Одоо цагтаа амьдарцгаая
2014, 8 сарын 19. 11:040

Одоо буюу одоогийн цаг мөчид амьдарна гэдэг нь бүх мэдрэмжээрээ одоог мэдэрч,ухаарна гэсэн үг юм. Энэ бол өнгөрснийг бодох эсвэл ирээдүйд санаа зовох гэсэн үг биш юм.

Бид өмнөө яг одоо байгаа зүйлсэд анхаарал хандуулснаар бид хийж байгаа зүйлдээ бүрэн анхаарал хандуулж, үр дүнг бий болгодог.

Амьдралын хором мөч бүрийг мэдэрч байх нь бидэнд тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, илүү утга учиртай болгох боломжийг олгодог. Зарцуулж буй цаг хугацаанд анхаарахаас илүүтэй одоодоо амьдарснаар бид илүү тааламжтай байж, хором мөч бүрийн амтыг мэдэрдэг. Бид тоо хэмжээнд зориулагдсан чанарт сэтгэл ханадаггүй.

Мэдээж хэрэг энэ нь бидэнд төлөвлөгөө зорилго тавих эсвэл ирээдүйдээ бэлтгэх хэрэггүй гэсэн үг биш юм. Бид бүгд энэ бүх зүйлсийг хийж, эдгээрийн хором мөч бүрийг тааламжтай өнгөрүүлж чадна.

Жишээ нь, хэрэв бид өдөр бүр дасгал хийх зорилго тавьсан бол үүнийг бодитоор хийж байхдаа, тухайн дасгалыг хийж байхдаа тааламжтай байх боломжтой.

Бид өөрсдийгөө тухайн хором мөчдөө амьдрахад суралцаж эхлэх үед үүний гайхамшгийг мэдрэх болно. Бид өөрсдийн эрч хүчээ хэрхэн удирдаж, анхаарал төвлөрүүлэхээ мэддэг. Мэргэжлийн тамирчид энэ төрлийн анхаарал төвлөрлийг маш сайн ойлгож, ашигладаг. Тэд энэхүү ололт, амжилт нь эрч хүчээ чадварлагаа удирдаж, тэнцвэржүүлсний үр дүн гэдгийг мэддэг.

Өнгөрч байгаа хором мөч бүрийг бид ойлгох ёстой. Бидний хийж байгаа бүх зүйл болон бидний харилцдаг бүх хүмүүст бид бүрэн анхаарлаа хандуулдаг.Бид амарч байхдаа ч тухайн хором мөчийнхөө амт шимтийг мэдэрч байх хэрэгтэй. Энэ нь бидэнд өөрсдийгөө цэнэглэж, шинэчилж, цэвэр тунгалаг байх боломжийг олгодог.

Бид өөрсдийнхөө хувьд болон амьдралдаа томоохон хүлээлттэй байдаг. Бид тэдгээрийг бодитоор хийх үйл явцдаа амтыг нь мэдрэхгүйгээр хийх гэж яарж, сандарч байдаг шүү дээ. Юунд яарч байна вэ? Бид хаашаа явж байгаа юм бол?

Хэрэв бид зогсож, хаана хүрсэн байхаа боддоггүй бол магадгүй зорилго дутагдаж байгаа байх. Үүний оронд хором бүрийг мэдэрч, түүнээс суралцснаар бид ухамсартай, зорилготой, хариуцлагатай амьдарч чадна.

Өөрөөр хэлбэл бид өнгөрсөнд амьдарч, өнгөрсөн гашуун туршлагаасаа салж чадахгүй бол бид буруу тийшээгээ явж эсвэл хүнд хэцүү байдалтай тулгарч, одоо ч, ирээдүй ч бас адилхан байх болно. Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй. Гэхдээ өнгөрсөн үе бол өнгөрсөн үе урчаас зүгээр л урагшлах хэрэгтэй гэдгийг мэддэг. Хором мөчдөө амьдарна гэдэг нь өнгөрснөөс ангижирч, ирээдүйдээ итгэж амьдарна гэсэн үг. Бид одоо байгаадаа эерэг бөгөөд өөдрөг байх үед эерэг бөгөөд баталгаатай ирээдүйн боломжуудыг нээдэг. Бид хором мөч бүрийг өнгөрүүлж байна. Тиймээс одоодоо амьдар.

Одоодоо амьдрах алхмууд

  • Өөрийнхөө оюун санааг одоогийн үйл ажиллагаандаа л төвлөрүүл.
  • Оролц, хийж байгаа зүйлээ мэдэр. Үйл явцын амт шимтийг мэдэр.
  • Одоодоо амьдрахын тулд хором мөч бүрт амар амгалан байх техникүүдээс суралц.
  • Хараа, дуу хоолой, үнэр, хүрээлэн буй орчин гээд эргэн тойрноо анхаарч, анзаар.
  • Бусдыг, хөгжим болон чимээгүй байх үеийг ч сонс.
  • Идэж байгаа хоолундаа ч амтал. Хэсэг бүрийг нь амтал.

Одоодоо амьдрахын ач тус

✓Та өөрийнхөө бодол, мэдрэмжтэй илүү их холбогдоно.

✓бусадтай илүү их харилцаа холбоотой байна. 

✓амьдралаас илүү тааламжтай бөгөөд талархалтай мэдрэмжийг авна.

✓хэрэв та одоодоо амьдарвал өөрийгөө ч үл анзаарна.

✓анхаарал сайн төвлөрч, илүү амар амгалан, цовоо сэргэлэн, мэдрэмжтэй болно.

✓санаа зовнил, айдас багасч байгааг мэдэрнэ.

Одоодоо амьдарч сурахад цаг гаргаж, дадлага хий. Одооноос эхлээд амьдралыг цоо шинэ өнцгөөр хар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42