Ажил дээрээ илүү хүндлүүлэх 5 арга
2014, 8 сарын 5. 12:210

Өөрийнхөө хүчин чармайлтыг хүндэл. Өөрийгөө хүндэл. Өөрийгөө хүндлэх нь хувийн сахилга батыг бий болгодог. Бүснээсээ чанга атгах үедээ л өөрийнхөө жинхэнэ хүчийг мэдэрдэг.Клинт Ийствүүд.

Энэ зарчим Клинт Ийствүүдийн албан тушаалд маш сайн тохирсон мэт харагдаж болох юм. Хэрэв та ажил дээрээ илүү их хүндлүүлэхийг хүсч байгаа бол та ч бас хэрэгжүүлж болно.

Хэрэв танай хамт олон, боссууд, доод тушаалын ажилтнууд болон үйлчлүүлэгчид таньтай илүү хүндэтгэлтэй харилцдаг бол ямар зүйл дээр хүндэтгэлтэй байдаг вэ гэдгээ тодорхойлох цаг гарга. Та илүү их мөнгө олохыг хүсч байна уу? Та эдгээр хүмүүстэй илүү их харилцаатай баймаар байна уу?

1. Өөрийнхөө үнэт зүйлийг тодорхойл.Хүмүүс давуу тал, өрсөлдөх чадварыг дагаж мөрддөг. Таныг ямар зүйл илүү сайн, хүчтэй хүн болгож байдаг талаар бод. Та урагш ахиулахыг хүсч байгаа болон өөрчилмөөр байгаатэдгээр ойлголтуудаа жагсаан бич. Энэхүү жагсаалт нь үнэт зүйл тус бүрийг урагш ахиулах, өөрчлөх гайхалтай мөчийг авчирна.

2. Өөрийнхөө хүсэл тэмүүллийг олж нээ. Хэрэв таньд эцсийн зорилгодоо хүрэх бодит аялал,хүсэл тэмүүлэл байдаг бол энэ таныг хаана байхыг хүсч байна, түүндээ хүрэхэд тань туслах гайхалтай арга байх болно. Хүсэл тэмүүлэлтэй ажилчид оффисийн эргэн тойронд байгаа өөрсдийн харилцаа хамаарлыг гүнзгийрүүлэх, бусадтай нөхөрлөх, бусдаар ихээхэн хүндлүүлэх хандлагатай байдаг.

3. Зорилгоо таньж мэд. Корпорэйт Америкабол хэцүү газар. Энд таны урам хугарч ч болох юм. Хэрэв таны зорилго бусад пүүсүүдээс илүү үйлчлүүлэгчиддээ сайн үйлчлэх бол түүндээ л анхаарал хандуул. Уян хатан байдал болон эерэг хандлага эргэн тойрон дахь зүйлсээ хурдан таньж мэдэхэд туслах болно.

4. Ирээдүйд ямаршуухан байх талаар төсөөл.

Та илүү хүндлэл хүлээж, нөхөрлөл бий болгож, амжилтанд хүрэх үед ямаршуухан байх талаар бодож төсөөлөх цаг гарга. Төгс болгохын тулд дахин дахин давтаж, сургуулилт хий. Түүндээ хүрэхийн тулд хэдэн удаа гүнзгий амьсгал авч, сөрөг бодлуудаа толгойноосоо гарган, оюун санаандаа бодитоор болж байгаа мэт төсөөлж эхэл.

5. Ганцаараа үглэхээ болиод бусдын анхаарлыг тат.

Та хүмүүсийн дунд өөрийгөө байгаа дүр зургийг төсөөлөх үедээ хамгийн түрүүнд өөрийгөө эхэлж хардаг тийм үү? Хүмүүс (оффис дотор, оффисоос гадуур хаана ч бай) их бодолд автдаг. Хүмүүс бялдуучилж, өөртөө анхаарал хандуулахаа больж, тэдний сонирхлыг татаж эхэлж байгаа хувь хүний хувьд болон удирдагчийн хувьд тань илүү сайн хариу үзүүлж эхэлдэг.

Эдгээр алхмуудыг хийхэд амар биш ч үүнийг илүү сайхан амьдрахын тулд өөрийгөө хөгжүүлж байгаа байдал гэж бод. Би хэдэн 7 хоногийн өмнө онгоцноос үсэрч, шүхрээр буух гэж байгаад шүхэр нь задраагүй Нави Сийл багийн гишүүний тухай нэгэн түүх сонссон юм.

Тэрээр сүүлд нь шүхэр нь задарч, өөрийгөө аварсан нь түүний анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгосон өргөтгөсөн сургалтбайсан аж. Энэ байдал маргааш эсвэл 7 хоногийн дараа, сарын дараа ч тохиолдохгүй байж болох авч өөрийгөө сургаж, бусадтай харилцах харилцаандаа суралцаж чадвал мэргэжлийн болон хувийн байдлаар илүү их хүндлэл хүлээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02