Энэхүү 5 минутын дасгал таныг шилдэг удирдагч болгоно.
2014, 7 сарын 28. 9:160

Хэт их стресстэй тэмцэж байна уу? Цөөн хэдэн минутанд оюун санаандаа анхаарал хандуулаарай.

Бид бүгдээрээ энэ мэт цаг мөчтэй тулгардаг. Та стресс, санаа зовнил, давшгүй мэт санагдах бизнесийн асуудлуутай тулгарч байна уу? Та тэдгээр асуудлыг даван дийлшгүй мэт санагдаж, юу хийхээ ч мэдэхгүй байна уу? Хэрэв та йогийн ганц дасгалыг ч болов хийж үзээгүй эсвэл ширээнээсээ ч босдоггүй бол эртний йогийн дасгал таньд тустай байх болно.

"Йог болбие махбодын байр байдлаас илүү зүйл юм.," хэмээн Йогийн гүнзгийрүүлсэн, эмчилгээний сургуулийн үндэслэгч Бхава Рам тайлбарлажээ. “Бид илүү тэнцвэртэй байж, жингээ бууруулж, уян хатан, хүчтэй болох талаар боддог. Йог эдгээр бүх зүйлийг хийж чадна. Гэхдээ энэ бол хэрхэн хүн байх тухай бүрэн шинжлэх ухаан гэж хэлж болно. Үндсэн зарчим нь оюун ухаан, сэтгэлээ эзэмдэж, удирдах явдал юм.”

Бхава Рам давшгүй мэт асуудалтай тулгарч байснаа мэддэг бөгөөд өөр хүний сэтгэлийг удирдахад ч суралцаж байгаа юм. Тэрээр Афганистанд дайны үеэр сурвалжлагчаар ажиллаж, түлэгдэж, эрэмдэг зэрэмдэг болсон хүүхдүүдэд тусалдаг байв. Түүний мөргөл, залбирал (магадгүй танил сонсогдох байх) нь “Би бусдаас илүү урт цагаар, шаргуу ажиллах гэж байна” гэсэн үгс байв. Тэр нь түүнийг сайн ажиллаж, албан тушаалаа ахиулахад тусалсан юм. Гэхдээ тэрээр 7 жилийн туршид өөртөө өвчин намдаагч, булчин амраагч тариулж, нурууний гэмтлээсээ болж өвдөж байгаа өвчинтэйгөө тэмцэхийн тулд архи хэрэглэх нь нэмэгдэж байв. Дараа нь тэрээр хоолойны хорт хавдар тусч, амьдрахад хоёр жил л үлдсэн байв.

Түүний уйтгар гунигт автсан байдал хүү нь түүн рүү хараад “Аав аа босоорй” гэж хэлэхэд л дуусгавар болсон гэж хэлж болно. Тэрээр энэ үгнээс урам авч, өвчин намдаагч, архи болон бусад хэрэглэж байсан эмний хэрэглээгээ бууруулахаар шийдсэн юм. Тэр “хөлдсөн”, азгүй амьтан мэт л болсон байв. Үүний дараа түүнд йог болон өвчнөө анагаах Зүүний арга барил бүхий туршилтын хөтөлбөрт хамрагдах боломж олдсон юм. Тэрээр йог, бясалгалаар хичээллэж, цагаан хоол идэж эхэлсэн юм.

"Хоёр жилийн дараа гэхэд би бүхэлдээ бүрэн эмчлэгдэж, дахин хэзээ ч эргэж хараагүй” хэмээн тэрээр ярьсан байна. Тэрээр Бхава Рам буюу “Зүрх сэтгэлээрээ цэвэр ариун байх” гэсэн утгатайСанскрит нэр авчээ. Мөн тэрээр өөрийн дурсамж, тэмдэглэлдээ “Йог миний амьдралыг аварсан нь” тухайгаа бичсэн байна. “Над шиг харанхуй, гунигтай цаг мөчтэй тулгарсан хэн ч бай над шиг босч чадна” хэмээн ярьжээ.

Тэрээр эртний арга барил, нэн ялангуяа оюун сэтгэлээ тайвшруулах талаар хичээл заадаг. “Бид хэт идэвхитэй соёлд амьдарч, үүнийхээ хэрээр байнгын завгүй сэтгэлгээгээр амьдардаг” хэмээн тэрээр ярьжээ. Анхаарал төвлөрүүлэх ганц дасгалаар сэтгэл оюунаа удирдаж, илүү их анхаарлаа төвлөрүүлж чадна.”

Сайн мэдээ гэвэл та ямар ч үед ширээний ард сууж байхдаа ч дараах 8 алхмыг мөрдөж, 5 минутын хугацаанд өөрийгөө тайвшруулж, оюун ухаанаа төвлөрүүлж чадах юм байна:

1. Нүдээ ань.

Анхаарлаа дотогшоогоо чиглүүлж, ухамсраа тогтоон барьж байгаа байдалд шилжиж байгааг анхаар. Тухайн цаг мөчид өдрийн турш анхаарал сарниулсан болон бусад зүйлсийг хойш нь тавь.

2. Амьсгалаа сонс.

Амьсгалаа жинхэнээсээ сонс. Бхава Рам "Үүнийг гүн гүнзгий, удаан бөгөөд аажим аажмаар, бүрэн дүүрэн хийхийг” зөвлөж байна.

3. Өөрийн биеэ мэдэр.

Биенийхээ гадна байгаа бүх зүйлд хүрч байгаагаар амьсгалаа мөрд.

4. Өөрийнхөө гаднах тулгуурыг мэдэр.

Таны сууж байгаа сандал, гишгэж байгаа шал бол дэлхий ертөнц гэсэн үг. “Дэлхий ертөнцийн дэмжлэгийг мэдэр” хэмээн тэр хэлсэн байна.

5. Амьсгалаа гаргадаг шигээ “Би” амьсгал авч байна гэж бод.

Энэ бодлыг амьсгал авдаг шигээ үргэлжлүүлэн давт. Энэ нь таны дотоод амар амгалан, дотоод анхаарал төвлөрлийг гүнзгийрүүлнэ. "Энэ бол оюун санааны йогийн хэлбэр” Бхава Рам хэлжээ.

6. Оюун ухаанаа зүрхнийхээ төвд авчир.

Зүрхний төв гэдэг бол дөрөв дэх чакра буюу биен дэх цээжний хэсэгт байрлах эрчим хүчний цэг юм. Анхаарлаа тэнд “лааны гэрэл мэт” төвлөрүүл.

7. Одоодоо бай.

Та одоодоо байгаагаа санаарай. Таны өмнө шийдвэрлэх бүх асуудал байгаа.

8. Бид бүгдээрээ холбоотой гэдгийг сана.

"Бид бүгдээрээ холбоотой” хэмээн Бхава Рам хэлжээ. Ухамсрын энэ төлөв бол та таны гарт байгаа асуудлуудыг эргэцүүлэн бодож эхэлж байна гэсэн үг.”

Энэхүү богино дасгал нь анхаарлаа төвлөрүүлж, одоодоо байж, мэргэн шийдвэр гаргахад тань тусалдаг хэмээн тэр тайлбарлаж байна. Мөн хэрэгтэй үедээ хурдан хугацаанд энэ төлөвт очиж болох аж.. "Хэрэв та ажлын байран дээр стресстэй байгаа бол өдрийн аль ч цагт таны хийх хэрэгтэй зүйл бол нүдээ аниад, 10 удаа гүнзгий “Би бол” амьсгал авна. Энэ нь таныг дахин анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. "

Хэдийгээр эдгээр дасгалууд нь эртний йогийн дүрмүүд дээр үндэслэсэн боловчтаны тархины хими, сэтгэл хөдлөлд шууд нөлөө үзүүлэх аж. Бид стресстэх үедээ ихэвчлэн симпатик мэдрэлийн системд очдог. Бид стресстсэн үедээ адреналин болон кортизолыг үйлдвэрлэж байдаг бөгөөд дархлалын системийг бууруулж, дасгал хийснээр хоол хүнснээс тэжээл авч, чадварлаг байх боломжтой болно. Симпатик мэдрэлийн систем нь тэмцэх буюу зугтах хариуг өдөөж байдаг.

"Хэрэв бид нүдээ аниад, 10 удаа гүнзгий амьсгал авахад энэ дасгалын тусламжтайгаар парасимпатик мэдрэлийн системийн түвшинд шилждэг. Парасимпатик мэдрэлийн систем нь “амрах ба ухамсарлах” үүргийг өдөөж, тархинаас дофамин болон серотониныг ялгаруулж байдаг. Энд бүх зүйл зохицолддог.Бидний бодол“анагаах” шидтэй химийн бодисуудыг ялгаруулж байдаг.

Тэдгээр нь биднийг илүү сайн шийдвэр гаргахад тусалдаг. Асуудалд тайвнаар хариу өгснөөр стресстэй үеийн хариу урвалаас илүү бүтээлч болгодог. Бид илүү тэнцвэртэй, төвлөрсөн байх үед илүү чадварлаг болдог. "

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57