Ажил, амьдралдаа хүчирхэг харилцаа холбоог бий болгох 10 алхам
2014, 7 сарын 31. 14:130

Асуудал болоод байгаа хүмүүстэй холбогд.

Ихэнх хүмүүс амжилттай байхын тулд харилцаа холбоотой байх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Гэхдээ үнэндээ бол гадагшаа гараад хийнэ гэдэг бол бас нэг асуудал. Хүмүүс ажил албандаа толгой эргэж, түүнийгээ бодитой бус гэдэгт итгэж, тааламжгүй зан төлөв бол ажлын гүйцэтгэлд анхаарал хандуулах явдлыг тогтворгүй болгож байдаг үйл ажиллагаа”хэмээн Стэнфордын байгууллагын зан төлөв судлаач профессор Жеффри Пеффер хэлсэн байдаг бөгөөд тэрээр сонгох хичээлийн арга замыг судлах нэг хэсэг болгон харилцааг судалдаг юм. Тэрээр “хүмүүс харилцаа холбоог тэдэнд зориулсан эсвэл харилцаа холбоо бий болгож байгаагаа ойлгодоггүй” гэсэн байдаг.

Нэгэн шинэ цахим номын хамтран зохиогч Стэнфордын их сургуулийн 2005 MBA хөтөлбөрийг төгсөгч Росс Вокер харилцаа холбооны чадвар гэдэг бол зөвхөн албан тушаалын амжилтанд чухал төдийгүй хувийн болон төрийн салбарт аливаа ажлыг хийж гүйцэтгэх, байгууллага дотор өөрчлөлт хийхэд чухал” гэсэн байдаг.

Вокер болон бусад зохиогчдын тодорхойлсноор “Харилцаа холбоо тогтоох чадвар ба үр дүнтэй, үр ашигтай нийгмийн ажил” гэсэн ойлголтыг бичсэн байдаг. Вокер Стэнфордын итгэмжлэгдсэн зөвлөлд ажиллах хамгийн залуу гишүүн болж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт албан тушаалаа сонгож, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын санг амжилттай ажилуулж, Холливуудын шөнийн клубуудад өмчтэй болж, Оаклэндийн тамирчдын мэргэжлийн лигийн сагсан бөмбөгийн багт багахан хувь эзэмшдэг болсон юм.

Стэнфордод байхдаа Вокер нэр хүндтэй болж чадсан юм. Тэрээр хүмүүсийн анхаарал татах үйл ажиллагаа, уулзалт яриа төлөвлөж байсан төдийгүй хүмүүсийг ч бас олж чадсан гэж хэлж болно. Эдгээр үйл ажиллагууд нь харилцаа холбоог бий болгож, Вокерийн харилцаа холбоо бий болгох авъяас чадвар ингээд зогсоогүй хэмээн Пеффер дурдсан байна.

Тэд баг болж “Хүмүүс бол тоглоомын нэр: Албан тушаал, амьдралдаа хэрхэн илүү амжилттай байх вэ?” хэмээх номыг бичсэн юм. Уг номноос дараахалхмуудыг иш авсан болно.

1. Нүүр тулан уулзах цагийг тооцоолох

Чикагогийн их сургуулийн профессор Роналд Буртын судалгаагаар “ аливаа нэг хүнтэй харилцах харилцаа холбооноос нэг алхам ухарахад л таньд ирэх үр ашиг буурдаг” гэсэн байдаг. “Энгийнээр бол харилцаа холбоо гэдэг бол хийж болох эсвэл гадны нөөц ашиглан хийж зүйл биш” юм.

2. Хоёр талт харилцааг эрэлхийл

"Хүмүүс бол тоглоомын нэр. Та хүмүүсийг хэрхэн хурдан уншихад суралцаж, таньд тэдэнтэй нийтлэг ямар зүйл байна вэ гэдгийг ойлгох ёстой” хэмээн Вокер дурдсан байна. "Олон нийтэд нэг их мэдээлэл өгөхгүйгээр хийхэд хялбар байдаг”.Хэрэв та өөрийгөө танилцуулахаас өмнө урьдчилаад хуваалцах сонирхол эсвэл мэдлэг мэдээллээ аль хэдийнэ олчихсон бол хэн нэгнээс хариу өгөх нь дамжиггүй”.

3. Эрүүл харилцаа холбоог бий болго

Вокер анх зочид буудлын бизнест ажиллах сонирхолтой байсан бөгөөд тэр судалгаагаараа 20 гаруй насандаа Жое Де Вивре зочид буудлын сүлжээг үүсгэн байгуулсан Чип Конлийг судалсан байв. Вокер эцэст нь 1984 онд Стэнфордын их сургуулийн төгсөгч Конлийг зорив. "Би нэг зэрэг 3 өөр хүмүүстэй уулзсан. Та ч бас уулзах хэрэгтэй” хэмээн Росс Вокер дурдсан байна.

4. Онцгой бай

Гүйцэтгэх захирлууд бол завгүй хүмүүс учраас тодорхой бус санал хүсэлт эсвэл таньд туслахын тулд ямар нэг дарамт, ачаа үүрэхийг хүсдэггүй. Онцгой хүсэлт тавих замаар тэдэнд тусал. Жишээ нь, Вокер Конлийтой уулзаж, түүн рүү зуны турш цалингүй ажиллах дадлагажигч болохыг хүссэн нэг хуудас бүхий товч санал илгээжээ. Шалтгаан нь юу вэ гэвэл Вокер “би өндөр түвшний гүйцэтгэх захирлууд таны төлөө бодох боломжийг олгохгүй гэдэгт найдаж байв. Тэдэнд ямар нэг биет зүйл өгөх нь чухал учраас та тэдэнд дотно байдлыг үлдээж байгаа болохоор таны тухай бодох илүү цаг зарцуулахгүй гэсэн үг.” Гэжээ.

5. Ялгаатай бай

Тодорхой байдлаар бол таны төлөвлөж байгаа салбарт нөлөө бүхий хүмүүстэй холбогдох нь чухал. Гэхдээ хэврэг харилцааны ач холбогдлыг бүү дутуу үнэлээрэй. Таны одоо байгаа албан тушаал эсвэл ирээдүйн төлөвлөгөөнөөс тань хол мэт санагдаж болох авч янз бүрийн хүмүүс, салбар, байршлуудад холбогдох ялгаатай харилцаа холбоог бий болгох нь чухал. Олон янз байдал нь хөрөнгө оруулалт хайж байгаа жижиг бизнесүүдэд ч тустай.

6. Хэлэх гэж байгаа зүйлээ хий

"Илүү амлалт өгч, дутуу ажил хийх хэрэггүй. Гэхдээ үргэлж амлалтаа хэрэгжүүлэх зүйлсийг хийж, нэр хүндээ хадгал. " хэмээн зохиогчид дурджээ. “Санхүүгийн яриа хэлэлцээнд хүлээлтүүд нь дээд хэмжээнд эсвэл таны санасан хэмжээнд бүрэн хүрэхгүй бол хүлээлтийг давуулах амархан. Амлалтаа үргэлжлүүлэх замаар таны нэр хүнд харилцаа холбооны хүрээллээр тархах болно. Аливаа зүйлсийг А-с Б рүү шилжүүлэх эсвэл амлалтаараа дамжуулан гайхалтай ховор нэр хүндийг бий болгож, бусдын итгэлийг олох олон аргаар хөшүүрэгдэж болно” хэмээн Пеффер болон Вокер нар дурдсан байна.

7. Чин сэтгэлээсээ бай

Хамтран зохиогчид таныг хүсэл мөрөөдлөө дагах, өөрийн түүхээ хэрхэн гайхамшигтай болгож, хэн нэгэнтэй хуваалцаж, и-мэйл эсвэл ганцаарчлан хуваалцах талаар дурджээ.

8. Урт хугацааны зүйлсийг бод

Вокер үл хөдлөх хөрөнгийн сандаа зориулж, хөрөнгө оруулагчид хайж, түүний харилцаа холбооны эрэлхийлэл түүнийг Силикон Валийгийн тэрбумтан гүйцэтгэх захиралтай уулзахад хүргэж, түүнээс хөрөнгө оруулалт хүссэн юм. Вокер түүнийгболомжтой хэмжээгээрээ хувь нэмэр оруулахыг хүссэн юм. "Вокер тэрхүү санг анх амжилтыг бий болгох замаар анх харж, боловсруулж, амьдралынхаа туршид түүнтэй хамтран ажиллах хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, тэд ч түүнийг тааламжтай хөрөнгө оруулж, амжилттай ажиллаж чадах хүн гэж харж байв” хэмээн Пеффер дурдсан юм.

9. Хандлагаа бодож үз

"И-мэйл бичих нь заримдаа урлагийн бүтээл мэт байдаг” хэмээн Вокер дурдсан байв. Би үргэлж сэдвийн талаар бодоход цаг гаргадаг байв. Би харилцаа холбоог илэрхийлэх ямар нэг зүйл бичихийг хүсдэг байв. Жишээ нь, хэрэв та оюутан бөгөөд төгсөгчид рүү холбоо тогтоож байгаа бол “Стэнфордын их сургуулийн GSB оюутны хүсэлт” гэх мэт байдлаар бичих нь төгсөгчдийн хувьд одоо суралцаж байгаа эсвэл шинэ төгсөгчдөөс олон тооны шалтгаанаар ийм төрлийн мэдээ хүлээн авахдаа баяртай байх болно гэдгийг мэдэж байна.

10. Харилцаа холбоо, эргэх холбоотой бай

Харилцаа холбоонд байгаа хүмүүстэйгээ холбогдох хялбар арга бол тэдэн рүү и-мэйл илгээж, тэдний харилцаа холбоонд тустай хүмүүсийг ч бас тэдэнд танилцуулж бичих явдал юм. Ингэснээр тэд ч бас өөрсдийн хүрээлэлд байгаа хүмүүсээ тань руу илгээх болно” хэмээн Вокер дурдсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02