Шинээр ажилтан авахдаа ашиглах 8 алхам
2014, 8 сарын 18. 10:480

Хэрэв танай компани жижиг компани бол шинээр ажилтан авах хэрэгцээ гарах, эдийн засгийн бууралтын цаг үетэй ч тулгарч болох юм. Дараах 8 алхам таны шинээр ажилтан авах үр дүн, ажилд авах процессийг хурдасгах болно:

Ажлын байрны тодорхойлолтыг маш тодорхой болго. Та ажилд авах үйл явцаа эхлүүлэх гэж байна. Эдийн засаг сайн үед ажилчид ихэвчлэн энэ алхмыг алгасаад шууд л хаалгаар орж ирдэг. Таньд магадгүй ажилчдын тоо хэрэгтэй байж магадгүй ч нэг сараас дээш хугацаагаар ажиллах өндөр бүтээмжтэй ажилчид хэрэгтэй гэсэн үг биш.

Шинээр ажилтан авахдаа дараах чадваруудыг ашиглахад тийм ч хэцүү биш. Та хэрэгцээгээ үнэлэхдээ хүрэхийг хүсч байгаа үр дүнгээ шинжлэхэд цаг гаргаж, ажлын байрны тодорхойлолт гаргах эдгээр шинжүүдийг багтаа. Ингэснээр та таньд үнэхээр хэрэгтэй байгаа зүйлээс илүү таньд хэрэгтэй байгаа хүнийхээ түвшинг ойлгож мэднэ гэсэн үг.

Сарнайг цэцэглүүл.Ажил горилогчидтой уулзахад “Би тэгдэг ингэдэг” гэж тухайн мөчид хэлдэггүй. Шинэ ажилтныг багтаа авч байгаадаа хэр таатай сайхан байгаагаа тэдэнд мэдэгдэх зорилт тавь. Та тэдэнд хувийн мэдээлэл бүхий бизнес картаа илгээ. Мөн компаний лого бүхий аяга, цамц гэх мэт эд зүйлсийг илгээвэл тэд хаалгаар орж ирэхээсээ өмнө л танай гэр бүлийн нэг хэсэг болсон юм шиг сэтгэгдэл төрөх болно.

Тэднийг ирэхэд нь бэлтгэ.Та ханан дээрээ байгаа ажилчдын жагсаалтаас хэн нэгнийг олохын тулд шинэ оффисоороо очиж байсан уу? Шинэ ажилтныг ирэхээс нь өмнө бэлтгэвэл тэднийг шинэ ажилд нь хурдан оруулж, ажлын эхний өдрөөсөө л бүтээлч байх болно. Маш сайн боловсруулсан хөтөлбөр нь шинэ ажилтныг ирэхээс нь өмнө тэднийг зөв ажилдаа орсон гэдгийг баталгаажуулж, маш сайн дэмжлэг үзүүлэх нь чухал нөлөө үзүүлдэг. Нэн ялангуяа эхний 30-90 өдөр тусалж дэмжих нь чухал. Энэ нь ажилтны халаа сэлгээг бууруулахад ч тусална.

Тохирох хүнийг ажилд ав.Та тодорхой хэмжээгээр гол тоглогчдыг сонгож чаддаггүй. Олон компаниуд бүхий л цаг хугацаанд тохирсон хүнээ авч чаддаггүй. Ажилтнаа сонгон шалгаруулах процессоороо компанидаа зөв тохиорох хүнийг ажилд авах нь чухал.

Зан төлөвийн ярилцлагын асуултууд ашиглан ажил горилогчийн өнгөрсөн үеийн зан төлөвөөс ирээдүйн зан төлөвийг таамаглах нь тухайн ажил горилогч тохирч байгаа эсэхийг үнэлэх боломжит хамгийн сайн аргуудын нэг юм. Түүнчлэн нэгэн мэргэжилтний зөвлөж байгаагаар эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө зан чанарын үнэлгээ хийхийг санал болгож байна.

Ажил хийдэггүй хүмүүсийг цэвэрлэ.Та оффис дээрээ магадгүй бусад хүмүүсээс хоёр дахин их шаргуу ажиллах хэрэгтэй байх. Яагаад гэвэл хүмүүс аль эрт яваад өгдөг. Энэ нөхцөлд зарим хүмүүс ажил дээрээ үлдэж, ажиллах хэрэгтэй байж болох ч ихэнх нь ажлаасаа эрт тарж, ганц нэгхэн хүмүүс л шаргуу ажиллаж байдаг.

Багаа сайн удирдаж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд шинэ хүмүүсийг авчрахаас өмнө “үхсэн мод”-нуудыг цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв та шинээр ажилтан авахдаа алдаа гаргасан бол эдгээр алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

Тодорхой орчин нөхцлийг бий болго.Вэйсманы хэлснээр эдийн засгийн бууралтын үед хүмүүсийг тодорхой бус байдалд оруулахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хийж байгаа ажил нь тодорхойгүй санагддаг ажилтан үргэлж айдас, эргэлзээтэй тулгарах бөгөөд анхаарал нь ч төвлөрдөггүй. Тиймээс ажил олгогчид ямар ч ажил хийдэг бай тэдний ажлын нөхцөл байдлын талаар аль болох боломжийн хирээр тодорхоймэдээлэл өгөх хэрэгтэй.

Түүний хэлж буйгаар ажил олгогчид аль болох их харилцаа холбоотой байж, корпорацийн ил тод байдлыг бий болгосноор үүнийг хийж чадна гэжээ. Мөн ажилчдынхаа нөхцөл байдлыг хянах чадвартай байх нь чухал.

Ажилчдаа хамгаалах хэрэггүй.Та магадгүй ажилчдаа энэ удаад ажилтай байгаа нь аз гэж бодож байгаа байх. Энэ бол сайн. Гэхдээ таны мэдрэмж бол таны л мэдрэмж. Хүмүүсийг их шамдуулах нь хүмүүсийг шаргуу ажиллуулж байна гэсэн үг биш. Үүний оронд ажилчдаа үнэ цэнэтэй, ажилчдтайгаа харилцаа холбоотой байх орчныг бий болгох нь чухал.

Тэдэнтэй харилцаа холбоотой бай. Ажилчидтай харилцаа холбоотой байх үндсэн хүчин зүйл бол дарга, удирдагчид тэдэнтэй харилцаа холбоотой байдаг гэсэн мэдрэмжийг төрүүлэх явдал юм. Тэдэнтэй харилцан яриа өрнүүлэх нь хувийн харилцааг бий болгоход чиглүүлж, ажилчид өөрсдийн чөлөөт цагаа зориулахад бэлэн байдаг.

Энэ бол таны тухай биш; Энэ бол тэдний тухай юм.Лиза Мартин бол топ зөвлөх, сургагч бөгөөд чадварлаг хүмүүс эдийн засгийн нөхцөл байдлыг үл харгалзан шинэ ажилд орохдоо тодорхой нөлөө үзүүлж, эерэг хувь нэмэр оруулах чадвартай байдаг гэдэгт итгэдэг хэмээжээ. Түүний зөвлөж байгаагаар ажилчдынхаа үнэт зүйл, хүсэл тэмүүллийг олж нээж, тэдний ажиллахыг хүсдэг чиглэлээр нь тэдний боломж чадварыг нь тэлж, төслүүдэд ажиллуулах нь чухал аж.

Шинэ ажилтнууд бол чухал нөөц бөгөөд шинээр ажилтан авах бүртээ тэдэнд тааламжтай хандах хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд ажилчин бүр үнэ цэнэтэй гэдгээ мэдрэх нөхлийг та бүрдүүлж байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41