Бүрэг ичимхийчүүдэд зориулсан “мөс хагалж” танилын сүлжээгээ өртгөжүүлэх 8 зөвлөгөө
2014, 7 сарын 30. 11:490

Амжилт гэдэг таны давуу талуудаар тодорхойлогдож байдаг. Гэхдээ та ичимхий бүрэг бол өөрийн хүсэл мөрөөдөлдөө бууж өгч болохгүй ээ. Амжилтанд хүрэх олон зам бий.

Танилын хүрээг тэлэх уулзалт, үдэшлэг, арга хэмжээнүүд тодорхой зан чанартай хүмүүст зориулагдсан байдаг байх. Танихгүй хүмүүсээр дүүрсэн өрөөнд бүрэг хүмүүсийн алганы хөлс цутгах нь аргагүй.

Энгийн иймэрхүү арга хэмжээн дээр та заавал бусдын анхаарлын төвд байх албагүй. Нээлттэй хүн шиг хүнтэй танилцах гэж хүчлэхийн оронд тайван байж, өөрийнхөөрөө байх нь илүү чухал.

ТАНД ТУСЛАХ ХЭДЭН ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЕ.

1. ХҮЛЭЭЛТЭЭ УДИРД Танилцах арга хэмжээн дээр та бухимдаж, тогтворгүй байгаа бол бодит биш хүлээлтээр өөрийгөө битгий унтраа. Та хамгийн хөгжилтэй онигоогоо яриад 20 шинэ хүнтэй танилцаж чадаагүй байж болно. Зүгээр дээ, нэг чанартай харилцан яриа 20 өнгөцхөн ярианаас хамаагүй ач холбогдолтой.

2.БЭЛД. “Мөс хагалах” аргуудыг урьдчилан бэлд. Сонирхолтой яриаг өрнүүлэх нээлттэй асуултууд бэлдээд оч. Ихэнх хүмүүс өөрсдийн тухай, ажлынхаа болон хоббиныхоо тухай ярих дуртай байдаг. “Та хэзээнээс эхлэн энэ бүлгэмийн гишүүн болсон бэ?” гэх мэт асуултууд тавь.

3.ЦАГИЙН ХЯЗГААР ТАВЬ. Та арга хэмжээн дээр хэр удаан байхаа тодорхой шийдэж чадвал шинэ хүмүүстэй харилцаа тогтоох ажлаа илүү хурдан, үр бүтээлтэй хийх болно. Хамгийн багадаа 20 минутын хугацаа тавьж, ганц нэг хундага уунгаа ядаж нэг шинэ хүнтэй танилцах хугацаа өөртөөөгөөрэй.Орчиндоо дасан зохицоход ихэвчлэн хэдхээн минут л хангалттай байдаг. Та төлөвлөснөөсөө илүү хугацаанд байж, илүү амжилттай танилын хүрээгээ тэлж чадна.

4.ТАНИЛЦУУЛЖ ӨГӨХИЙГ ХҮС. Таны танилцахыг хүссэн онцгой хүн байгаа бол дундын танилаа олж, таныг танилцуулж өгөхийг хүсээрэй. LinkedIn ашигладаг бол хүссэн хүнтэйгээ танилцахад тань туслах дундын танилаа хайхад хялбар байдаг.

5.СОНСОХ ЧАДВАРАА АШИГЛА. Бүрэг ичимхий хүмүүс ихэвчлэн гайхалтай сонсогчид байдаг. Учир нь ихэнх хүмүүс сонсохоосоо илүү ярих чадвар нь сайн байдаг бол та бусдыг үнэлж чаддаг нь таны давуу тал болох юм.

6. ӨӨРИЙН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦ. Нээлттэй байхад өөрийгөө зоригжуулж хичээгээд үз. Та өөрийнхөө тухай ярих завдалгүй, олон асуултыг тэр хүнд дарааллан тавибал энэ нь илүү байцаалт шинжтэй болно. Ярианы сэдэв дунд өөрийнхөө тухай ярьж оролцож байх нь энгийн сайхан яриа өрнүүлэх болно.

7.ӨӨРИЙГӨӨ БАЙНГА ДАДЛАГАЖУУЛ. Та одоо хүртэл итгэлтэй биш, бухимдаж байгаа бол эрсдэл багатай орчинд өөрийгөө дадлагажуул. Хэн танихгүй өөр хотод, ач холбогдолгүй арга хэмжээнүүд дээр очиж туршаад үз. Янз янзаар яриа өрнүүлж үз. Ингэснээрээ та хэдий эвгүй байдалд орсон ч дараа нь та хэнтэй нь ч уулзахгүй болохоор хамаагүй.

8. БАГА БАГААР АЛХАМ ХИЙ. Өөрийгөө сайн дадлагжуулснаар олон хүний дунд илүү итгэлтэй тайван байж, өөрийнхөө жинхэнэ давуу талуудаа харуулж чаддаг болно. Өдөр тутамдаа хүмүүстэй харилцах дадлага хийхийг зуршлаа болгочих. Оффис дээрээ бяцхан завсарлага авч, хамтран ажиллагсадтайгаа чөлөөтэй яриа өрнүүл. Долоо хоногтоо нэг удаа хамт ажилладаг хүмүүстэйгээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04