Тэнцвэртэй амьдралын 5 алхам
2014, 8 сарын 19. 17:070

Сайн тэнцвэртэй амьдрал бол хувийн идэвхитэй байдал, оюун санааны амар амгалан байдал, сайхан амьдралын үндэс суурь билээ.

Бид ажилладаг, сургуульд явдаг, тэтгэвэрт гарсан ч бай бид бүгдээрээ үүрэг хариуцлага хүлээдэг.

Бид үргэлж хэн нэгэнд, ямар нэг зүйлд хариу өгч байдаг. Бидний хийхийг хүсдэг бас хийх ёстой зүйлс ч бас бий.

Тэнцвэртэй байдлын асуудал бол бид дуртай бас хийхийг хүссэн зүйлийнхээ төлөө юу хийхийг хүсдэгээ мэдэх явдал юм. Энэ тийм ч хялбар биш. Бид стрессээ бууруулж, бие махбод болоод сэтгэлзүйн тэнцвэрт байдлаа тэнцвэржүүлж, амьдралаа тэнцвэртэй байдлаар удирдах нь чухал.

Тэнцвэртэй амьдрах алхмууд:

1. Өөртөө анхаарал хандуулж, боловсруул.Хэрэв та эрүүл биш бол юуг ч хийж чадахгүй. Сайн амарч, дасгал хийж, зөв хоолло. Олон хүмүүс чанар муутай хоол идэж, бага дасгал сургуулилт хийж, ажил үүргээ тохиромжтой байдлаар хийхгүйгээр илүүдэл өөхөө хайлуулж чадна гэж боддог. Магадгүй та залуу бол эдгээр зүйлсийг хойш нь тавьдаг байж болох юм. Гэхдээ нөгөө талаас нь харвал энэ амьдралын хэв маяг бидний хувьд хамгийн сайн нь байдаг. Хүчтэй байдал бол бодит боломж юм.

Та магадгүй алхах, дасгал хийх, хөгжим сонсох гэх мэт хийх дуртай зүйлсээ хойш нь тавихыг хүсдэг байж болох юм. Ном уншиж, бясалгал хийж, халуун ваннд орж өдрийг сайхан өнгөрүүлж, өөрийгөө тайвшруул.

2. Таны хамгийн чухал зүйлс юу болохыг олж мэд.Тэнцвэрт байдал бол та бүх зүйлийг хийж чадна гэсэн үг биш. Өөрийнхөө үнэт зүйлсийг тодорхойлж, таны хувьд юу чухал болохыг шийдвэрлэснийхээ дараа өөрийнхөө хил хязгаарыг тодорхойл. Та магадгүй албан тушаал ахих, гэр бүлтэй болох, сургуульд явах гэх мэт үйл явц дээр байж болох юм. Та амьдралынхаа ямар үе шат дээр байгаагаас хамаараад таны анхаарах зүйлс, эрч хүч ялгаатай байх болно. Амьдралдаа олон том зүйлсийг нэг дор хийх гэж хичээх хэрэггүй. Гэхдээ та шалгалтандаа бэлдэж байхдаа хуримаа төлөвлөх нь тийм ч сайхан санаа биш. Та албан тушаалын чиглэл, харилцааныхаа талаар итэлтэй бус байгаа бол гэр бүл болох нь тийм ч сайхан санаа биш. Юу хүсч байгаагаа мэдэхгүйгээр бүх зүйлийг нэг дор хийх нь таны тэнвцэртэй амьдралыг үгүй хийнэ гэсэн үг. Хэрээсээхэтэрсэн зүйлээр оролдох хэрэггүй.

3. Үр дүнтэй сэтгэлгээг бий болго.Зохион байгуулалттай байж, төлөвлөгөө гарга. Долоо хоног бүрийн эхэнд хийх хэрэгтэйзүйлсийнхээ жагсаалтыг гаргахад цаг гарга. Хийх ажлын жагсаалт эсвэл ирээдүйд хийгдэх ажлын тов, шалгалт, оролцох хурал цуглаан зэргийн календар гарга. Өөртөө болон гэр бүлдээ маш сайн амрах цаг гарга. Гэр бүл, таныг сэргээх найз нөхөдтэйгээ холбогдсноор урт хугацаанд үр дүнтэй байж чадна.

4. Тодорхой бус зүйлийг хүлээ.

Таны хянах боломжгүй зүйл тохиолдвол уурлаж бухимдахын оронд зүгээр л байгаагаар нь хүлээж авч, шийдвэрлэ. Та магадгүй замын түгжрэлд гацсан, таны компьютер эвдэрсэн эсвэл хүүхэд тань өвдсөн ч байж болох юм. Ямар ч зүйл тохиолдож болно. Бид бүгдээрээ тодорхой бус зүйлтэй тулгарч байдаг. Хэрэв та ямар ч үед ямар ч зүйл тохиолдож болно гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол тэдгээр зүйлс тохиолдох юм бол бэлтгэлтэй байж чадна гэсэн үг. Ердөө л тоглоомынхоо дүрмийг өөрчлөхөд бэлэн бай.

Түүнчлэн тэнцвэрт байдлыг хадгалахад хэцүү цаг үе ч тохиолдож болох юм. Жишээ нь, та гэр бүлдээ эсвэл албан тушаалдаа яаралтай анхарал хандуулах хэрэгтэй болсон байж ч болох юм. Түүнчлэн ихээхэн цаг хугацаа, нөөц шаардагдаж ч мэдэх юм. Ямар нэг зүйл тохиолдвол юу ч хийсэн бай, хэвийн байдалдаа эргэж орохын тулд өөрийгөө сэргээж, өөрчлөх цаг гарга.

5. Оюуны эерэг хандлагыг хадгал.

Өдөр бүрийг хамгийн сайнаараа их зүйлийг хийх хүсэл эрмэлзлэлтэйгээр эхлүүл. Энэ нь магадгүй төлөвлөснөөр хэрэгжихгүй байж болох ч хэрэв та ирээдүйн төлөв байдлаар харвал аажим аажмаар хүрэх боломжтой. Тэнцвэртэй сайхан амьдрахын нэгээхэн хэсэг нь саад бэрхшээл, санамсаргүй болон тодорхой бус үй явдлуудыг даван туулахад суралцах явдал юм. Хэрэв та аливаа зүйлсийг хүлээж авч чадахгүй бол тэнцвэртэй амьдарч, стресс багатай амьдарч чадахгүй. Та амьдарч, тухайн цаг мөчийг мэдрэхэд суралц. Та өөрийн хяналтын хүрээнд бүх зүйлийг хийсэн бол амьдралаа байгаагаар нь хүлээж авч, дэлбээлүүл. Ирээдүйд бэлтгэлтэй бай. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Бид амьдралынхаа бүх зүйлсийг урьдчилан харж, төлөвлөж чадахгүй шүү дээ. Гэхдээ аливаа зүйлсийг хэрхэн шийдвэрлэж, хаана юунд анхаарал хандуулахаа шийдэж чадна. Үүнд шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдэх чадвар шаардлагатай боловч эцсийн дүндээ бага стресстэй байснаар амьралаа тэнцвэртэй байлгаж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01