Ухаалаг ажиллах супер үр дүнтэй 7 арга
2014, 7 сарын 29. 13:580

Энэ бол шаргуу ажилладаг, илүү амжилттай байдаг хүмүүсийн хувьд нийтлэг буруу ойлголт юм. Та өөрийнхөө болон байгуулагынхаа хувьд хамгийн чухал зорилгуудад хүрэхийн тулд шаргуу ажиллаж чаддаггүй. Та ухаалаг ажиллах хэрэгтэй. Менежментийн тэргүүлэх мэргэжилтэн Петер Дракер “Үр ашиг гэдэг бол аливаа зүйлийгзөвөөр хийх явдал юм. Үр ашигт байдал гэдэг бол зөв зүйлийг хийх явдал юм” хэмээн дурдсан байдаг. Та ямар ч ажил хийдэг бай, илүү ухаалаг, амжилттай ажиллах дараах 7 арга бий.

1. Өөрийн цагийг хамгийн сайнаар ашиглах хуваарийг бий болго.

Даалгавар, хурал, уулзалтуудыг ар араас нь төлөвлө. Ингэснээр та өдөрт олон удаа оффисоос гарахгүй. Цайны цагаа энэ цаг хугацаатай нэгтгэснээр өдөрт төсөл бүр дээр хэр их цаг зарцуулж байгаагаа төлөвлө.

2. Өдөр тутмын, 7 хоног тутмын болон сар тутмынхаа хийх ажлын жагсаалт гарга.

Сар тутамдаа хийх хэрэгтэй байгаа хамгийн чухал зүйлсээ тодруулж, тэдгээр ажлуудаа 7 хоног, өдрөөр хийх ажлынхаа жагсаалтанд хувааж оруул. Энэ бол том төслийг хийж гүйцэтгэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд таны цаг аль болох үр дүнтэй зарцуулагдах болно.

3. Зөвхөн өөрийнхөө хийх ажлыг шийдвэрлэж, үлдсэн ажлаа бусад хүмүүсээр хийлгэ.

Өөрөө завгүй ажил хийж, чухал зүйлсийг орхигдуулахаас зайлсхий. Эхлээд танай багт таны гарт байгаа ажлуудыг хийж чадах хүмүүс байгаа эсэхийг хар. Хэрэв байхгүй болөдөр тутмын нэгэн хэвийн ажлыг харьцангуй хямдаар хийж гүйцэтгэх Fiverr ,Fancy Hands гэх мэт вэбсайтууд маш олон байдаг бөгөөд тэд таны ажлыг хийхдээ баяртай байх болно.

4. Таны хийж чадахгүй зүйлсийг сайн хийдэг хүмүүсийг олж, ажилд ав.

Таньд бичиг цаасны ажил хийх хэрэгтэй төсөл байгаа боловч та үнэхээр юм бичих дургүй юу? Тэгвэл тэрхүү ажлыг зохицуулж, бичих дуртай хэн нэгнийг ажилд ав. Ингэснээр таны ачаалал буурна. Өөрийн давуу талтай зүйлийг хийж, хийж чаддаггүй ажилдаа хүмүүсийг ажилд ав.

5. Зорилгодоо хүрэх эцсийн хугацааг тогтоож, түүндээ хүрэх үед өөрийгөө урамшуул.

Эцсийн хугацааг тогтооно гэдэг бол таны хувьд зорилгодоо хүрэх чухал алхам юм. Та бүх зүйлийг цаг хугацаандаа багтаж хийж байгаа эсэхээ бататгахын тулд жинхэнэ эцсийн хугацаанаас хэд хоногийн өмнө хийж дуусган, өөртөө амьсгаа авах боломж олго. Аливаа зүйлсийг эрт хийж дуусгаснаар дараа дараагийн ажлаа хоцрохгүй хийх боломжийг олгоно.

6. Өөрийн ажил дээрх анхаарал сарниулсан зүйлсийг арилга.

Ажлын өдөр интернэт рүү орж, ухаалаг утсаараа тоглож, утсаар хувийн яриа ярьж, хувийн ажил хийхээс зайлсхий. Мөн зорилгодоо хүрэхэд тохиолдох анхаарал сарниулсан бусад зүйлсээс зайлсхий. Хэрэв та ажил дээрх болон хувийн ажлаа үргэлжлүүлэн хийх дадлыг хөгжүүлж байгаа бол өдрийн турш хийх хэрэгтэй зүйлсээ хийж гүйцэтгэж,хийдэг хүн гэсэн үг. Энэ нь таны гэртээ байх цагийг илүү амар, тааламжтай байх боломжийг олгоно.

7. И-мэйлүүдээ богино бөгөөд зорилго, утга агуулгатай бич.

Нэг өгүүлбэр бичих гэж байгаа бол догол мөр ашиглах хэрэггүй. Ингэх нь таны болон хүлээн авагчийн цаг хугацааг үргүй зарцуулж болох юм. Хүмүүс тодорхой бөгөөд шулуухан и-мэйл мессежүүдэд хурдан хариу өгөх хандлагатай байдаг. Мөн энэ байдалдаа үргэлж эелдэг бөгөөд хүндэтгэлтэй байгааг харуулж байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39