ГОЛОМТ БАНК, УНГАРЫН ЭКСПОРТ ИМПОРТ БАНКТАЙ ХАМТРАН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ
2014, 8 сарын 5. 8:500

Голомт банк харилцагчдынхаа бизнесийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, олон улсад өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж ирснийнэгээхэн илрэл болж 2014 оны 07-р сарын 31-нд Унгарын Экспорт Импорт банктай “Дунд хугацааны зээлийн санхүүжилт”-ийн гэрээг байгууллаа.

 Энэхүү гэрээ ёсоор Унгарын Экспорт Импорт банк нь Унгар Улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авах төсөл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн хамтын ажиллагааны үр дүнд, хоёр талын банкууд Унгар Улсаас Монгол Улсад орж ирэх экспортын бүтээгдэхүүнүүд болох эмнэлгийн тоног төхөөрөмж, байгаль орчин, ус хамгаалах тоног төхөөрөмж болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийн импортыгдэмжин ажиллахаар болжээ.

Энэхүү гэрээг Голомт банкны Хөрөнгө оруулалтын газар хариуцсан Тэргүүн дэд захирал Л.Болормаа болон Будапешт хотод байрлах Унгарын Экспорт Импорт банкны Тэргүүн дэд захирал Андрэс Пушкас, Худалдааны санхүүжилт хариуцсан захирал Солт Демко-Зекэрэс нар үзэглэсэн байна. Мөн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Будапешт хот дахь Монгол Улсын Элчин сайдын газар болон Унгарын Эдийн засгийн яамны төлөөлөгчид оролцжээ.

Голомт банкны Хөрөнгө оруулалтын газар хариуцсан тэргүүн дэд захирал Л.Болормаа ёслолын арга хэмжээний үеэр хэлэхдээ:

“Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк Унгар улсаас бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирж буй компани аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллах болно. Голомт банк хоёр улсын хоорондын эдийн засаг бизнесийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх боломжтой болж буйдаа туйлын баяртай байна” гэсэн байна.

Голомт банк, Унгарын Экспорт Импорт банкны байгуулсан “Дунд хугацааны зээлийн санхүүжилт”-ийн гэрээ нь Унгар, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн одоогийн харилцааг улам батжин бэхжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт 2 тал итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01