Амжилттай хүмүүст нийтлэг байдаг сэтгэлгээ
2014, 7 сарын 30. 9:210

Ямар нэг дадал зуршил, ур чадвар, дэлхий ертөнцийн талаарх сэтгэлгээний тодорхой арга аргачлал нь таныг мөрөөдөлдөө хүрэхэд тань тусална.

Амжилттай хүмүүс мөрөөдлөө ерөөсөө ч таньж мэдээгүй хүмүүсээс юугаараа ялгаатай вэ? Тэдгээр хүмүүст тодорхой дадал зуршлууд байна уу? Эрсдэл хийх дуртай хүмүүс үү? Харилцаа холбоо тогтоох чадвартай юу? Ухаантай хүмүүс үү? Зарим хүмүүсийн амжилтын хувьд эдгээр хүчин зүйлүүдэд эргэлзэх хэрэггүй боловч эдгээр ялгаатай байдалд үндэслэсэн байх нь тодорхой бөгөөд хүчирхэг сэтгэлгээ билээ.

Саяхан гарсан хэд хэдэн нийтлэлд гол санаа утга, учир бий. Тэдгээрт амжилттай хүмүүс болон дунд зэргийн хүмүүсийн хоорон дахь ялгаа нь төрөлхийн зан төлөв эсвэл хувь хүний хувьд суралцсан зан төлөв биш боловч бид ур чадварт хэрхэн суралцдаг тухай дурдсан байдаг.

Хүмүүс үнэхээр өөрчлөгдөж чаддаг уу?

Зарим хүмүүс авъяас, ур чадвар төрөлхийн гэж боддог. Хэдий та ухаантай ч , шаргуу ажилладаг байсан ч өөрийн зан чанарын суурь онцлогийг өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй. Энэ бол холимог сэтгэлгээ.

Зарим хүмүүс өөрөөр таньж мэддэг. Үүнийг эсрэг өнцгөөр нь харах юм бол хичээл зүтгэл, шаргуу хичээнгүй байдалд үндэслэсэн өсөлтийн сэтгэлгээ гэж нэрлэдэг бөгөөд та өөрийн оюун ухаанаа тэлж, ур чадвараа өргөжүүлж, зан төлөвөө сайжруулж, саад бэрхшээлийг даван туулж чадна. Тэд амжилтанд хүрэх үндэс нь ур чадвар, авъяас, хуучны шаргуу ажиллагаа удамшдаггүй гэж боддог. Амжилттай байх талаар ямар нэг таамаглал бий юу?

Хэрэв та таамаглаагүй байгаа бол амжилтанд хүрдэг хүмүүс ерөнхийдөө өсөлтийн сэтгэлгээтэй байдаг бөгөөд энэ нь Стэнфордын сэтгэл зүйч Карл Двекийн хийсэн томоохон судалгаагаар батлагдсан байна. Түүний саяхан гаргасан дурдсанаар үндсэн агуулга нь богино бөгөөд аятайхан байдлаар бичсэн байна. “Энэ бол таны сэтгэлгээ юм. Амжилттай хүмүүс өсөлт хөгжил, асуудал шийдвэрлэх байдал, өөрийгөө сайжруулах тал дээр анхаардаг бол амжилтгүй хүмүүс өөрсдийн ур чадвараа “үндсэн хөрөнгө” мэт санаж, асуудлаас зайлсхийдэг.” Гэжээ.

Хэрхэн өсөлтийн сэтгэлгээг эзэмших вэ?

Двек судалгааны салбарт ахмад байж болох ч зөвхөн бидний амжилтын сэтгэлгээнд нөлөөлдөг зүйлсийг судалдаг эрдэмтэн биш юм. Түүний хийсэн бас нэг судалгаанд ахлах сургуулийн сурагчдын хандлагын талаар санал авчээ. Зарим сурагчид судалгааны баг хүмүүсийн заримыг нь онцгой, заримыг нь мэргэшсэн гэсэн категорьт хувааж, цаг хугацааны явцад өөрчлөгддөггүй талаар ярьжээ. Зарим нь судлаачдад хүмүүс ерөнхийдөө дасан зохицож, өсч, хөгждөг хэмээн ярьжээ.

Хүмүүсийн итгэл үнэмшил оюутнуудыг өөрчлөхөд ямар нөлөө үзүүлсэн бэ? Двекийн судалгаанд дурдсанаар өсөлтийн сэтгэлгээтэй хүмүүс урт хугацаандаа илүү амжилттай байдаг аж. Товчоор хэлбэл өсөлтийн сэтгэлгээ нь стресс, санаа зовнилыг бууруулж, өөрийгөө хүндэлж, ерөнхийдөө биеийн эрүүл мэндэд ч сайн аж.

Хэдийгээр энэ нь хөдөлшгүй баримт боловч та өсөлтийн сэтгэлгээг эзэмшихийн төлөө хичээх хэрэгтэй.Хэрэв та урьд өмнө нь өөрийн ур чадварыг тогтмол зүйл гэдэгт итгэдэг байсан бол энэ нь таны харах өнцгийн өөрчлөх боломж байж болох юм. Дээрхтэй адил бас нэгэн судалгаагаар ахлах сургуулийн сурагчид нэг хичээлийн жилд өөр бусад зөвлөгөөгүйгээр бие махбод, сэтгэлзүйн хувьд томоохон эерэг өөрчлөлтийг хийж чадсан байна.

"Бидний судалгаагаар өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө өөр өөр аргаар сургаж чадах бөгөөд тэдгээр хүүхдүүдэд байгаа арга буюу түүх нь тэднийг өөрчлөх боломжтой” хэмээн судалгааны зохиогчид дүгнэжээ. Хэрэв тэд хийж чадаж байгаа л бол, та ч бас хийж чадна. Та илүү их амжилттай байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49