Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд: II ХЭСЭГ- Захиралтайгаа харьцах талаар баримтлах мөрдлөгүүд
2014, 8 сарын 7. 16:090

Мөрдлөг 7. Захирлаа хүндэтгэ: 

Захирлынхаа ажлын арга барилд нийцэж ажиллах нь чухал

Зарим улс орнуудад ажилчид нь өөрсдийн анкетаа захирлынхаасаа заавал муу харагдахаар бичдэг гэнэ. Ингэснээр тэд захирлаа сайн харагдуулахыг хүсдэг байна. Америкийн оффис орчинд, ажил дээр иймэрхүү маягаар аашлах нь зохимжгүй төдийгүй гаж, этгээд санагдаж болно. Манайд арай ийм юм байхгүй ч гэлээ захиралтайгаа сайн харилцаатай байх нь танд ажилдаа өсөх боломж олгоно. Хэрвээ захирал тань таныг сонирхолд нь нийцүүлж хийдэг гэдгийг мэдвэл танд амжилтанд хүрэхэд туслах болно. 


Сайн харилцаа бүр тодорхой хөдөлмөр шаарддаг. Та их азтай, захиралтайгаа сайн харилцаатай, сэтгэх, ажиллах хэв маягтай нь нийцэн ажилладаг байж болно. Гэвч ажлын харилцаанд буруу ойлголцол, гомдол зайлшгүй үүсдэг. Захиралдаа үгээ илүү хүргэж, чиглүүлэг авч, хэлж буй зүйлийг тань ойлгоосой гэж бодож байвал юу хийх вэ? Ажил болохгүй байгааг захирал тань ойлгох ёстой гэж бодож байвал тэр буруу. Үнэнийг хэлэхэд таныг удирдах нь түүний ажил юм. Тиймээс таны дээр буй менежер л гэхэд дор хаяж танаас өөр ажилтантай учир зөвхөн танд зориулж өөрийн дадал зуршлаа өөрчлөхгүй. Харин та ганц юмуу хоёрхон захиралтай байх учир тэдний хэрэгцээнд тохируулан өөрийн үйлдлээ өөрчилж болно. Захирлаа хүндэтгэнэ гэдэг нь өөртэй тань ажиллахын тулд яах хэрэгтэйг захирал ойлгоосой гэж бодохын оронд чухам ямар арга барил түүний санаанд нийцдэгийг олох явдал юм. Хэрвээ та энэхүү өөрчлөлтийг аятайхан хийж чадвал сайжирсныг захирал тань анзаарч, таныг магтах болно. Том байгууллагын сайшаан дэмждэг захирал бол таны авъяас билгийг илрүүлэх, эрх мэдлийн шатаар өгсөж амжилтанд хүрэхэд тань туслах дамжуулах шугам л гэсэн үг.

Жан Азид ажиллаж байхдаа зөвхөн эргэн тойрныхоо хүмүүст л анхаарлаа хандуулдаг захиралд ажлаа тайлагнадаг байжээ. Тиймээс Жан долоо хоног бүр захирал руугаа утасдаж хийх ажлаа асуудаг байв. Гэвч харамсалтай нь захирал нь түүний ярьсан зүйлийг бараг санадаггүй, мартчихдаг байжээ.
Тиймээс Жан нэгэн шинэ тактик туршиж үзжээ. Тэрээр гол гол асуудлууд, ажлуудаа жагсаасан хуудас цаас аваад байгууллагынхаа контороор байнга орох шалтагтай болсон байна. Өмнөө барьсан цаасыг нь хараад захирал нь арай “ухаантай” болжээ. Захирал асуудлуудыг нэг нэгээр нь шалгаж, мэдээллийг сонсоод Жаны саналыг захирлуудын зөвлөлийн хуралд хүртэл оруулдаг болсон байна. Жан энэхүү “зальдах хуудсаа” захиралтайгаа биечлэн уулзах, утсаар ярихын аль алинд хэрэглэдэг болжээ. Одоо захирал нь Жаныг ухаантай, итгэж болохоор хүн юм байна гэж боддог болж, багийнхаа үнэнч, итгэлтэй гишүүн гэж үзэх болсон байна.

Хүмүүс мэдээллийг өөр өөрөөр хүлээн авдаг. Ихэнх гүйцэтгэх удирдлагууд мэдээллийг сонсохоос илүүгээр харах, уншихыг илүүд үздэг. Хэрвээ нэг арга барил тань ажиллахгүй бол захиралдаа мэдээллийг хүргэж болохыг эрэлхийл. Жагсаалт гаргах, аман товч мэдэгдэл, хүснэгт гэх мэт. Шууд асуух юмуу, дадал зуршлыг нь ажигла.

Харилцаа гэдэг хоёр талын оролцоотой үйл явц байдаг ч нэг тал нь томоохон өөрчлөлт гаргаж болно. Санаачлагыг гартаа авч, стратегитайгаар, сэмхнээр захиралтайгаа харьцах харьцаагаа өөрчилж болно.

Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүийг Карьер менежмент номноос үргэлжлүүлэн уншаарай.

Ажилдаа ахих үнэн мөрдлөг №6-г уншихийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47