Таны албан тушаалдаа байр сууриа олох 5 үндсэн шийдвэр
2014, 7 сарын 28. 16:080

Та тодорхой зүйл дээр шийдвэр гаргасан бол бүх зүйлийг өөрчилж чадна.

Шилдэг удирдагч байх нь ухаалаг байх, шаргуу ажиллах эсвэл тодорхойлолтоос илүү зүйл юм. Менежментийн зөвлөх Жулиа Танг Петерс бүх шилдэг удирдагчид өөрсдийн албан тушаалын явцад тодорхой шийдвэртэй тулгардаг хэмээн дурджээ. Тухайн нөхцөл байдалд гаргасан тэдний сонголт нь тэдний албан тушаалын цаашдын байр суурийг тодорхойлж байдаг. Энэ бол том компаниудад албан тушаалын шатаар өгсөж байгаа болон компаниасаа гараад өөрийн бизнесээ эхлүүлж байгаа хүмүүсийн хувьд үнэн үг. "Хүн бүр үүнийг богино зайн уралдаан биш марафон гэж харах хэрэгтэй” хэмээн “Үндсэн зорилго: Амжилттай удирдагч бүр гаргах хэрэгтэй 5 шийдвэр” хэмээх шинэ номондоо чухал зүйлсийг нээн бичсэн Петерс дурджээ. 

"Дижитал эдийн засагт маш олон хүн шинэ компанитайгаар гэр лүүгээ эрт явж байна. Тэд тэрхүү боломжоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа учраас тэд хөрөнгө оруулагчид олж, хурдан өсч хөгждөг. Дараа нь 5, 6 жилийн дараа хөрөнгө оруулагчид “Таньд маш их баярлалаа. Бидэнд дараагийн шинэ түвшинд хүргэх жинхэнэ удирдагч хэрэгтэй” гэж хэлнэ. “Удирдана гэдэг бол хийхэд хэцүү ажил. Та өсч хөгжихийн тулд туршлагатай байх хэрэгтэй. 5 үндсэн зорилго чиглэлийг ойлгож, тэдэнд хүрсэн үедээ зөв шийдвэр гаргах нь таныг үр дүнтэй удирдагч болгоно” хэмээн тэрээр дурджээ.

1. Эхлэл

Эхний шийдвэр нь удирдагчийн албан тушаалын эхэн үед тулгардаг боловч байнга тулгараад байдаггүй. Энэ бол та хэрэгтэй байгаа ур чадвараа олж эзэмшихийн тулд амлалт өгөх цаг үе гэж хэлж болно. Ерөнхийдөө бол бид бүгдээрээ албан тушаалаа эхлүүлэхдээ энэ шийдвэртэй тулгардаг. “Би үнэхээр юуг сайн хийдэг байхыг хүсч байна вэ?” Энэ шийдвэр эхний буюу хоёр дахь ажлын байранд шаардлагагүй байж болох ч бүхий л залуу хүмүүс энэ шийдвэртэй тулгардаг. Зарим хүмүүс аажуу оройхон энэ шийдвэртэй тулгардаг. Та хоёр, гурван ажил хийж үзсэн бөгөөд тэдгээрийн аль нь ч таны “галыг” дүрэлзүүлээгүй байж болох юм. Эсвэл та магадгүй нягтлан бодох бүртгэлээр суралцаад 30 хүртлээ ажиллачихсан бол дараагийн 30 жил нягтлан бодогчоор ажиллахыг хүсэхгүй байж болох юм. Энэ бол таны эхний шийдвэр бөгөөд өөрийгөө судалсан, дараагийн удаа илүү бодлоготой шийдвэр гаргачихсан бол таны хувьд жинхэнэ эхлэл шийдвэр гэсэн үг”.

2. Өөрчлөлтийн зорилго

Та үндсэн боломж буюу чухал асуудлыг шийдвэрлэх үед өөрчлөх зорилго гарч ирдэг. Яагаад энэ үед гарч ирсэн энэ шийдвэр амлалт чухал вэ? Учир нь та саад бэрхшээлүүдтэй тулгарах нь зайлшгүй. Нэн ялангуяа бизнес эрхлэгч бол. Энэ бол хатуухан асуудал байдаг. Энэ үед саад бэрхшээлүүд тулгарч, нөөц хомс болдог. Та бүтэлгүйтлийг илүү мэдэрнэ. Бүтэлгүйтсэн ч би бууж өгөөгүй. Би түүнд хүрэхийн тулд юуг ч хийнэ. Та үнэхээр чухалчлан амлалт өгвөлбусад хүмүүс таны дотор байгаа таныг олж харах болно. Хүмүүс түүнийг хүндэлдэг. Хэрэв таны эрч хүч ямар нэг онцгой зүйл, чухал зүйл эсвэл маш чухал зүйлийг хийх бол тухайн зүйлийг хийх амлалт өг. Хүмүүс эрч хүчтэй байж, түүнийгээ жолоодохыг хүсдэг. Энэ нь өөрийн салбартаа манлайлагч болох суурийг тавьж өгдөг.

3. Тэргүүлэх зорилго

Тэргүүлэх зорилго чиглэл таныг үндсэн саад бэрхшээлтэй тулгарч, түүнийг шийдвэрлэхийн тулд томоохон эрсдэл гаргах үед тулгардаг. Үүнд дотоод саад бэрхшээл ч байж болох юм. Жишээ нь, та урьд өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй эсвэл хийж байгаагүй ямар нэг зүйлтэй тулгарах. Эсвэл таны бизнест онцгой өрсөлдөөний аюул тулгарах гэх мэторчны саад бэрхшээлүүд байж болно. Тиймээс та өрсөлдөх чадвартай хэвээр үлдэхийн тулд ямар нэг зоригтой зүйл хийх эсвэл бүхэлдээ шинэ чиглэл рүү орох хэрэгтэй. Та “Тийм ээ, би энэ бэрхшээлийг даван туулж, өнгөрөөж чадна, дараагийн түвшинд өөрийн манлайллыг хүргэнэ” гэж хэлж болох юм. Петерс эдийн засгийн бууралтын үед тэргүүлэх зорилготойгоо тулгарсан нэгэн бизнес эрхлэгчтэй ярилцжээ. Тэр менежментийн багаа бүрдүүлж, шилдэг гүйцэтгэх захирлуудыг хэрэгтэй үед нь ажлаар хангаж, ажилд авч хариу үзүүлжээ. Энэ бол том төлбөртэй, том эрсдэл. Эдийн засаг нэгэнт сэргэсэн бол түүний бизнес хоёр дахин үнэтэй болсон гэсэн үг.

4. Дахин үүрэг амлалт өгөх

"Хорь эсвэл хорин таван жилийн дараа хүн бүр энэ шийдвэртэй тулгарна” хэмээн Петерс хэлжээ. Та хэд хэдэн ололт, амжилтанд хүрчихсэн. Урт хугацаанд таны ажлууд сайн хийгдсэн боловч таньд урьд төрдөг байсантай адил ажиллах хүсэл эрмэлзлэл төрөхгүй байж болох юм. Ижил компани эсвэл ажилд дахин амлалт өгөх шийдвэртэй тулгарах үед илүү зорилго чиглэлтэй зорилгод дахин амлалт өгөх хэрэгтэй гэсэн үг. “ хэмээн Петерс дурдаж байна. Та бизнесийн амжилтанд хүрчихсэн, одоо өрийн өв залгамжлалыг бүтээхийг хүсч болох юм. Энэ бол цаашдын зорилгод шилжиж байна гэсэн үг. Тэрхүү дахин амлалт нь шийдвэр гаргагчид үргэлжлүүлэх эрч хүчийг өгдөг. Заримдаа дахин амлалт өгөх нь өөрчлөлт хийж байна гэсэн үг. Та хийхийг хүссэн бүх зүйлээ хийчихсэн, харин одоо өөр зүйл хийхийг хүсч болох юм. Та 50 гаран насандаа үүнтэй тулгарах байх. Эсвэл хэзээ ч тулгарахгүй байж болно. Өөртөө дахин амлалт өгөх нь ямар нэг зүйлд бэлтгэх бэлтгэл байж болно. "

5. Чөлөөлөх, бууж өгөх

Бууж өгөх нэн ялангуяа компанийг үндэслэгчийн хувьд стратеги бизнесийн шийдвэр байдаг. Дахин амлалтынхаа зорилгод хүрсэн эсвэл нэг компанидаа ажиллахаар амлалт үүрэг авах, өөрийн албан тушаалаараа олон жил ажилласан, цааш урагшлах шийдвэр гаргах ч бай шилдэг удирдагч нар эрт, орой хэзээ нэгэн цагт үүнтэй тулгардаг. "Тухайн шийдвэрийг хэрхэн тааламжтай байдлаар гаргаж, дараагийн төлөвлөгөөнөөс хамаарч гарч ирэх өөрчлөлтийг хэрхэн зохицуулах нь чухал” хэмээн Петерс дурджээ. Таны албан тушаалыг авч, таньгүйгээр удирдах хүнийг олж, сургаж, чиглүүлж, бэлэн болгоход 5 жил ч болж мэднэ. Маш олон бизнесийн үндэслэгчид “энэ бол миний хүүхэд. Энэ бүгд надаас хамаарна” гэж боддог. Зайлшгүй зүйлийн нэг хэсэг гэдэг бол дараагийн удирдагчаа сонгож, амжилтанд бэлтгэх үүрэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44