтээлч хүнийг ажилд авахыг хүсч байна уу?Эсвэл шинийг санаачлагч хэрэгтэй юу? Нөхөрсөг эсвэл бусдыг ойлгох чадвартай хүн хэрэгтэй юу?

Нэн тэргүүнд та өөрсдийн хүсч байгаа хандлагаа тодорхойлоод дараа нь ажилд аваарай. Энэ бол бизнесээ амжилттай байлгахын тулд тухайн хандлагуудыг хүмүүст сургахын оронд аль хэдийнэ эзэмшчихсэн хүмүүсээр хүний нөөц бүрдүүлбэл илүү үр дүнтэй юм.

Танай соёлд нийцэх хүнийг ажилд ав. Эхлээд компаний соёлыг тодорхойл. Танай бизнесийн соёл этгээд хачин уу? Дарга нар илүү эрх мэдэлтэй юу? Дуу чимээ багатай юу, тоглоом наргиа ихтэй юу? Ажил хэрэгч, хурдтай юу? Сайн хүн ч буруу газар тавигдсан бол муу хүн болж болно. Та ярилцлага хийж байгаа хүнтэйгээ бизнесийн үнэ цэнийн талаар хувцаалцсан уу? Танай багийн соёл болон бизнесийн амжилтанд нийцэх хэрэгтэйбайгаа сэтгэлгээ, шинж чанар, хандлагуудыг нь жагсаа. Энэ бол маш чухал.

Сурах хүсэл эрмэлзлэлтэй хүмүүсийг ажилд ав: Маш олон хүмүүс туршлагатай хүнийг ажилд авна гэж хэлдэг. Хэн ч ямар ч зүйлийг урьд өмнө нь амжилттай хийж байгаагүй шүү дээ. Сурах хүсэл эрмэлзлэлтэй хүн л ялалт авчрах болно. Сурах эрмзлэлтэй хүмүүс манлайлагч байдаг. Багшлах, зааж сургах чадвар гэдэг бол сэтгэлгээ.

Ярихаас илүү сонсдог хүмүүсийг хай. Даруу төлөв байдлын эрүүл дозтой хүнийг хай. Даруу төлөв байх гэдэг нь өөртөө итгэлгүй байх гэсэн үг биш юм. Энэ нь бусдын санаа бодлыг бодож үзэх чадваргүй,өөрийнхөө санааг бусдад тулгадаг хүн гэсэн үг биш. Сониуч хүмүүсийг хай. Ийм хандлагатай хүмүүс заах, сургах , амжилт өөд тэмүүлэх хүсэлтэй байдаг.

Шилдэг ажилчидтай байгууллага л ялах болно. Удирдагч хүнийүүрэг бол аль болох шилдэг хүмүүсийг ажилд авах явдал юм. Таны бий болгож, хөгжүүлж, хурцлахыг хүсч байгааүндсэн ур чадвар бол хүний нөөц бүрдүүлэх ур чадвар гэдгийг дахин дурдах хэрэгтэй. Танай бизнесийн амжилт таны үйлдлээс л хамаарах юм шиг л ажилла.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02